スキップしてメイン コンテンツに移動

(#1)-Шиба Рёотаро


2010онд <Сакано үэно күмо>,<Рёома-дэн>гэдэг 2ч том түүхэн роман нь <Эн-Эйч-Кэй> Японы үндэсний дэлгэцийн төв сувгийн олон ангит кино болон гарч бүтэн жилийн туршид үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан алдарт зохиолч Шиба Рёотаро(1923-1996)(жинхэнэ нэр нь Фүкүда Тэйичи)бол миний бахархан биширдэг зохиолчдын нэг билээ.
Ямар ч Япон зохиолчдоос хамгийн ойр дотно санагдуулдаг түүний дүр төрx нь нэртэй зохиолч гэдгээс илүү ,бага насандаа Азийн зүрхэнд орших түүх ихтэй нүүдэлчин ард түмнийг сонирхон шохоорхож,19насандаа Осака даxь одоогийн Осакагийн гадаад хэлний их сургуулийн Монгол хэлний ангид элсэн орж,Өвөр Монгол багшаар Монгол хэл заалгаж байсан явдал билээ.
Хэдийгээр насаараа Монгол хэлийг бараг ашиглаж чадаагүй гэх боловч,Монголтой холбоотой ном зохиолыг шимтэн уншиж,Монголын маань түүхийг гайхан биширч ,бараг жирийн Монголчууд биднээс илүү мэдэж байсан нь түүний 1973онд Монголд айлчилсан сэтгэгдлээ бичсэн <Монгорү кайдо>замын тэмдэглэл ном,1990онд дахин айлчласны дараа бичсэн <Соогэнннo kи>гэдэг Б.Цэвэгмаа гуайн амьдралыг дэлгэрэнгүй өгүүлсэн номноос нь их мэдрэгдэж байсан.

Бичээд байвал барагдахгүй их түүхтэй энэ их хүн,Японы утга зохиолын том шагнал Наоки болон Японы Урлагийн гавъяат зүтгэлтэн зэрэг олон арван шагнал хүртсэн билээ.
Түүний зохиолыг Монгол хэлдээр хараахан олон арваар нь орчуулж амжаагүй байгаа боловч Япон хэлний орчуулагч С.Төмөрбаатар гуайн хөрвүүлгээр<Сүүлчийн шёогүн>гэдэг түүхэн роман нь Монгол хэлдээр хэвлэгдсэн байдаг билээ.



үргэлжлэл бий.

コメント

  1. GanaaOU,Таалагдана шүү!их сонирхолтой,өргөн хүрээ хамруулж бичсэн гоё номнууд байсан.уншаад үзээрэй,би бүр Монголынхоо түүхийг эхнээс нь судалж уншмаар санагдсан шүү,

    返信削除
  2. Сайн уу,Дайрий. Танилцсандаа таатай байна. Намууны үеэл байнаа. Энэ номыг уншиж үзнээ.

    返信削除
  3. Сайнуу?тэмдэглэлийг минь сонирхон уншиж сэтгэгдэл үлдээсэнд маш их баярллаа.

    返信削除

コメントを投稿

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...