Би 3-4настай л байсан юм боловуу?
Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм.
Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө.
Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм.
Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ.
Би өөрөө ном уншиж чаддаг болчихоод аавдаа уншиж үзүүлэхэд хамгийн их баярлаж байсныг нь,тэр их хайр,бахархал гэрэлтсэн харцыг нь ч мартдаггүй юм .
Охиндоо ном авч өгдөг,охиндоо ном уншиж өгдөг олон сайхан (номын андууд)аавууддаа хандаж хэлэхэд охин тань аавдаа тэврүүлээд ном уншсан энэ насаа хэзээ хойно ч марталгүй үр хүүхдэдээ ярьж,танаар бахархан дурсаж явдаг юм шүү!!
Бага ч болов зав гарвал охиндоо ном уншиж өгч байгаарай,хайрт аавуудаа.

コメント
コメントを投稿