スキップしてメイン コンテンツに移動

Энгийн бөгөөд аз жаргалын тухай


Миний нэг найз Япон бүсгүйн нөхөр нь арьсан гутал урлаач залуу байдгийм.Энэнээс бүүр дэлбэрчихсэн хагас гар хийц гэмээр хуучны Япон тэрэг унадаг,ичнэ барина гэж байх ч үгүй...Тэр байтугай хувцасаа өөрөө хийж өмсөнө,Гэр нь25жил эзэнгүй байсан Японы эртний хуучин байшинг шал оромцогноос засаж янзалсаар байгаад л босгоод ирсэн.Гэхдээ тийм ордон шиг гоё биш л дээ.Шал модыг нь өөрөө сольж,модон жорлонг орчин үеийн төрхөнд нь оруулсан гэхүүдээ.Өөрөө цагаан будаагаа тарьдаг.Гэрийнх нь сандал ширээ,тавилга бараг бүх юм нь хүний хуучин эдлэл боловчиг бас их стиль,донжтой.Аяга таваг нь дан шаазан урлаач найз нарынх,эсвэл <<Шаазан,шавар эдлэлийн яармаг>> худалдаанаас зорьж авсан зүйлс байх....Бүр ярьвал хуучин пянз тоглуулагч,хуучны пянз,кассет,хуучин жижиг дөрвөлжин зурагт,гар ажиллагаатай угаалгын машин,нөхөж оёсон уранхай олсон(бүдүүн хагас боловсруулсан...)утацны нэхмэл оймс,хуучин машины арын суудлын2эгнээ сандал ....гээд л явж өгнө л дөө.Тэр ч байтугай гар утас барьдаггүй,мэдээ мэдээллийг радио сонсогчоор хүлээн авдаг.Ганц охиндоо дандаа айлын хүүхдийн багадсан хувцас өмсгөнө.Гэр орон нь Монгол залуус харвал шууд л гадаад үнэлэмжээр тоож харьцахгүй байх л даа.Үнэндээ бол цэвэр өөрийн хөдөлмөрөөр амьдардаг болохоор орлого бага,ядуу гэж харагдахаар байдаг.
Хоол бол бүгд манай хөдөөнийхөн шиг дан гэрийн нөхцөлд бэлдсэн байх юм.Өөрийн хотод тарьсан дарсан ногоо,эзэгтэйн барьсан шинэхэн амтат бялуу...,(гэхдээ дэлгүүрт байдаг будагтай крем биш),галладаг зуухан дээр буцалгаж идэшүүлсэн өөрийн хотод тариалдаг Тагтаа-Буудай(Хатомүги-ча)цай, мөн л өөрийн хотод ургасан байгалийн цэвэр үхрийн нүд жимсний чанамалаар дайлах юм.Энэ айлын идээ тавганаас ямар ч Америкийн усан үзэм,Солонгосын цай,Герман чихэр,Польшийн шилтэй компот,Оросын шопрот,Филиппиний банана олж идэхгүй,Япон Япондоо аль ойр,өөрийн хотод тарьж боловсруулсан ногоо,будааг голлон хэрэглэнэ.Ер нь өглөө эрт хураасан хүнсний шинэ,аюулгүй ногоо гэдэг 30км-дотроос ирдэг юм байна гэж би ойлгодог.Тэд бол харин энэ ойлголтыг минь хэрэгжүүлдэг.
Монгол дэлгүүрт хүнс гэхээр бараг бүгд импортын бараа байдаг гэвэл тэд итгэхгүй байх.
Гэхдээ би нэрээ бодоод,ичээд хэлэхгүй л дээ,хэхэ.
Найз бүсгүй минь гэвэл над шиг намхан нуруутай,давхраагүй жижиг нүдтэй,үс,нүдээбуддаггүй,ардаа нэг боох юмуу,гэртээ ойрхон хамгийн хямд үсчинд даруухан ,нэг тийм Пагма,Дулмаа засалтаар засуулах ба нүдний шил нь зүгээр л төмөр араам...,тэнд ямар ч орчин үеийн моод хийц байхгүй бөгөөд нэхмэл даавуун цамц,Орос ардын гэмээр гэхдээ Японы тариачдын бүдүүн вааран өмд өмсөөд,хэнэг ч үгүй хуучин модон шаахай өмсөнө дөө.
Ер нь бол хэн нэгнийг элэглэж шоолж буй хошин шогийнхоны нэг юмуу гэлтэй.
Гэтэл түүний уг мэрэгжил уран зураг,төгөлдөр хуурын багш...Цаанаа л нэг эрхэмсэг төрхтэй,хэнийг ч дуурайгаагүй,тэр давтагдашгүй төрхөөр нь гудамж талбайн хаанаас ч түүнийг олж танина.

Би тэднийг эхэндээ их сониучирхан ажигладаг байлаа.Тухайн үед нялх хүүгээ хөхнөөс гарахтай зэрэгцээд ажилд орж,өөрийн цалингаар дуртай шинэ хувцасаа авч,гоо энгэсэгт мөнгө зарж,бусад сайхан найз охидтойгоо хөл зэрэгцэх гээд эгээтэй л баян авхай шиг аашилсангүй,
өөрийн ертөнцөөс тасрах шахаж байсан үе болоод ч тэрүү....
Надаас тэс өөр юм.Залуу хүн гэхэд нэг л өөр,чухам юу тэднийг ийм болгодог байна?гэж гайхдаг байв.

Нэг өдөр нэг зураач найз бүсгүйн урилгаар хамтдаа гэрт нь бидний гэр бүлүүд цугларснаар тэдэнтэй илүү дотносох боломж олдсон юм.Яриад үзтэл ямар энгийн бөгөөд гүн,амьдралыг аль хэдийнэ уг утгаар нь ойлгочихсон хүмүүс вэ?гэдэг нь мэдрэгдэж эхэллээ.
Тэглээ гээд надад ямар ч гүн ухаан ярисангүй, ямар нэг уншсан номноос ишлэж,цэцэн үгээр цээжийг минь дүүргэсэнгүй...Тэд зүгээр л байгаагаараа сайхан биедээ үйлчилж,бие биений хүүхдүүдийнхээ өсөн торниж буйг баясан ярилцаж,дөлгөөхнөөр инээмсэглэж,хуучин пянзнаас миний аяыг нь байтугай нэрийг нь ч мэдэхгүй Жазз,саксфончины аялгууг шимтэнгээ тэрхүү хөгжимчний тухай домог болсон түүхээс сонссоноо ярьж,зарим нэг явдлаа элэглэн шоолж, инээлдэнэ.

Бүх юм ийм энгийн байж болно гэж үү?
Тэдний хувьд энэ нь аз жаргал юм гэжүү?

Өнөө над шиг брэнд хувцас,тансаг хэрэглээ,дэвшин дэгжихийн төлөөхи улайрсан мэдрэмж тэдний хаана ч алга.

Түүнээс хойш би тэднийд хааяа очих боллоо.Гэр нь манайхаас тун ойрхон,зам дагуу л даа.
Хуучин тавилга,хуучин байшин гэдэг цаанаа л нэг аж амьдралын үнэр шингэсэн,тэдний дотно сайхан эелдэг зантай нийлээд хаа нэгтээ хөдөөний ах дүүсийндээ зочлон очих мэт тайван сайхан мэдрэмж төрүүлдэг билээ.
Манайх гэж айл хувиараа улаан лооль тариална.Нэг удаа өглөө эрт улаан лоолио хүнсний ногоо худалдаанд хүргэж өгчихөөд буцахдаа тэднийд жижиг цаасан хайрцаг дүүрэн өглөөний ургац авч очлоо.

Эртний хийцтэй Япон байшингуудад заавал МОН буюу үүдний тусгай харуулын хаалга байх..
Тэднийд тэр хаалга байх ба нөхөр нь ажлын байраа болгож тохижуулаад өдөржин тэндээ бүгнэ.Би тэрхүү хаалганы гадаа нөхөртэй нь мэндлээд,цааш гэрийн зүг явлаа.

Зүүн зүгээс ивээх зуны өглөөний нарны туяа шөнийн бороонд угаагдсан мэт шингэн бөгөөд тунамал.Баруун уулын нимгэн хавцалын суга бүрээс сүглийх моддын мөчир өмнө зүгийн салхинд зөөлхөнөөр найган ганхана.
Байшинд ойртох тусам онгорхой цонхоор төгөлдөр хуурын ялдам эгшиг,аялгуу салхины аяст эрвэх цагаан хөшигт сундлуулан миний өмнө нисэн довтолгож ирнэ.
Найз Нориэ маань хөгжим тоглож байгаа бололтой.
Тасралтгүй үргэлжлэх аялгуу тунгалаг голын урсгал мэт ямар гоё уянгалаг байсныг энд илэрхийлж үл барна.
Царцаа дэвхрэг хүртэл шуугин төгөлдөр хууртай хоршин дуулах мэт...
Ногоон ойн дунд,Япон хуучин байшингийн хаалганы өмнө,онгорхой цонхоор урсах хөгжимийг сэмхэн сонсож байна гээд төсөөлөөд үз дээ?!
Хайрцагтай улаан лоолио тэвэрсэн чигтээ миний бие хөшиж орхилоо гэхээс илүү яруу эгшиглэнт айзамд нь сэтгэлээ хөтлүүлэн бодлын хязгаарт алдуул морь шиг тууж орхилоо.

Амьдралдаа ийм гоё амьд ампплагэд,саак,амьд хөгжим сонсож байсан билүү?
Алдартай гавьяатын концерт биш,жирийн нэг найзын минь тоглож буй төгөлдөр хуурын намуун аялгуу....энэ чинь л жинхэнэ өөрөөсөө хайж олох аз жаргал биш гэжүү?
Байгаа бүхнээсээ таашаал авч,өөрийгөө мэдэрч,байгалиа шүтэж,хурд,өрсөлдөөн,хөгжил тэмцэл гэж бусдын юу хийснийг дууриаж биш,өөрийн юу хийж,хаашаа замнаж яваагаа мэдэрч,мэдрүүлж амьдрана гэдэг бодит амьдрал,жинхэнэ ухаан биш гэж үү?

Тэр мөчид би өөрийнхөө ямар өчүүхэн,найзыгаа ямар агуу болохыг мэдэрсэн юмаа.

コメント

  1. Sain post baina urgelijuuleerei!

    返信削除
    返信
    1. Zochind,Unshij urmiin ugeer myalaasand mash ih bayarllaa.Oir oirhon bichij amjihgui yum.12sard amjval neg temdeglel bichnee,

      削除
  2. гоё бичжээ, сүүлийн хэсэг илүү зангиджээ, нэг сайхан дотор уужраад би чинь альхан талд нь явна даа гэсэн бодол болгоод орхичихлоо байна Дайрий

    返信削除
  3. solo bold,setgegdelee bichsend bayarllaa.
    Amidral bol ungu mungu bish gedgiig naizaasaa mash ih medersen dee.Haayaa neg iim bodold avtuulah uil yavdal tohioh uye gardag shu?

    返信削除
  4. Erdenee,mash ih bayarllaa.

    返信削除

コメントを投稿

このブログの人気の投稿

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог

Хүүхдэд холбогдох зан үйл ,ёс заншил ,түүнд сургахуй.

Р.Батаахүү гуайн< Монголчуудын сурган хүмүүжүүлэх гэрийн сургуулийн уламжлал 1991)номноос авав. Монголчууд эртнээс нааш хүүхдийг эрхэмлэн хүндэтгэж ирсэн билээ.Залуу эр,эм айл болуут үрийн зулай үнэрлэхийн хүслэн болж ,өвгөд хөгшид нь ам барих ачаа харах өдрийг тэсч ядан хүлээдэг билээ.Иймээс ч Үртэй хүн жаргадаг Үндэстэй мод найгадаг Эрдэмд оройгүй Үрд ганцгүй Ухтэл үр Үгүйртэл мал Үргүй хүн нуд нойтон Үртэй хүн өвөр нойтон гэхчлэн цэцлэн хэлэлцэж ирсэн байна, Ерөөс хүн гээч болж төрсний нэгэн их үйл бол өөрийгөө залгамжлан хийж бүтээх үр удмаа үлдээх явдал тул хүүхдийг өхөөрдөн хайрладаггүй хүн гэж үгүй юм.Тиймээс ч гэж ярилцдаг. Хүүхэд тээж буй эмэгтэйг жирэмсэн гэж нэрлэн ихэд хүндэлдгийн жир-гэсэн нь хоёр гэсэн үг бөгөөд угтаа хоёр хүн гэсэн утга тул тэр болой.Иймээс хүүхдийг мэндлэхээс эхлээд тэдэнд зориулсан ёслол,зан үйлийн арга хэмжээ авч ирсэн байна.Уламжлалаас үзвэл энэ нь хүүхэд угаах,насны ой тэмдэглэх,үс авах зан үйл түүнд холбогдох ёслол юм.