スキップしてメイン コンテンツに移動

Хайрлан хайрлан өсгөхдөө хайчаар тоглуулаагүй ээж минь дээ хө

..Нэг ийм үгтэй дуу байдагдаа?

Ээж болон эгч нар маань багад ер хайчаар ,зүүгээр оролдуулдаггүйсэн.

Гэтэл эсрэг зүйл бас хорвоодээр байх юмаа?!

Хадам ээждээрээ охиноо орхичихоод гадуур яваад ирсэн чинь охинд минь баахан хайчаар тоглохыг зааж өгсөн бололтой,цаас хайчилж сурсан гээд их л сүрхий гайхуулах янзтай ярьж байна.

Хүүхдэд ийм багаас нь хайч бариулдаг гэж дуулаагүй тул дотор хачин болоод явчихлаа.

Гэтэл хайчаар юм хайчилж сурна гэдэг гар хурууны мэдрэмж,тархи толгойны хөгжилд маш сайн нөлөөтэй юм гэнээ. Бүр сайн хайчаар тоглуулж байгаарай!гэж захиж байна шүү!

Хэд хоногийн дараа хадам эгч бас хүүгийнхээ багадаа хэрэглэж байсан хайчыг авчирч өглөө.

Японд бол энэ нь жирийн үзэгдэл бололтой,

Хамгийн гол нь аюулгүйн үүднээс сайн харж байх хэрэгтэй гэж байна.

Тэгээд би ч гэсэн охиноо гэртээ байхад тоглог гэж өнгийн цаас,жижигхэн цаасны хайч авч тавьлаа.


Энэ талаар Монгол аав ээж нар маань ямархуу бодолтой,ойлголттой байдаг юм болоо?

コメント

  1. Сайнуу Дайрий. Намууны үеэл Оюунаа байнаа. Японд ирээд нэг таалагдсан юм нь хүүхдийн хүмүүжүүлж байгаа хэв маяг нь таалагдсан. Учир нь бүх юмыг шинжлэх ухаанчаар онолын үндэстэйгээр тайлбарладаг юм байлээ. Нээрээ л жаахан хүүхэд амаараа, гараараа юмыг танин мэдэж хүлээж авдаг гэсэн. Гэтэл бид нар баабаа юм амандаа хийлээ гээд шүүрч аваад арай гэж нэг юм таньж мэдэж байхад нь хэ хэ. Хүүхэд гэдэг өөрөө тэр чигээрээ танин мэдэхүйн шинжлэх ухаан юмдаа.

    返信削除
  2. Оюунаа,надад бас японы хүүхдийн хүмүүжлийн арга барилууд үнэхээр сэтгэлд хүрсэн зүйл их байдаг,хамгийн багаар бодоход хүүхэдтэй яг л хүний ёсоор харьцаж ,хүндэлдэг.яахав ээж нар заримдаа уурлаж хашгичсан байх нь ерөнхийдөө ижил ч,ойлгуулах гэж байна гэж зодож занчиж,шийтгээд байдаггүй.Чиний хэлдэгээр хүүхдийг шинжлэх ухааны үүднээс ч гэхүү илүү судалж ойлгочихсон ард түмэн шиг санагддаг.Баабаа заваан гэдэг нь бас манай орчин нөхцөл ч хамаарах байх л даа.угаас нүүдэлчин ард түмэн,хэрэгтэй чухал зүйлээ л авч явдаг,аюултай зүйлийг булааж авахаасаа өмнө угаас нүдэнд харагдуулахгүй далд хийсэн байх ёстой гэдгийг эцэг эхчүүд ухамсарладаг байгаасай гэж бодогддог юм.Энэ орноос сурах юм их байнаа.хэхэ.

    返信削除

コメントを投稿

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...