スキップしてメイン コンテンツに移動

Өнөөдрийн ном:12

ЦААСАН ШУВУУ НААДУУЛАГЧ
Афганистан гаралтай ба Америкт бага насандаа гэр бүлээрээ дүрвэн гарсан,дотрын эмч, зохиолч Халед Хоссейнигийн анхны зохиол болох “Цаасан шувуу наадуулагч” нь 2003 онд Америкт хэвлэгдэн гарснаасаа хойш Нъю-Иорк Таймс сэтгүүлийн БЭСТ СЭЛЛЭР-ийн жагсаалтад 64долоо хоногийн турш жагсаж,дэлхийн олон орны хэлээр орчуулагдан,нийт 80сая хувь хэвлэгдэн гарсан гайхалтай зохиол,шилдэг ном юм.
Зохиолын үйл явдал 1975оноос эхэлнэ.
1963онд Афганистаны нийслэл Кабул хотод нутаг усандаа нэр хүнд,хөрөнгө чинээтэй Бабагийн хүү болон төрсөн Амир болон Бабагийн гэрийн зарц Алигийн хүү болох 1965онд мэндэлсэн Хассан хэмээх хоёр хүүгийн үй зайгүй үерхэл нөхөрлөлөөр өрнөнө.Амирын ээж боловсролтой,үзэсгэлэнтэй багш хүн байсан боловч хүүгээ төрүүлэхдээ өөрөө эндэж нас барна.Ажил ажил гээд завгүй аавын оронд ээжээс нь үлдсэн номууд л түүний хань болно.Заримдаа найз Хассандаа ном уншиж өгөх боловч,үсэг бичиг мэдэхгүйгээр нь далимдуулан даапаалж голоос нь зохион,худлаа уншиж өгнө./Энэ үеэс Амирын зохиол бичих авъяас нь тодорч эхэлнэ/Тэгсэн ч Хассан үл ажран,анхааралтай нь аргагүй сонсож,баярлан хөөрнө.Хассан бол тийм л гэнэн итгэмтгий,эзэндээ үнэнч,сайхан сэтгэлтэй хүү бөлгөө.Тэрээр ухаан орсон цагаасаа эцэг Алигийн хамт Амирийн гэрт зарцлагдан,бага эзэнтнийхээ өглөөний хоолыг бэлдэн,өмсөх хувцсыг нь индүүднэ.Ээж нь олны харцыг булаах үзэсгэлэнтэй хүүхэн байсан ч хормой султайгаасаа болоод хүүгээ төрүүлээд,хөхөө амлуулалгүй гэрээсээ зугатан одсон гэгддэг.Сургуульд хэдий суугаагүй ч Хассан бол төрөлхийн ухаалаг,даруу ,юманд эв дүйтэй,сонор соргог,сэргэлэн цовоо билээ.Хөвгүүдийн дунд чавхаар харвах, цаасан шувуу хөөргөх чадвараараа Хассаны өмнө гарах чадалтай хүү Кабул хотод лав байхгүй.Амирыг Хассан л хамгаалж,Хассан л өргөж явна.
Манайхаар бол юу юм болдоо?Цаасан шувуу хэмээх хөвгүүдийн авхаалж самбаа,ур чадварыг сорьдог тоглоомд Афганистанчууд учиргүй их ач холбогдол өгдөг болохыг энэ зохиолоос мэдэрч болно.Өөрийг нь гэхээс ажил алба,хар элгийн бусдад цаг мөнгөө зарж явдаг аавынхаа анхаарлыг татах гэж Амир хөвгүүн цагаан сараар зохиогддог ЦААСАН ШУВУУ хөөргөх уралдаанд Хассаны хамт оролцно.Хоёр хүү гайхамшигтай сайн тулалдаж,ялалтын эзэн болох боловч,уралдааны төгсгөлд Хассан хүүг Хазара ястангаар нь шалтаглан,цаасан шувуугаа булаалгаагүйд нь хорссон Асеф тэргүүтэй довны гурван овгор баньд дэндүү муухай доромжилно.
Цаасан шувуугаа хаана унасныг олохоор гүйж одсон Хассаны араас элдэн харанхуй бүрүйн дунд арай гэж олсон Амир хөвгүүн найзыгаа тэдэнд хэрхэн хүчирхийлүүлж байгааг харахаас өөр юу ч хийж чадаагүйгээр барахгүй,түрүүлээд зугтан харина.Хүн чанаргүй загнасан түүнд юу тохиолдсоноо хэлэх нь байтугай цус нөж болсон өмд хувцасаа холбирч унаад шалбарчихсан гэж худлаа хэлэн,тас нууна.Амир бүгдийг харсан.Бүгдийг мэдэж байгаа ч найзыгаа аварч чадаагүй өчүүхэн биедээ,үнэнээ хэлэлгүй гүрийсээр байгаа Хассанд өсөрхөн гомдно.Тэр хичнээн хоновч ганц ч үг цухуйлгасангүй.Харин өдөр ирэх тусам бие нь доройтож,үг ч дуугарахаа болино.Тэсвэр нь барагдсан Амир найзыгаа холдуулахаар шийднэ.Өөрөөс нь илүү Хассанд анхаарал,халамж тавиад байх шиг хар буудаг сэтгэл нь ч дарь нэмнэ.
Төдөлгүй төрсөн өдрөөрөө цугласан бэлэгнээс мөнгө,бугуйн цаг алга боллоо хэмээн аавдаа гомдоллон,Хассаныг л авснаас зайлахгүй гэж гүтгэнэ. Хассаны муу оромжинд аваачаад нуухаа тэр мэдэлгүй яахав.Яалтчгүй Хассаны гэрээс алдагдсан юмс нь гарч ирэхээр амыг нь асуув.-Тиймээ,би авсан гэж Хассан өлхөн хариулав.Тэр бол төрөлхийн дорд зарц хүнд эсэргүүцэх замгүйгээ ойлгосон гэмээр хүлцэнгүй хүү юм.Ямарсайндаа,”Таны төлөө бол мянган удаа ч байсан хамаагүй”гэдэг амны уншлагатай байхав.
Аргагүйдсэн зарц,хүү хоёр эзнийхээсээ явахаар шийднэ.Эзэнтэн хэдий уучилж,үлдэхийг хүсэвч тэд цөөхөн ачаагаа аваад хотыг орхин одно.
Амир хүү өөрийнхөө хувьд хэзээ ч уучилшгүй том нүглийг ингэж үйлдэх ба хожим хойно Хассан түүнд ямар их чухал хүн нь байсныг талийгч аавынхаа дотны найзын амнаас олж мэднэ.Яагаад амьддаа аав нь ч тэр,хэн ч тэр хөвгүүдэд үнэнийг хэлээгүй юм бол?Яагаад аав нь хүн бүрт өгөөмөр хийгээд Хассанд элгэн хайртай байсны учрыг мэдэх цаг үед бүх юм нэгэнт оройтсон байна.Али,Хассан хоёр явснаас төдөлгүй ЗХУ-гийн Афганистан дахь довтолгоон ширүүсч,Кабул хотод амьд амьтан тогтохын аргагүй болсон тул Амир хүү аавын хамт дүрвэн явсаар Америкт хүрч сууршина.
Цаг үе өнгөрсөөр,Афганы дайн дуусавч авран хамгаалагчын дүрээр орж ирсэн Талибанчуудын харанхуй засаглал байраа эзэлж,улс орныг улам туйлдуулсаар...
Эцэг хүү хоёрын амьдрал бага багаар цэгцэрсээр боловч Хассан,Али нар яажшуухан амьдарч явааг сураг гаргах аргагүй.Ялангуяа Хазара хэмээх Монгол гаралтай хэмээн адлагдан,шоо үзэгдэгсэн тэднийг дов хонхорын үзэлтэй Пуштунчуудын хэн нь яахин тоон сургийг нь гаргаж өгөх билээ.
Нас дээр гарсан аав нь хорт хавдраар өнөө маргаашгүй нь тодорхой болсон тул Амир өөрийн хайрт бүсгүйг ёс төртэйгөөр бэр буулган авч,хөл ихтэй хурим найр хийн,сэтгэлийг нь амраан,эцсийн замд үднэ.
Амьдрал үргэлжилсээр авч залуу хосод үр хүүхэд заяасангүй.Гэвч тэд биедээ гал халуун сэтгэлтэй,аз жаргалаар дүүрэн байна.Зохиолууд нь овоо зарагдах болоод ид эрч хүчээ авч эхэлсэн Амир руу нэг өдөр маш хуучны танил,аавынх нь найз Рахим ах нь утасдна.Түүнд цор ганц хүсэлт тавина.-Үхэхээс минь өмнө заавал ирж уулзна уу.
Сайхан эхнэр,боломжын амьдралаа орхиод дайны ул мөр арилаагүй аюултай нутаг руу тэр явах болов уу?Хассаныгаа олох болов уу?Үнэнч андынхаа өмнө хийсэн нүглээ цайруулж чадах болов уу?
Төгсгөлийг нь номын анд танд үлдээе.
Нэр:Цаасан шувуу наадуулагч
Зохиолч:Халед Хоссейни
Орчуулсан:Доржсүрэнгийн Болдбаатар
Төрөл:Уран зохиол
Хэвлэлийн газар:Соёмбо Принтинг
Хэвлэсэн он:
Хэвлэсэн тоо:500
Хуудас:496
Үнэ :
Хувийн үнэлгээ:☆☆☆☆☆
©Dairiijav Ayurzana2006-2015

コメント

このブログの人気の投稿

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог

Хүүхдэд холбогдох зан үйл ,ёс заншил ,түүнд сургахуй.

Р.Батаахүү гуайн< Монголчуудын сурган хүмүүжүүлэх гэрийн сургуулийн уламжлал 1991)номноос авав. Монголчууд эртнээс нааш хүүхдийг эрхэмлэн хүндэтгэж ирсэн билээ.Залуу эр,эм айл болуут үрийн зулай үнэрлэхийн хүслэн болж ,өвгөд хөгшид нь ам барих ачаа харах өдрийг тэсч ядан хүлээдэг билээ.Иймээс ч Үртэй хүн жаргадаг Үндэстэй мод найгадаг Эрдэмд оройгүй Үрд ганцгүй Ухтэл үр Үгүйртэл мал Үргүй хүн нуд нойтон Үртэй хүн өвөр нойтон гэхчлэн цэцлэн хэлэлцэж ирсэн байна, Ерөөс хүн гээч болж төрсний нэгэн их үйл бол өөрийгөө залгамжлан хийж бүтээх үр удмаа үлдээх явдал тул хүүхдийг өхөөрдөн хайрладаггүй хүн гэж үгүй юм.Тиймээс ч гэж ярилцдаг. Хүүхэд тээж буй эмэгтэйг жирэмсэн гэж нэрлэн ихэд хүндэлдгийн жир-гэсэн нь хоёр гэсэн үг бөгөөд угтаа хоёр хүн гэсэн утга тул тэр болой.Иймээс хүүхдийг мэндлэхээс эхлээд тэдэнд зориулсан ёслол,зан үйлийн арга хэмжээ авч ирсэн байна.Уламжлалаас үзвэл энэ нь хүүхэд угаах,насны ой тэмдэглэх,үс авах зан үйл түүнд холбогдох ёслол юм.