スキップしてメイン コンテンツに移動

Чойном бид хоёр...

Саяхан нэг найз маань хэлж байна.

Дайрий,чи Чойномыг уншдагуу?
Түүвэр нь байгаа л даа,юу гэж...?

Чиний шүлгүүд яг үнэндээ ямар ч утга уянгын халилгүйгээрээ Чойномын шүлгүүдтэй төстэй!

....Хахахаха

Над шиг амьтныг тийм мундаг хүнтэй хамаатуулсанд баярллаа.

Яагаад ч юм Чойном гуайн тухай бодох гэж үзлээ.Би дурсах нь байтугай,шүлгээс нь цааш мэдэхгүй ч энэ хүн намайг энд дагаад ирчихсэн юм шиг үргэлж сэтгэлд минь хань болж,шүлгээрээ аргаддаг байж билээ.

Тэр жил би бэр болчихоод гудас хөнжил,аяга тавагний оронд баахан ном,Си-Ди худалдаж авч ирсэн билээ.

Чойном гуайн түүвэр зохиол-оос гадна жүжигчин Сосорбарам гуайн уншсан Чойномын шүлгүүдээр хийсэн 2 Си-Ди ...

Шүлгийн араар нь Морин хуурын чуулгын тоглосон Жанцан норов гуайн аянууд явнаа.
Дасаж ядсан надад ,нутгаа санах үейин ганц сайн эм болдог байж дэ...

Нэг инээдтэй шахуу юм гэвэл....Со ахын си-ди-ний нэгний х нь нүүрэндээр бодвол Монгол зураач л зурсан боловуу?...гэмээр нүцгэн хүүхэн биеэ наранд ээж буй мэт нэг тийм хүрэн хавтастай,нэр нь<Нүцгэн биейиг алдаршуулъя!>гэдэг нэртэй,

Гадагш гарахдаа үргэлж машиндаа сонсоод явдаг байхгүй юу,

Тэгсэн нь нэг өдөр хадам ээжтэй хамт хаашаа ч юм би жолоо бариад явах болоод...
очиж тосож аваад л....уpд талын хадам ээжийн суудалдээр суулгаадахсан чинь,бурхан мин нөгөө Со-ахын си-диний гаднах хайpцаг нь яг хадамын суудал дээр байж байдаг гэж байна ш дэ....

Хадам ээж маань их ёсорхог,дүрэм журам гэдэг багш хүн болохоор дотроо би бас их айнаа.

Тэгээд нөгөө си-ди-г чинь тэгэхээс тэгэх гэсэн юм шиг урдаа авч тавьчихаад байн байн ,хялалзаад л ,нэг хэсэг юу ч дуугарахгүй яваад л байна....

Би нэг их болох бүтэхгүй видео мидео үздэг амьтан шиг муухай царайтай амьтан ,жолоо барих гэж нэг хэсэг сандарч байгаам чинь....

Арай гэж нэг улаан дохиондээр зогсонгуутаа нөгөө Си-Ди-г чинь сая л харсан хүн болж ..<өө,энэ миний дуртай яруу найрагчийн шүлгүүд байгаам...Монголд их алдартай,социализмын үед их хавчигдаж байсан,агуу найрагч байгаамдаа!Хэлийг нь ойлгодог бол танд сонсгомоор л байна...>гэсэн юм ярьж булзааруулангаа далд хийж авсан гэж байгаа....хэхэхэ.

Бас нэг Монголд байхдаа5,6жилийн өмнө ч билүү микро гэдэгт суучихсан явж байсан чинь нэг архичин байрын 40 орчим насны сахал үсэндээ баригдсан ах муухай үнэр ханхлуулаад л орж ирээд сууваа...

Төдөлгүүй өврөөсөө баахан жижиг ном гаргаж ирээд л....

За хүмүүсээ ,Чойномын Буриад хэлдээр бичсэн Буриад гэдэг шүлгийн номыг аваарай,энийг хэвлэгдэхэд дээрээс худалдахыг нь хорьчихсон юм.Ах нь тэр уед хэдийг аваад дарчихсан байсийм...дахиж олдохгүй шүү!ийм ховор ном...үнэ нь...тэд...гээд л...зах дээр байгаа юм шиг юм болов...

Нэг их үнэтэй биш ч байсан биз ,ямар ч гэсэн оюутан миний түрийвчиндэх хэд хүрэлцээд авчихсан юм даг...Хорхойсоод унших гэсэн чинь за тэр Буриад хэлийг нь ойлгодгийм биш юм байнаа!

Одоо ч гэсэн нууц товчооноос ч илүү гаргагдахгүй нэг шүлгийн бяцхан ном байж л байдгиймдаа...

Ерөнхийдөө Чойном гуайн тухай дурсамж минь иймэрхүү....

Би нэг хэдэн мөр холбох гэж үзлээ.

Их мундаг хүнд зориулна гэдэг үнэхээр барах юм биш юмаа.

Чойном та....

Үгийн уурхай, бодлын сүм,сэтгэлийн толь ...
Шүлгийн ертөнцөд үлдээсэн мөр тань чандмань тамга
Үнэн үг ,ухаарлын уянгаар бусдыг сэрээж, бурхдыг ч уяраамаар та
Үгээр тоглоогүй
Өрөөлөөр даажигнаагүй
Амьдралаа хүүхэнд биш шүлгэнд л зориулж
Амиа ,цаас харандаагаа дэрлэсээр нарсанд үдсэн
Чойном гэдэг Монголын минь мөнхийн найрагч ...
Тэнгэрээс дахин харвахгүй од билээ.

Дайрий 2007.10.03 Япон

コメント

  1. Бор блогоор минь зочилсонд баярлалаа.

    Чойном гэдэг энэ найрагчийн ачаар би ном унших дуртай болж билээ. Нэг хэсэг тань шиг хэдэн номыг нь халаасаа хоослон байж авдаг байлаа.

    返信削除
  2. Сайн байнуу?Ганзо,чамд ч гэсэн миний бичлэгийг уншиж,сэтгэгдлээ үлдээсэнд маш их баярллаа.Чойном гэдэг хүн өөрийгөө агуу гэдгийг мэдрээгүй агуу найрагч явсан юм шиг санагддаг,Их хүн гэж тийм л байдаг байх.Одоо олон сайхан номнууд нь шинээр гардаг болсон байх л да?хаалттай байсан шүлгүүд нь ил гарч ирсэн бол уншиж үзэхсэн гэж бодогддог.
    Хааяа ч болов орж ирж байгаарай.Дайрий

    返信削除

コメントを投稿

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...