スキップしてメイン コンテンツに移動

Их гоё хүн....

Өвөө маань 8,9настайдаа жоохон хүү байхад юм гэнэлээ.

Малд явж байгаад хээр унтаж орхиж гэнээ,
Тэгээд нэг сэрсэн чинь гадаа тас харанхуй,сар ч байхгүй,тэр гэж тэмдэггүй барьсан тавьсанаа танихын аргагүй харанхуй,шөнө дунд болсон байна гэнэ.Гэрээсээ хэр хол байгааг ч бүү мэд.

Унаж явсан мориныхоо цулбуурийг алдсанаас,бараа сураггүй болсон байна гэнэ шүү.
Тэгээд яагаад ч юм гэрээ хайгаад харанхуй шөнө алхаж гэнээ.

Хэсэг газар алхаад гэнэт нэг нүх шиг юм руу бүдрээд уначихсан гэнэ.гарч болохгүй гүнзгий юм гэнэ.

Тэр нүхэндээ хэсэг зүүрмэглээд үүр цайлгаад ,гэгээ орохоор ойр орчиноо ажиглавал,өвөө маань хүүрийн газар ,булшны нүхэнд ойчсон байв гэнээ.

Чүү чай нүхнээс мөлхөж гараад алхах гэсэн чинь ер болохгүй хөл нь тушигдсан юм шиг хөдөлдөггуй гэнэ шүү!

Учир нь гэвэл эзгүй хээр,үхээрийн газар хоносноос хоносноос дайрлага дайрчихсан байна гэнээ.

Бяцхан хүү(Мүү өвөө минь)тэндээсээ гэрийн бараа харагдтал хичнээн ч хол газрыг мөлхсөн юм бэ?хамаг өмд дээл хувцас нь тамтаггүй юм болж гэртээ хүрсэн юм гэнэлээ.

Тэгээд ер хөдөлгөөнгүй суумгай болсон өвөө маань бүтэн жил гаран гэрийн гадаа хаяанд сууж айлын авгай нарын үнээ мал саахыг,хүүхүүд хонь хурганд явахыг ,аав ах нар нь мориндоо мордоод явахыг ширтэн гиюурдэг ажилтай болжээ.

Төдөлгүй цагаан сар ч гарсан юм байх.

Хааяад нэг амандаа олж хийж,сэтгэлээ баясгадаг мөсөн чихэрээ тэсч яддаг хамгийн сайхан баяр болох цагаан сарын шинийн нэгний өглөө....

Өвөө минь өглөө нарнаар гэр бүл,саахалт айл хотлоороо золгож,айраг идээ,ууц,буузнаас амссаны дараа бас л гэрийн гадаа хаяанд суухаар нэгнээрээ түшүүлэн гадаа гарчээ.

Хэсэг сууж байтал холоос танихгүй гийчин бололтой,их сайхан хээ хуартай дээл хүрэм,мөнгөн тоноглол,Монгол гутал тэргүүтнийг өмсөж зүүсэн зүс царай гэж Юндэнггөөөгөө шиг сайхан том эр хүн сайхан мориор хатируулсаар ирж,гэрийн гадаах уяндээр буугаадд,эгц шулуухан өвөөг минь чиглээд алхаж ирсэнээ ингэж хэлж гэнээ!

<За,хө Уралдахуу?>

<Тэгье!>гээд өнөөх хачин гоё хүнийг харж биширээд суумгай гэдгээ март сан бяцхан хүү болох өвөө маань уухайн тас босоод хамтдаа уралдаад гүйчихсэн гэнэ шуу!

Энэ сайхан бэлэг дэмбэрэлтэй цагаан сарын шинийн нэгний өглөө ирсэн танихгүй гийчин маань суумгай хүүг нь хөлд оруулсан гэж хот олноороо билэгшээж,хамгийн эрхэм дээд зочиноо гэж гэртээ хүндлэн уриад идээний дээж бүхнээ өргөн барьж,ерөөл талархлын үг бүхнээ зориулсан юм гэнэ билээ,

<Намайг дахин хөлтэй болгож өгсөн тэр буянтан чухам яагаад тэр олон айл саахалт байхад хамгийн түрүүнд надруу ирж,уралдахуу?гэж асуусан юм болдоо?одоо ч гэсэн ойлгодгоггуй ч би тэр хүний л буянаар хөлд орох учиртай байж дээ,ааайийн?>гээд л өвөө минь ахин дахин яриж өгдөгсөн.



Жич:Өвөөд маань тохиолдсон хуучны дурсамж яриануудыг бичдэг <Өвөөгийн яриа>комуниттигээс авч энд давхар орууллаа.



Та бүхэн ч гэсэн хайртай өвөө эмээгийнхээ дурдатгал яриа,сонин сайхнаас чөлөөтэй бичиж,идэвхитэй оролцохыг хүсье.

コメント

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...