スキップしてメイン コンテンツに移動

Балдангийн Цэвэгмаа гуайн ном

Сая хотын номын сан ороод ирлээ.Хөдөөний жижигхэн хот болохоор шуудан нь хүртэл эгдүүтэй жижигхэн.Номын санч эгч намайг энд ирсэн цагаас сайн мэддэг болохоор очихоороо бага сага буу халах шинжтэй болно ш дэ.Өдрийн цагаар хүнгүй болохоор сая бас хэдэн үг солилоо.
Өнгөрсөн сард очтол<Дайрий чамд 、хүнд уншаарай гээд сонирхуулчихмаар аятайхан ном байвал 250үсэгт багтаагаад номын танилцуулга бичиж хотын мэдээллийн сэтгүүлд тавихгүй юу?>гэхээр нь,<Би ч Япон хэлдээр одоо л ном ерөнхий бүхэлд нь ойлгодог болж байгаа болохоор тийм номын хэмжээнд гэвэл Япон ном цөөхөн уншсан даа.Япон Монголын харилцаанд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн Б.Цэвэгмаа гэдэг эмэгтэйн бичсэн номыг саяхан уншаад дууссан болохоор,агуулга нь санаанд тод байгаа.Тэр номын тухай бичихиймүү?Ямар ч гэсэн та эхлээд уншаад үзээрэй >гэж хэлж орхичихоод,захисан ёсоор нь 250 үсэгт нь багтаагаад хэдэн өгүүлбэр  арай ядан эвлүүлээд,и-мэйлээр явуулсан байсан юм.
Тэгээд тэр номыг уншаад сэтгэлд нь овоо хүрсэн юмуу,яасан юм,<Энэ номын тухай сэтгүүлийн номын сангийн буланд нийтэлье>гэсэн хариу утас ирлээ,Дээрээс нь миний бичсэнийг гайгүй болж гэж...үнэлгээ өгч байна. За энэ ч яахав.

1982он хүртэл 20оод жил Улаанбаатар зочид буудлын үүдний жижүүр хийдэг байсан Б.Цэвэгмаа гуайн тухай мэдэх хүн нь мэдэх бизээ.Ялангуяа Японтой холбоотой хуучны хүмүүс бол бүр уулзаж учирч байсан байх.
Орост төрж өсөөд,амьдралын олон шалтгааны улмаас  Манж,Өвөр Монгол-Хөх хотод ажиллаж амьдарч байгаад 1950аад оны сүүлээр Хятадад үүссэн <Соёлын хувьсгал>ын улмаас их сургуулын багш, эрдэм мэдлэгтэй сэхээтэн болох нөхөр Бүрэнсайныг <Үндэсэрхэг үзэлтэн,нийгмийн дайсан>мэт хавчин гадуурхаж,улмаар сургууль болон хаа явсан газар нь хүн дагаж тагнах гэх мэт биеийн аюулыг мэдрэх болсноор энэ маягаараа бүгд гэрийн болон шоронгийн хорионд орсноос охиныхоо амь нас ирээдүйг бодоод эртхэн Монголчуудынхаа жинхэнэ нутаг усыг бараадъяа гэж эрслэн шийдэж 1957оны 2сарын хүйтэн өвөл Бээжингийн галт тэрэгний буудалдээр 5настай охин Аминагаа дагуулан эр нөхөртэйгөө магадгүй энэ нь тэдний сүүлчийн ч байж магадгүй салах ёсыг хийнэ.Эр,эм 2салах гэдэг хэцүү ч эцэг,үр 2 амьдын хагацалтай учирана гэдэг ямар хэцүүг энэ номноос уншаад ойлгож болно доо.

Би өөрөө яг адилхан 5настай охинтой болохоор тэрүү өөрийнхөө 2ыг бас орлуулж бодоод уншсанух уу,нулимс нүд бүрхэж байна лээ шүү.

26жилийн дараа ханьБүрэнсайнтайгаа  Улаанбаатарт учран золгох боловч <Соёлын хувьсгал>
ын ачаар гэхүү ,гайгаар гэхүү танихын аргагүй өөр хүн болсон байна.

1973онд Улаанбаатарт насаараа ажиллаж амьдарсан энэ эмэгтэйн амьдралд нэг том дурсамж болох үйл явдал,түүнийг бараг энэ номоо бичихэд хүргэсэн гэж хэлж болох нэгэн учрал тохионо...
Цаашаа тэгээд өөрсдөө уншаад ойлгоно бизээ.
Балдангийн Цэвэгмаа Мичидийн талдаа харихгүйЭн-Эйч-Кэй хэвлэлийн газар1999он
Койбүчи Шиничигийн орчуулгаар...бичигдсэн энэ номыг бас уншаад үзээрэй.
バルダンギン・ツェベクマ(著作)「星の草原に帰らん」鯉渕信一(訳)NHK出版1999年。

コメント

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...