スキップしてメイン コンテンツに移動

投稿

Нулимс чинь амтагдаад байна,цээжинд Нуугдаж юунд уйлна вэ Гуниг чинь мэдрэгдээд байна минь,сэтгэлд Гутарч юунд шанална вэ Дэргэд чинь биш ч зүрхэнд чинь Зүрхэнд чинь биш ч сэтгэлд чинь Хэвээрээ би байгаа бол Хэзээ ч чи ганцаардахгүй ээ Хайр амлаж,жаргал бэлэглэхгүй ч Харь холоос бодож суугааг минь санаад Инээмсэглээрэй 2016.6.4.Япон улс Dairiijav Ayurzana
最近の投稿

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чаддаг б
Өөрийгөө таних тусам бусдыг өөлөх,муулахаас айдаг,ичдэг зовдог,бусдын сул тал,алдаа гэмийг уучилж чаддаг болдог юм байна. Хүн хэлэх яахав,өөрийгөө л хичээ!!гээд ээж минь багад ер бусдыг муулуулдаггүй,өөрөө ч хүн муу хэлдэггүй хүн байсансан. Одоо бодож байхад хамгийн том үнэн сургаал,үлгэр дууриалал байжээ. Бусдаас илүү гарах яах вэ?Ядахдаа хүн шиг хүн болохсон гэж л бодогдох боллоо. Хүнийг хэлэх яахав,өөрийгөө л хичээе.
-Алганы хээ шиг чи минь Аль насны ерөөл юм бол доо... -Дараа насандаа намайг Заавал бэрээ болгоорой  Даанч гэнэхэн хүссэн Гучин насны хавар аа... -Бичихгүй захиагаа уншуулдаг Биелэхгүй хүслээ илчилдэг Хэлэхгүй үгээ дайдаг Хэнэггүй харцанд чинь нь л хоргоддог -Үнэрийг чинь элддэг минь үнээн Үргэлж ард нь шиншилмээр Чи тийм л анхилуун... -Чи даанч мэдэхгүй Надад бүтэхгүй хайрын дэвтэр л үлдсэнийг... Чи мэдэхгүй,шүлэг бичээд сэтгэлээ номхруулдгийг минь,даанч... Чи... -Тархинд чи харваж Зүрхэнд чи хурж Шүлгэнд чи үлддэг ч Дэргэд чи л үгүй... -Хуримын бөгж нь сэтгэл сэмлэнэ Хувааж идэх аргагүй хүний амттай хоол... 2016.3.20,Япон. ©Dairiijav Ayurzana
-Хайрт минь гэж хэлж зүрхлээгүй хайр минь байсаан,чи... Хайр минь гэж дуудаж чадаагүй хайрт чинь байсаан,би... -Хайртай гэдэг үг бидэнд дутсан болохоор Баяртай гэдэг үг л энд тунасан болохоор  Шивнээд үлдээсээн гэрэлтэй цонхны чинь гадаа Сэмхэн унагасаан нулимсаа,гэртээ би ганцаараа -Дахиад чамайг зүүдэлсэн ч сэтгэл догдлохгүй юм бол Ахиад чамтай ярилцсан ч хоолой чичрэхгүй юм бол Эргээд чамайг залгахад утсаа авахгүй юм бол Энэ зургаан хавар хэний төлөө гуниглаа вэ -Өгсөн чихрийн чинь цаас болгоныг хадгалдаг Өнөөдөр харин эднийгээ хаямаар санагдаад болдоггүй ээ -Юу ч байхгүй ээ,бидний дунд Хамтдаа авхуулсан зурагнаас өөр... Юу ч үлдээгүй ээ,бидний дунд ганцаараа мөрөөдсөн үнсэлтээс өөр... 2016.2.14.Japan © Dairiijav Ayurzana

Өнөөдрийн ном:13

МЯНГАН НАРНЫ ЦАЦРАГ Уг зохиол нь Халед Хоссейнигийн хоёр дахь ном бөгөөд өмнөх ЦААСАН ШУВУУ НААДУУЛАГЧын адил 2007онд худалдаанд гарсан цагаасаа Америкийн Нъю-Йорк Таймс сэтгүүлээс шалгаруулдаг хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлэн,2007оны шилдэг зохиолоор шалгарч,дэлхийн олон оронд орчуулагдан хэвлэгдэж,мөн кино болон дэлгэцнээ гарсан билээ. Хэрэв зохиолч Халед Хоссени нь бага насандаа Америкт дүрвэж гараагүй бол магадгүй өнөөдөр дэлхий дахин Афганистан оронд,ЗХУ-ын өдөөсөн Афганы дайнд чухам юу болж өнгөрснийг,Талибанчуудын засаглал нь ялангуяа эмэгтэйчүүд болон Монгол гаралтай гэгдэх бүх Хазарчуудын хувьд тамын халуун тогоо байсныг ийм дэлгэрэнгүй мэдэж чадахгүй байсан л болов уу.Тиймдээ ч дэлхийн уншигчид гараа чичрүүлэн,нулимс дуслуулан уншсан бизээ. Энэ зохиолыг уншсанаар өчигдөрхөн бид аль нэг мэдээгээр Ливи,Сири,Ирак болон бусад оронд террорист халдлага,дэлбэрэлт гарсан тухай сонсоод хүний амь үрэгдсэн тоог банкны хувьцааны тоон үзүүлэлт мэт чихний хажуугаар өнг

Өнөөдрийн ном:12

ЦААСАН ШУВУУ НААДУУЛАГЧ Афганистан гаралтай ба Америкт бага насандаа гэр бүлээрээ дүрвэн гарсан,дотрын эмч, зохиолч Халед Хоссейнигийн анхны зохиол болох “Цаасан шувуу наадуулагч” нь 2003 онд Америкт хэвлэгдэн гарснаасаа хойш Нъю-Иорк Таймс сэтгүүлийн БЭСТ СЭЛЛЭР-ийн жагсаалтад 64долоо хоногийн турш жагсаж,дэлхийн олон орны хэлээр орчуулагдан,нийт 80сая хувь хэвлэгдэн гарсан гайхалтай зохиол,шилдэг ном юм. Зохиолын үйл явдал 1975оноос эхэлнэ. 1963онд Афганистаны нийслэл Кабул хотод нутаг усандаа нэр хүнд,хөрөнгө чинээтэй Бабагийн хүү болон төрсөн Амир болон Бабагийн гэрийн зарц Алигийн хүү болох 1965онд мэндэлсэн Хассан хэмээх хоёр хүүгийн үй зайгүй үерхэл нөхөрлөлөөр өрнөнө.Амирын ээж боловсролтой,үзэсгэлэнтэй багш хүн байсан боловч хүүгээ төрүүлэхдээ өөрөө эндэж нас барна.Ажил ажил гээд завгүй аавын оронд ээжээс нь үлдсэн номууд л түүний хань болно.Заримдаа найз Хассандаа ном уншиж өгөх боловч,үсэг бичиг мэдэхгүйгээр нь далимдуулан даапаалж голоос нь зохион,худлаа уншиж өгнө./Энэ ү