スキップしてメイン コンテンツに移動

Борооноор бодсон бодол

Миний хоёр зулзага,тэнгэр муухайрвал аль болох гэртээ байх санаатай.

<<Ээжээ өнөөдөр бороо орж байгаа юм чинь гэртээ Том Жерри үзээд байж байъяа л даа!?>>гээд л...
Эмээ нь намайг ажил хийж байхад ач,зээ хоёроо цэцэрлэгт өгч ,авдаг байсан юм.
Тэгээд их бороо,шуургатай өдөр бол,<<Өнөөдөр цэцэрлэгээс нь чөлөө авчихъяa!?>>гэнэ.

Нүд муутай хөгшин хүн ,тэнгэр муухай үед харуй бүрүйгээр байтугай өдрийн цагаар ч гэсэн жолоо барих хэцүү гэж бодоод,би ч гэсэн <<тэг,тэг,танд л хэцүү биш бол...>>гээд ажилдаа гарна.
Нөхөр бид 4 эмээгээсээ тусдаа амьдарч,би өөрөө хүүхдүүдээ өгч, авдаг болоод ирэхээр тэр болгон амруулаад байж бас чадахгүй болчихвоо.

Ихэнхдээ хагaс бүтэн сайнд эмээгийнх рүүгээ хонуутаар яваад өгдөг болохоор,заримдаа надтай өнгөрөөх цаг нь багасаад байх шиг санагдахаар,өрөвдөөд жирийн өдөр ч гэсэн амруулж үзнэ.

Гэтэл сүүлийн үед тэр болгон амрана гэдэг ер сайн эд биш юм шиг санагдах боллоо.

Юунд тэр вэ гэхээр,охин хүү 2ын амарсан яг тэр өдөр нь ангиараа гадуур зугаалгаар явсан байх ч юмуу,мужын том сонингийн зургийн уралдаанд анги нийтээрээ зураг зурж оролцсон  байх ч юмуу,шинэ дуу шүлэг сурч,хайчилбар хийсэн  байх ч юмуу,ямар нэг байдлаар яаж ийгээд олон үйл явдлаас хоцроод байгааг анзаарлаа.

Тэгээд бодлоо...

Энэ мэтээрээ бол бага сургуульд ороод,хичээл ном гээд бүх юмнаас хоцрох юм байна,

Тэнгэр, хангай юу ч болж байсан гэсэн аль болох хичээл номондоо таслахгүй явах ёстойг нь одооноос ойлгуулахгүй бол болохгүй юм байна.

Том болоод нэг л мэдэхэд хичээлээс чөлөө авах,амрах,таслахыг жирийн үзэгдэл шиг ойлгодог болчихвол хожим нь харамсаад барахгүй алдаа гаргах ч юм билүү?

Эх хүн юм бол ийм л үед хайр ,халыг зөв тохируулъяa! гэж бодлоо.

2сар гарсаар манай энүүгээр 3ч удаа цас ороод,овоо дараад авсан.
Өчигдөр өглөө ахиухан бороо бас шаагиад авсан.

Өглөөгүүр бороо арай намжаад,шиврээд ирэх үеэр хоёр хүүгээ эртхэн босгоод аажуухан давхисаар цэцэрлэгт хүрлээ.

Гэрээс гарахдаа манай 2 аль хэзээний иш нь нороод зэвэрчихсэн гүзээлзгэнэтэй  хуучин зонтокоо(шүхэр)бүлаацалдсаар ,шатаар мацуулсаар цэцэрлэгийн хашаанд орж ирлээ.

Дэргэд нь ирсэн ангийн найзын ээж мэндэлж байхад мэдрэх ч ухаан алга.
Зонтокоо булаацалдсаар...
Би өөрийнхөө том зонткыг өгөвч,заавал гүзээлзгэнэтэйг нь авна гэнэ.

Эгч,дүү хоёр иймэрхүү маягтай өдөр бүр цэцэрлэгрүүгээ ирэх юмдаа.

Японы нэг алдарт шүлэгч (Нэр нь орж ирдэггүйээ)ингэж шүлэглэсэн байдаг.

Амэ ни мо макэзү ( Бороонд ч дийлдэшгүй)
Казэ ни мо макэзү  (Салхинд ч дийлдэшгүй)
Энэ 2 минь тийм л хүмүүс болоосой,
Жинхэнэ Монгол хүн шиг...

コメント

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...