スキップしてメイン コンテンツに移動

Зүүдэнд оромгүй цагаан сар...

Цагаан сар гараад л,айл хотлоороо мэндийн цэнхэр хадгаа барьж,сэтгэлийн цагаан ерөөлөө хэлж ,ёстой л Монгол ахуй минь дөнгөж гарсан буузны үнэртэй зэрэгцэж ханхалаад л хачин сайхан байгаа байхдаа?Манай хэд хөл хөдөлгөөн ихтэй яаж байгаа болдоо? Муу ижий минь л хамаг юмны наана цаана гарч гүйгээд л,тэрүүхэндээ бас л ажилтай суугаа байхдаа?Ойрхон бол гүйж очоод хэд хоногоор ч хамаагүй тогоо шанага барьж туслангаа хэдэн ах дүүсийнхээ барааг харахгүй юу?Гоё юмаа,ёстой нээрээ...гэж бодсоор шинийн хоёрныг угтлаа. Өчигдөр ,битүүний өглөө эрт Сайтамагаас өнгөрсөн жил тэнгэрт хальсан  худынхаа газрыг эргэж, цэцэг ,хүж өргөхөөр танил Япон авгай маань  ирж,би галт тэрэгний буудлаас тосож аваад машинаараа тэр газарт нь хүргэж өгөөд,талархалд нь өдрийн хоолоор дайлуулж ,үдээс хойш галт тэрэгний буудалд хүргэж өгөөд буцахдаа цагаан сар шиг айл хэснээ гэж 2 ч Япон найзынхаараа орж дэмий жоохон бурж аваад  харьж ирээд бага зэрэг үлдсэн ажилаа хийж дуусгачихаад гэрийн ажил,хоол унд гээд Монгол ёс гэх боломж гаргаж чадсангүй. Сонин юмаа,хүн болсоор анх удаа Монгол хүн шиг цагаан сараа угтсангүй,Ийм бэлэг дэмбэрэлтэй өдөр оршуулгын газраар хүртэл орох гэж байхаа? Гэхдээ л дотроо цагаан сараа ,гэрийнхнийгээ,ах дүүс,хамаатан садан,найз нөхөд, нутаг усныхаа сайхан дурсамжуудыг бодож баахан өдөржин сэтгэл минь Монголдоо оччихсон золголт хийгээд   явж байлаа. Нэмэрт нь ядахдаа зүүдээ манаж ч чадсангүй,зүүдлээгүй ч юмуу ,зүүдэлснээ мартчихсан ч юмуу? Өнөө өглөөнөөс өчигдөрийн ажилаа нөхөх гээд өдөржингөө завгүй ажиллаж,харьж ирээд хоолоо идэх гээд суутал гар утас дуугарч дэлгэцэн дээр нь <<Ээж>>гэж гарч байна. << Өө,ээжүү?за та хэд минь сайхан шинэлж байна уу?Бүгдээрээ ирж золгосон биз дээ?Сонин сайхан юу байна?>>гээд л муу ижийгээ зогсоо зайгүй шалгааж,өөрийнхөө өдөржингөө бодсон бодлуудтай хольж хутгаж төсөөлөх гээд л...бидэн хоёр гэдэг хонь хурга нийлж байгаа мэт дуу дуугаа авалцаад л хамаг сонин хачинаа ярилцав. <<Манайхан бүгд ирсэн,хөл хөдөлгөөн ихтэй,өнөөдөр үдээс хойшихноос л арай гайгүй боллоо,хүний хөл сулраад ,сая л нэг овоо сууж болохоор болонгуут залгаж байна,Миний хүү юу хийж байна ?гээд л утасны цаанаас хошуугаа цорвойлгоод муу ижий минь ярьж байна, 15хан минутын картаар ярьж байна гэнгүүт нь  би гэдэг амьтан бараг хурдан хэллэгээр хамаг л толгойд орж ирсэн сонин хачинаа ярьж,эцэст нь ээжээ надад захиа бичээрэй гэж гуйлаа,Утасны ярианаас захиа нь үлдэх юмдаа . Ямартай ч  туулай жилийн цагаан сарыг  ижийтэйгээ ярьж сэтгэлээ цайруулж угтсан мэт санагдлаа. Чойном гуайн нэг шүлгэн дээр< <Ирэх жилийн цагаан сар хүртэл гурван зуун жаран таван хоноог..>>гэдэг төгсгөл байдаг шиг <Ирэх жилийн цагаан сарыг та нартайгаа учран золгож угтахсандаа>>.

コメント

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

Д үсэг яасан яасан гэнээ?

Заримдаа өөрийгөө бурхан хилэгнэтэл  тайван байлгах юмаа. Хийх ёстой хамгийн чухал зүйлээ хийхгүй,шал дэмий фэйсбүүк,юү-түүб,экс фактор гэсэн юмаар эргэлдээд....,тэгээд өөрийгөө их зэмэлнээ. Бүр болъёо гээд фэйсбүүкээс гарах юм болно. Монгол дахь гэр бүл,найз нөхөдтэйгөө холбогддог учралын ганц гүүр болчихоод байхад худлаа л даа... 8сарын 1нээс 11ний хооронд Монголдоо харисан гэж бичлүү яалаа? Богинохон хугацаа ч гэлээ үнэхээр сайхан дурсамжаар дүүрэн хоног, өдрүүд...одоо ч санаанаас гарахгүй юм. Харьж ирээд сэтгэл,санаа ямар байсныг ойлгож байгаа биздээ? Ядахдаа Японы зун гэж аймаар халууныг хэлэхүү? Энэ жил чинь яав?...юу болов? Японд бараг ган болж,8сард ихэнхи нутгаар бороо хур ороогүй гээд боддоо!! Тэгэхээр миний санаа сэтгэл гэж бүр ангаж,хатаж байсныг ойлгож байгаа биздээ?хэхэ. Нэг хэсэгтээ хоол ч хоолойгоор давахгүй байсан тул ядахдаа шингэн сайн сэлбэе! гэж бодоод хаа сайгүй хүнсний дэлгүүрт байдаг далайн гүний минералтай уснаас нэг удаа 2литрийг аваа...