Бороо чиний хөлд сөхөрье,үсийг минь илбээч
Бодлоо нээж сэтгэлээ илчилье,үгийг минь сонсооч
Бүгчим халуунд ангасан бие болоод
сэтгэлийг минь
Болор дуслаараа шавшиж тайтгаруулаач,
би уйлмаар байна...
Өөртөө л шивнэх гэгэлзсэн бодлууд
Өрөөлөөс нуух гунирхлын нулимсаа
Өнчин ботго шиг бөмбөрүүлэн асгаруулъя
Өнгө чимэггүйгээр холбон дуулъя
Өвөрт минь хатаж шингэхээс өмнө бороо минь
Өөртөө нэгтгээд орчлонг чийглээч хур минь
Үүр цайж сэтгэлийг сэргэтэл донгодох шувуудын уран жиргээнд
Уулын цаанаас суниан алдсаар өндийх гэгээн нарны мишээлд
Урьд шөнийн бороо бидэн хоёрын бодол болоод нулимс нь
Өвсний толгойд ганхах нялх шүүдэр болон бөхөлзөгээ
Үгүйлээд болохгүй түүний минь зүрхийг
биш гэхэд гутлыг нь нэг сайн шүргээд
Уцаарыг нь хөдөлгөж үгийг нь бараад ч болтугай
хамаагүй
Уйтай миний сэтгэлийг баясгаарай бороо минь,
намайг норгооч...
Би чамд бие сэтгэлээ өгье
Дайрий
2007.8.17 Япон
-->Бодлоо нээж сэтгэлээ илчилье,үгийг минь сонсооч

コメント
コメントを投稿