スキップしてメイン コンテンツに移動

Монгол Япон хүний ялгаа

оллоо.мн дээр бичсэн мэдээлэл сонирхол татаад,хэрэв үнэн бол бас л бахархмаар ч сэтгэгдэл төрөхөөр байлаа.

Уншаад үзээрэй.
Бас бодлоосоо хуваалцаарай.
.........................................................................../

Өнгөрсөн наадам та бидэнд баяр цэнгэл дараа жилийн наадам хvртэл ярих ярианы сэдэв болоод өнгєрөв дөө.
Аргагvй юм аа. "Амьд явбал улсын наадам vзнэ" гэж ярьдаг ард тvмэн шvv дээ бид. Бид энэ жил санасандаа хvртэл наадаж чадлаа. Угаасаа монголчууд бидний тархи толгойд гvн бат шингэсэн ойлголт бол залуу хойч vе гарч ирэх, тэдгээр нь бусдад өөрсдийгөө зарлан тунхаглах.

Хvчтэй ард тvмэн байхын гол vндэс нь энэ. Гурван сая хvрэхгvй бидэнд эцэг өвгөдөөс минь хадгалагдан vлдсэн хvчирхэг сайхан ген байна. Бид өөрсдөє л тоохгvй яваа болохоос Япон зэрэг томоохон хөгжилтэй орнууд монгол хvний гени, удамшлын процессыг 1997 оноос нэлээд эрчимтэй судалж эхэлжээ. Кёкvшюvзан Д.Батбаяр Японы мэргэжлийн сумогийн байж болох 42 мэхний 31ийг хийснээс л эрчимтэй судалгаа хийх ажил єрнєсєн байна. Японы "мэхний их дэлгvvр" хочит, цагтаа Комvсvби цол хvртэж явсан Майонуми анх энэ саналыг дэвшvvлэн тавьж, Нагоягийн их сургуулийн эрдэмтэн, профессорууд дэмжин ажил хэрэг болгожээ.

Тэр vед Японы мэргэжлийн сvмод 26 монгол" бєх барилдаж байсан гэдэг. Янз бvрийн арга хэрэглэн, зарим нэгнийх нь дургvйцлийг төрvvлэн бараг л багахан шиг мөргөлдөөн vvсгэх дээрээ тулан байж бvх монгол бөхчvvдээс цусны, болон бусад шинжилгээнvvдийг авчээ. Тэрхэн vедээ хариуг нь vзээд Японы эрдэмтэд мэл гайхаж, дуугарах аргагvй болсон биз. Харин одоо нэлээд олон жилийн дараа дэлгэж, япон, монгол хvмvvсийн генийн болоод, бие бялдрын онцлогуудыг ил гарган тавьснаараа "Асахи Шинбун" сонин хамгийн гvйлгээтэй сониноор шалгараад байгаа ажээ.

Хvний цусанд шинжилгээ хийхдээ улаан, цагаан бөєм, ялтаст эс гэсэн гурван гол vзvvлэлтийг анхаарч vздэг байна. Харин арваад жил дагнан судалгаа хийж байгаа японы эрдэмтдийг гайхашруулсан зvйл нь ердөө л монгол хvний судсаар гvйж байгаа цусны улаан бөөм нь япончуудаас даруй зургаа дахин их байсанд байжээ. Цусны сийвэн буюу уургийн бvтцийг нь задлаад vзтэл бас л их сонин vзvvлэлт гарсан байна. Далай, тэнгисийн загас, ургамал голдуухан хэрэглэдэг япончуудын хувьд цусанд нь кальци, төмөр монголчуудаас хавьгvй их байсан гэнэ.

Тиймдээ ч тэд vе мөчний болоод зvрх судасны євчнөөр өвдөх нь харьцангуй бага байдаг ажээ. Одоо ид шуугиан тариад байгаа vзvvлэлт нь их аварга Асашёорюv Дагвадорж, Какирюv Ананд нарынх ажээ. Хvний цусны биохимийн шинжилгээнээс илэрч болох 30 гаруй идэвхит бодисын 23 нь их аварга Дагвадоржоос илэрсэн байна. Гэхдээ дандаа эерэг vзvvлэлттэй гарч Японы эрдэмтдийг гайхшруулжээ. Японы өдөр тутмын хамгийн том хэвлэлийн нэг"Асахи Шинбун" сонинд энэ мэдээлэл гарснаас хойш" Эзгvй арал руу хэнтэй хамт явах вэ" гэсэн асуултад их аварга Дагвадорж ёстой л нэг өрсөлдөгчгvй тодорч байгаа гэдэг.

Японы сvмогийн дээд зиндаанд дэвшин барилдаад хагас жил болж байгаа М.Анандын цусаар гvйж байгаа цагаан бєөм хамгийн идэвхжил ихтэй байснаараа монгол бөхчvvдээ манлайлсан байна. Японы хөдөлмөрийн намаас парламентын дээд танхимд сонгогдсон гишvvн Тошида Ханару Кёкvшюvзан Д.Батбаярын найзын хувьд энэ асуудалд их анхаарал өгч Токиогийн их сургуулийн биохимийн салбарыг vндсэнд нь дайчилсан байна.

Улс хувьсгалын 86 жилийн ойн их баяр наадмыг vзэж, монгол оронтой танилцахаар ирсэн японы vе залгамжилсан хун тайж Нарvхитотой цуг Токиогийн их сургуулийн эрдэмтдийн баг ч хvрэлцэн иржээ. Тэдний зорилго бол хурдан морины уралдаан vзэж, монгол хvvхдээс ядаж л шээсний шинжилгээ авах гэнэ.

Харин улс vндэстэнд төдийлөн их аюул, занал дагуулахгvй энэ асуудалд манай нэгэн манлай уяач их бухимдан, япон зураглаачийн камерыг эвдчих шахсан байгаа юм. Тэд бол ажлаа л хийж явсан, бидний л адил сэтгvvлчид. Хамгийн гол нь монголчууд, Монгол оронд сайн санаж ирсэн тэднийг гомдоодог нь жаахан таагvй. Дөрвөн жил гаруй өөрийн их аваргатай болох гээд чадахгvй байгаа япончуудын хувьд хамгийн том дарамт нь Д.Дагвадорж аварга байсан. Одоо ч байгаа. Өчигдєр японы гол сонинууд Озэки цолонд горилж байгаа Котомицvкиг их аварга 27 дараалан ялсныг "энэ бол дээд амжилт'' хэмээн мэдээлсэн байна. Учир нь том цолтой бєх, нэг бөхөд ийм олон унаж байсан тvvх дэлхийн II дайнаас хойш анх тохиосон нь энэ ажээ.

Гурван жилийн ємнө дээд зиндаанд тvрvvлэн эзэн хааны цомыг хvртэж байсан хvчтэй сэкиваке Котомицvки их аваргад өвдөглөснийхөє дараа" Их аварга vнэхээр биднээс тасраад явчихжээ. Би энэ хvнийг ганц удаа ч гэсэн давах гэж дєрвөн жил зvтгэлээ. Барсангvй дээ." Манай vндэсний бөхийг нэр төртэйгээр авч яваа энэ аваргад талархах л хэрэгтэй" гэжээ. Японы гол хэвлэлvvдийн өчигдөрийн нийтлэл гэвэл нэг иймэрхvv.

Харин хоёр дахь удаагаа сэкиваке цолтой барилдаад энэ удаа цолоо хамгаалах боломжгvй болсон Ама Бямбадорж " Их аварга Дагвадорж энэ удаа тvрvvлнэ" гэж хэлжээ. Дээд зиндааны барилдаан эхлэхээс ємнө цуглардаг vзэгч олны асуултад хамгийн дэлгэрэнгvй хариулж, гарын vсэг зурдгаараа их аварга Хакухо, маэгэшира Такамисакари, Санчирболд нар алдартай. Энэ удаа ч 69 гарын vсэг өгснөөрөө Монголын Санчирболд, Эстоний Баруто нар шалгарчээ. Энд би зөвхөн Японы мэргэжлийн сумо бөхөд байгаа Монгол, Япон хvмvvсийн ялгааг бага ч гэсэн л таниулах гэж оролдлоо. Яах аргагvй Монгол, Япон хvмvvсийн хооронд нусм», гений их ялгаа байна. 130 гаруй сая хvнтэй дэлхийн эдийн засгийн хоёр дахь их гvрний vндэсний спортод гуравхан сая монголчууд ноёлж байна гэж бодохоор яах аргагvй бардамнал төрнө.

Хамгийн сонирхолтой, эрдэмтэн мэргэдийн судалж vзvvштэй талбар бол яах аргагvй энэ юм. Жvдо бол Японы бас л нэг vндэсний бөх. Харин сvvлийн vед манайхан энэ төрлөөр олимпын наадмаас ч медаль хvртэх болсон. Энэ удаа эрдэмтийн багийг ахалж ирсэн Токиогийн их сургуулийн Биотехнологийн хvрээлэнгийн захирал Янагучи Точи "Монгол, Япон хvмvvсийн хооронд нэлээд ялгаа байгаа. Бидний ажил бол тэдгээрийн талаар бага ч гэсэн эрдэм шинжилгээний ажил хийх явдал" гэсэн юм гэлээ. Ямар ч гэсэн монгол хvний талаар судалгаа, шинжилгээ хийгдэж байгаад нэг их сайхан омогшил төрж байна

Д.Энхтvвшин
Ардчилал 90/202/

コメント

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

Д үсэг яасан яасан гэнээ?

Заримдаа өөрийгөө бурхан хилэгнэтэл  тайван байлгах юмаа. Хийх ёстой хамгийн чухал зүйлээ хийхгүй,шал дэмий фэйсбүүк,юү-түүб,экс фактор гэсэн юмаар эргэлдээд....,тэгээд өөрийгөө их зэмэлнээ. Бүр болъёо гээд фэйсбүүкээс гарах юм болно. Монгол дахь гэр бүл,найз нөхөдтэйгөө холбогддог учралын ганц гүүр болчихоод байхад худлаа л даа... 8сарын 1нээс 11ний хооронд Монголдоо харисан гэж бичлүү яалаа? Богинохон хугацаа ч гэлээ үнэхээр сайхан дурсамжаар дүүрэн хоног, өдрүүд...одоо ч санаанаас гарахгүй юм. Харьж ирээд сэтгэл,санаа ямар байсныг ойлгож байгаа биздээ? Ядахдаа Японы зун гэж аймаар халууныг хэлэхүү? Энэ жил чинь яав?...юу болов? Японд бараг ган болж,8сард ихэнхи нутгаар бороо хур ороогүй гээд боддоо!! Тэгэхээр миний санаа сэтгэл гэж бүр ангаж,хатаж байсныг ойлгож байгаа биздээ?хэхэ. Нэг хэсэгтээ хоол ч хоолойгоор давахгүй байсан тул ядахдаа шингэн сайн сэлбэе! гэж бодоод хаа сайгүй хүнсний дэлгүүрт байдаг далайн гүний минералтай уснаас нэг удаа 2литрийг аваа...