スキップしてメイン コンテンツに移動

эрүүл+тайван=аз жаргал

Он жилүүд гэж хурдан юм даа.

Хамгийн сүүлд бүтэн гурван жилийн өмнө энэ хуудсанд тэмдэглэл бичсэн байх юм.

Оюуттөр хүү минь наддаа цовоо цойлгон дуугаа хадаасаар улс тунхагласны баярын өдөр төрж,би гэдэг хүн бусад олон ээжүүдийн нэгэн адил нялх хүүхдээ асарсаар,нэг л мэдэхэд тэмдэглэл байтугай дэвтэр харандаанаасаа холдож,бурханы хишиг үрийнхээ дуунд баяссаар мянга нэг зуу илүү өдрийг үджээ.

Хүү минь цэцэрлэгт явж дуу сурч,өдөр бүр ээждээ нэг шинэ сонинтой харьж ирж сэтгэл баясгадаг юм.

Дөнгөж нэг нас хүрвүү үгүй юу,чихний өвчин,уушигний хатгаанд ээрэгдэж гурван ч удаа эмнэлэгт хэвтэж,бас төдий хэмжээгээр чихний хэнгэрэгний хальсаа эмчээр цоолуулж ,хамрын хөндий рүү нь урт нарийн гуурс шургуулж ,цээжний хөндийд хуримтлагдсан элдэв нянг автомат соруулаар соруулж авах бүрт,хүүгийнхээ хоёр бяцхан гарыг xөдөлгөөнгүй барих гэж хамаг хүчээрээ цээжиндээ атган тэвэрч суухдаа өвдөлтөндөө уйлах авралын дуунд нь өр зүрх өмрөөд ойччих шиг ,тэр бүрт өөрийгөө буруутгаж ,хүүгээ дахиж ингэж зовоохгүйдээ гэж сэтгэлийнхээ угт хэдэнтээ гасалсан билээ.

Тэр цаг саяхан боловч,бас тэртээх цаг хугацаа болж хувирчээ.

Бүтэн 2жил, өдрийн 3удаа уусан эмэндээ өнгөрсөн оны эцсээр сая л нэг салах ёс хийж манай гэрт эрүүл энхийн бурхан айлчлан ирсэн мэт ,сэтгэл тайван үнэхээр сайхан байна.

Эрүүл энхийн нэгэн жаргалан гэж ямар үнэн хэлсэн үг вэ...?
Миний хүү одоо ямар ч биеийн зовлон шаналгаагүй тайван нойрсож байна,
Би энд тайван гээч нь ойрын жил бичээгүй кирилл үсгээрээ тэмдэглэл бичиж сууна.

Эрүүл ,тайван,аз жаргал...

2011 ондоо эрүүл энх байж,сэтгэлийн тайвшрал гэдэг эрхэм аз жаргалаар бялхаж явах болтугай гэж та бүхэндээ хүсэн ерөөе.

яруу эгшиглэн

コメント

  1. сайн байна уу? санаандгүй байдлаар таны блогт орон нийтлэлийг тань уншлаа. Их хүний зовлон жаргалыг бага ч гэсэн сонсондоо баяртай байна. Та үнэхээр мундаг ээж байна. Тэгээд эх орондоо хэзээ нэгэн цаг буцаж ирээрэй. Таны амьдралд сайн сайхан бүхэнг хүсэж байна.

    返信削除
  2. Сайн байна уу,Энхжаргалаа?ж
    Миний хуудсанд саатаж,дэмий хэдэн бичлэгийг минь тоож уншсанд маш их баярллаа.
    Эх хүн болгон ийм сэтгэлтэй байдгийг эх хүн болж байж л мэдрэх байхдаа!?
    Би мундаг нь биш ч 2 хүүхдээ өсгөхөө аз жаргал гэж бодож явдаг эгэл нэгэн ...
    Чамд ч гэсэн энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!

    返信削除

コメントを投稿

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...