スキップしてメイン コンテンツに移動

Өнөөдрийн ном:13

МЯНГАН НАРНЫ ЦАЦРАГ
Уг зохиол нь Халед Хоссейнигийн хоёр дахь ном бөгөөд өмнөх ЦААСАН ШУВУУ НААДУУЛАГЧын адил 2007онд худалдаанд гарсан цагаасаа Америкийн Нъю-Йорк Таймс сэтгүүлээс шалгаруулдаг хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлэн,2007оны шилдэг зохиолоор шалгарч,дэлхийн олон оронд орчуулагдан хэвлэгдэж,мөн кино болон дэлгэцнээ гарсан билээ.
Хэрэв зохиолч Халед Хоссени нь бага насандаа Америкт дүрвэж гараагүй бол магадгүй өнөөдөр дэлхий дахин Афганистан оронд,ЗХУ-ын өдөөсөн Афганы дайнд чухам юу болж өнгөрснийг,Талибанчуудын засаглал нь ялангуяа эмэгтэйчүүд болон Монгол гаралтай гэгдэх бүх Хазарчуудын хувьд тамын халуун тогоо байсныг ийм дэлгэрэнгүй мэдэж чадахгүй байсан л болов уу.Тиймдээ ч дэлхийн уншигчид гараа чичрүүлэн,нулимс дуслуулан уншсан бизээ.
Энэ зохиолыг уншсанаар өчигдөрхөн бид аль нэг мэдээгээр Ливи,Сири,Ирак болон бусад оронд террорист халдлага,дэлбэрэлт гарсан тухай сонсоод хүний амь үрэгдсэн тоог банкны хувьцааны тоон үзүүлэлт мэт чихний хажуугаар өнгөрөөдөг байсан бол Парисын халдлагын чинээ сэтгэл сэрдхийн,халаглан залбирдаг болно.
Исламчууд бүгд яргачин гэж хомроголон хэлмэгдүүлдэг байсан бол ислам шашинтан хүн өөрөө тэдний шашныг үнэ цэнэгүйдүүлж,амийг нь хумхын тоосны төдий ч саналгүй үрэгдүүлэгч алуурчид болон хөрөнгөтөн,хүчирхэг орнуудын золиос болон дайны хөлд хэлмэгдсээр байгааг ойлгох болно.
Зохиолын гол дүр бол НЭГЛИЙ ҮР гэгдэн эх,эцэгтээ гологдсон,бага зэрэг зөрүүд арван таван настай Мариам охин бөгөөд эх Нана нь түүний ухаан орсон цагаас эцэг Жалилыг нь эцэс төгсгөлгүй муулдаг байв.Гэвч пүрэв гариг бүрт өөрийг нь зорин ирдэг аавыгаа Мариам тэсэн ядан хүлээнэ.Тэр өөрийг нь голсон гэхэд итгэхийн аргагүй ихээр охиндоо хайртай бөгөөд ирэх бүртээ бэлэг сэлт болж,хамтдаа тоглон,элдвийг ярьж сонирхуулна.Гурван эхнэр,есөн хүүхэдтэй нь хамт ижил тогооноос хоол идэх эрхгүй,уулзах учир шалтгаангүй ч нэг л өдөр ах,эгч нарынхаа хамтаар барааг нь ч хараагүй зайрмагийг долоонгоо аавынхаа ажиллуулдаг кинотеатрт мөр зэрэгцэн суугаад кино үзэхийг мөрөөднө.Төрсөн өдрөөрөө амалсан ёсоор дагуулж явахаар ирэх ёстой аавыгаа хүлээж ядаад ээжийнхээ хориглосоор байхад нүдийг нь хариулан толгодын орой дахь умгар урцнаасаа уруудан гүйсээр аавынхаа амьдардаг хотод очно.Эхийнхээ үгэнд ороогүй энэ цаг мөч түүнийг нэг мөсөн хагацлын,зовлонгийн хар ангалд түлхэн унагана гэдгийг охин яахин мэдэх билээ?
Мариам охин дэндүү их хайр, итгэлээ эх,эцгийнхээ хамт алдаад зогссонгүй насан туршдаа төрсөн нутаг Гератаас алс хол орших Кабул хотод хайр сэтгэлгүй 30нас ах хүнд богтлогдон,гивлүүрний ард,эрх чөлөөгүй,эр нөхрийн гарын хор гаргагч,гэрийн хог цэвэрлэгч болон хүч мөхөс амьдрана.
Үр хүүхэд,баяр хөөргүй хөөрхий Мариамын амьдралыг Афганы дайн ч хангалттай хүндрүүлэн,Талибанчуудын дарангуйлал хэрцгийлэн зовооно.Гарах гарцгүй хүч мөхөс түүнтэй уулзахаар төрсөн эцэг нь эргэн ирэх боловч бүсгүй гэртээ оруулсангүй.Түүнд тэгэх ч бүрэн эрх,шалтгаан байсан юм.Олон жилийн хойно энэ бүхнийг өөртөө цорын ганц гэрэл гэгээ болон ирсэн нэгэн хар элгийн охинд ярьснаар Мариам өөрөө ч мэдэлгүй олон олон хүний хувьд мянган нарны цацраг мэт их аврал,ачлалын эзэн болно.Эцэст нь тэр бүхний төлөө Мариам орчлон хорвоод баян эзэнтний зарцаа эзэмдэн жирэмслүүлснээр төрсөн бутач үр болон мэндлэх ёстой байсан юм гэжүү?Тэр өдөр Мариамд яг юу тохиолдов?Яагаад бүх аз жаргал нь орвонгоороо эргэчихэв?
Мариам үнэндээ аавынхаа хувьд хэн байсныг амьддаа мэдэж чадаагүй нь харамсалтай.Уулзах гээд очиход нь хэрэв аавыгаа гэртээ оруулсан бол амьдрал нь лавтай зөв голдиролдоо орсон байхыг хэн мэдэх билээ?
Гэвч тэр нэгэн цагт түүнийг гүйгээд ирэхэд нь гэртээ оруулсансан бол аав нь өөрөө насны эцэст тийм захиаг үлдээлгүй,охиноороо толгойгоо түшүүлээд хорвоог тайван орхих байсан ч юм билүү?
Эцгээсээ та уучлал гуйсан захиа авч үзсэн үү?Би лав авч үзээгүй.
Тэр хэрээрээ Жалилын захиаг уншаад уйлахгүй байж чадаагүй юм.Үрээсээ уучлал гуйхгүйн тулд үрээ битгий гомдоогоорой,битгий хаяж яваарай,аав нараа.
Энэ зохиолыг уншаад хувь заяа,хүний оршин байгаа бүхэн,хорвоод мэндэлсэн бүхэн учир утгатай мэт санагдсан билээ.Би ч,та ч энэ хорвоод ирсэн нь ямар нэг учиртай,хэн нэгний хувьд утгатай нь үнэн юм байна.Энэ зохиолыг уншаад ингэж бодохгүй байхын аргагүй байлаа.
Та бүхэн өөрсдөө уншаад,дээр бичсэн олон оньсого ээдрээг тайлаад үзээрэй.Бүгд тайлагдахад сэтгэлд тань зөвхөн нарны зөөлөн цацраг мэт бүлээн илч л үлдсэн байх болов уу.
Харамсалтай нь Мариам шиг олон олон эмэгтэйчүүд өнөөдөр ч гивлүүрийн цаана зодуурын хөхөрсөн сорви,хатаж амжаагүй нулимсаа нуусаар яваа.Тэгэвч тэр л гивлүүрийнхээ дотор эрх чөлөө,аз жаргалыг бас мэдэрдэг нь гайхалтай.
Тэдэнд ажил хийх эрх,хайр сэтгэлээ өөрийн хүслээр сонгох,хүсээгүй жирэмслэлтээс өөрийгөө хамгаалах,сурах боловсрох,үгээ чөлөөтэй хэлэх,шүтэх эс шүтэх зэрэг та бидэнд бол хамгийн түгээмэл эрх чөлөөгөө эдэлж чадахгүй яваа нь үнэн.Дээр нь дотоодын шашин болон үндэстэн хоорондын мөргөлдөөн,гадны сөрөг довтолгооны улмаас үр хүүхэд болон хань ижил,хамаатан саднаасаа амь насаараа хагацан салж байна.Эрүүл саруул,элэг бүтэн байгаа нь л аз жаргал болсон хүн байдаг гэдгийг мэдэхээрээ бид өөрсдийн эрх чөлөөгөө улам хайрламаар тийм л ном,зохиолч ч үүнийг бидэнд ойлгуулах гэж зорьсон болов уу?
Нэр:Мянган нарны цацраг
Зохиогч:Халед Хоссейни
Орчуулсан:Доржсүрэнгийн Болдбаатар
Төрөл:Уран зохиол
Хэвлэлийн газар:Соёмбо Принтинг
Хэвлэсэн он:2013
Хэвлэсэн тоо:
Хуудас:489
Үнэ :
Хувийн үнэлгээ:☆☆☆☆☆
©Dairiijav Ayurzana2006-2015

コメント

このブログの人気の投稿

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог

Хүүхдэд холбогдох зан үйл ,ёс заншил ,түүнд сургахуй.

Р.Батаахүү гуайн< Монголчуудын сурган хүмүүжүүлэх гэрийн сургуулийн уламжлал 1991)номноос авав. Монголчууд эртнээс нааш хүүхдийг эрхэмлэн хүндэтгэж ирсэн билээ.Залуу эр,эм айл болуут үрийн зулай үнэрлэхийн хүслэн болж ,өвгөд хөгшид нь ам барих ачаа харах өдрийг тэсч ядан хүлээдэг билээ.Иймээс ч Үртэй хүн жаргадаг Үндэстэй мод найгадаг Эрдэмд оройгүй Үрд ганцгүй Ухтэл үр Үгүйртэл мал Үргүй хүн нуд нойтон Үртэй хүн өвөр нойтон гэхчлэн цэцлэн хэлэлцэж ирсэн байна, Ерөөс хүн гээч болж төрсний нэгэн их үйл бол өөрийгөө залгамжлан хийж бүтээх үр удмаа үлдээх явдал тул хүүхдийг өхөөрдөн хайрладаггүй хүн гэж үгүй юм.Тиймээс ч гэж ярилцдаг. Хүүхэд тээж буй эмэгтэйг жирэмсэн гэж нэрлэн ихэд хүндэлдгийн жир-гэсэн нь хоёр гэсэн үг бөгөөд угтаа хоёр хүн гэсэн утга тул тэр болой.Иймээс хүүхдийг мэндлэхээс эхлээд тэдэнд зориулсан ёслол,зан үйлийн арга хэмжээ авч ирсэн байна.Уламжлалаас үзвэл энэ нь хүүхэд угаах,насны ой тэмдэглэх,үс авах зан үйл түүнд холбогдох ёслол юм.