Долоон жилийн тэртээд
Долоон бурхан одруу харвасан аавдаа
зориулав
Үе үесхэн эрхлүүлэхдээ та минь
Өвдөг дээрээ суулгаад сахлаараа хатгаж үнэрлэдэгсэн
Үүрд ингээд үнсүүлээд суух юм шиг санаж
Үргэлжид тандаа ундууцаж,гоморхдогсон
Амьдрал надаас хүүгээ харамлаад
Арван наймтайд минь өнчрүүлж орхилоо
Амьнаасаа ургуулж алаг үрээ төрүүлчихээд
Аав минь наддаа эргэж иржүү гэж бараан толбо хайлаа
Сүүлд учирсан таны минь төрх үгүйлэгдэж
Сүүний өнгөтэй үсийг тань саналаа
Санаандгүй хэлсэн сургааль үгс тань
Салж хагацахын дохио мэт байсныг ч дурслаа
Таныхаа дүр төрхийг өөрөөсөө харах бүрдээ
Танил дотно харцтай тань золгох юм,охин чинь
Эргэж ирэхгүй одсоныг тань мэдэрч
Энэ бие чигээрээ аав минь шингээстэйг ухаарлаа
2007.8.14Japan

コメント
コメントを投稿