Заримдаа өөрийгөө бурхан хилэгнэтэл тайван байлгах юмаа. Хийх ёстой хамгийн чухал зүйлээ хийхгүй,шал дэмий фэйсбүүк,юү-түүб,экс фактор гэсэн юмаар эргэлдээд....,тэгээд өөрийгөө их зэмэлнээ. Бүр болъёо гээд фэйсбүүкээс гарах юм болно. Монгол дахь гэр бүл,найз нөхөдтэйгөө холбогддог учралын ганц гүүр болчихоод байхад худлаа л даа... 8сарын 1нээс 11ний хооронд Монголдоо харисан гэж бичлүү яалаа? Богинохон хугацаа ч гэлээ үнэхээр сайхан дурсамжаар дүүрэн хоног, өдрүүд...одоо ч санаанаас гарахгүй юм. Харьж ирээд сэтгэл,санаа ямар байсныг ойлгож байгаа биздээ? Ядахдаа Японы зун гэж аймаар халууныг хэлэхүү? Энэ жил чинь яав?...юу болов? Японд бараг ган болж,8сард ихэнхи нутгаар бороо хур ороогүй гээд боддоо!! Тэгэхээр миний санаа сэтгэл гэж бүр ангаж,хатаж байсныг ойлгож байгаа биздээ?хэхэ. Нэг хэсэгтээ хоол ч хоолойгоор давахгүй байсан тул ядахдаа шингэн сайн сэлбэе! гэж бодоод хаа сайгүй хүнсний дэлгүүрт байдаг далайн гүний минералтай уснаас нэг удаа 2литрийг аваа...
Enkhee8912@gmail.com
返信削除