スキップしてメイン コンテンツに移動

Хэвлийдэх үрдээ шивнье....

Тэргэл сартай шөнө нойр хулжаад байх чинь
Тийш ийш хөрвөөсөөр үүр цайлгах шинжтэй
Тольний өмнө зогсоод шалдан гүзээгээ тэвэрлээ
Тогоо шиг том гэдэс арьс язрам түнтийжээ

Ядаж энэ бүгчим халуунд
Яасан ч хөдөлгөөнтэй болсон хүүхэд вэ?
Ямархан царай зүстэй миний бяцхан үp вэ?
Яагаад л тогтож ядаад энд тэнд өшигчинө вэ?

Ээжийнхээ дулааныг мэдрээ юү?
Эгчийнхээ дууг таниа юу?
Аавтайгаа хурдан тоглохсон гээд
Алаг орчлонруу яараа юу?

Ахиад хоёрхон сарын дараа чи минь намайгaa
Аймшигтай өвтөгсөөр тасралтггүй орилуулна
Аав нь тэгэхэд сандарч ээжийнх нь толгойг илбэхэд
Ачит эмч харин алтан гар дээрээ тосноо

Гайгүй тэр үед ээж нь хамаг байдгаараа тэснээ
Гараад ирэхээр нь харин хаа сайгүй үнснээ
Ганц Эгшиглэн эгч чинь л тунирхаж
Гайгуй сайн барьцана байх даа?


Ойрд аав бид хоёр нь чамайгаа хэн гэж дуудах вэ?гээд...
Олон нэрсийн дотроос битүүхэндээ нэгийг хайсаар л....
Олигтой нэртэй ч таарахгүй юм
Олсон нэг нь таалагдахгүй юм
О....гэдэг ер нь хаашаа ч янзын овог вэ дэ?

Ханзны бичлэг зурлага нь амьдралыг шийддэг юм байх...
Хар эртнээс бэлдээд газар хөдлөхөөс өмнө шивнэдэг гэнэ...
Харь холд байгаа ээжийнх нь Монгол нутагт бол
Харин ингэж эрт бэлдэхийг сайны ёрд үздэггүй юм...

Гэвч ээж нь чамдаа нэг л үгийг шивнье
Гэдэснээс гарахаар харин ухаж утгыг нь хэлье
Усыг нь уувал ёсыг нь дагана гэж...
Урьдын хүмүүс хэлсийм гэнэлээ

Дургүй ч байсан ээж нь тэвчээд
Дуугай л чамайгаа сайхан өсгөе дөө
Эрийн дээд эрэлхэг баатар мэт
Эндэлгүй хүү минь том эр болж төрөөрэй

Ганцаардаж гуниглаад байвал
Ганц сайн нудраарай
Эрхэлж баясмаар байвал
Эргэж хөрвөөж тоглоорой

Уураг шимийн сайнаар тэтгэж,хүүгээ....
Уушиг зурхээ тайван байлгая 
Уяран хайлуулах цовоо дуугаараа
Учран золгох өдрөө хүлээж сууяа...ээжий нь

2007/09.27 Япон

コメント

  1. Erdem nomtoi, ejii aavdaa enereltei enhrii huurhun urtei bolooroi!

    返信削除

コメントを投稿

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...