Аймшигт газар хөдлөлт болсноос хойш яг 1сар өнгөрлөө.
Миний амьдарч буй Точиги муж далайгүй,газар хөдлөлтийн төвөөс зайтай ч энэ удаа магнитуд 6 баллын хүчтэй газар хөдлөлтэд өртөж,байшин барилга гэмтэж,4хүн амиа алдсан билээ.
Өөрийнхөө үзсэн хэмжээнд эргэн дурсахад...
Өмнөх өдрийн үдээс өмнө 11цагийн үед Мияаги мужид 5 баллын газар хөдөлж, үдээс хойш гэнэт их хүйтэн зэврүүн салхи гарч,тэнгэрт хав хар үүл хуралдаж,тэнгэр дуугарч,гэнэт том том мөндөр хаялснаа эргээд цэлмэж, нэг л сонин байсан ч,хавар цаг юм болохоор айхтар тоосонгүй.
Жирийн үед ч байсхийгээд газар чичирч байдаг болохоор тэр олонуудын нэг байх гээд санаа амар байлаа.
Гэтэл маргааш өглөө 3сарын11ний өглөөнөөс бас газрын чичиргээ сул боловч ,жирийн үеэс олон тоотой байгааг анзаарав.
Сүх далайтал үхэр амар гэдэг шиг,тайван гээч нь гэр орны ажил хийнгээ компъютерээ асааж,эгчтэйгээ ярьж аваад,жоохон бичих ажил байсныг нухаж суулаа.
Үдээс хойш,14 цаг нэлээд өнгөрч,нар хананд буух цаг...
Гэнэт,холоос айсуй их морьдын төвөргөөн аятай нөр их газрын чичрэх чимээ чихэнд хадаад ирлээ.
Тун удалгүй аймшигтай хүчтэй газар хөдлөлт болж,гялс цахилгаан эдлэлүүд,хийн газ,тогоо салгаад гадаа гүйж гарлаа.
Яарсандаа гар утсаа олсонгүй,
Нүдний өмнө юу болоод байгааг ойлгоод байгаа хэрнээ ,ойлгохоо байсан миний бие нэг л мэдэхэд машины хаалганы бариулаас тас зуурчихсан хамтдаа сэгсчүүлж байна.
...Гүйээ, энэ мөн сайхан сэгсрүүлж байнаа, айн!?....гэж баясаж болдог бол баясахаар,урьд хожид байтугай энэ насандаа үзээгүйгээр газар, шороо эмнэг морь булгих мэт сэгсчүүлэхийг харж зогслоо.
Эргэн тойрны хулсан шугуйн модод дискод бүжиглэх охид шиг найган ганхаж,байшингийн цонхнууд амссан жаахандаа халсан эрчүүд энгэр, заамаа бадриун гараараа ярахад цамцны товчнууд мулт ,мулт үсрэх мэт зад ,зад онгойлоо.
Бурхан минь ,Дарь эх минь ,Ээжий минээ!
Муу охин нь энд ганцаараа яахаа мэдэхээ байлаа.....ааааааааа!!
(тэмдэглэл бичиж буй яг энэ мөчид дахиад л газар чичирлээ)
5 илүү хором хэртэй энэ аймшигийн үзэгдэл үргэлжилээд намдлаа.
Гэр лүүгээ ухас хийн ороод гар утсаа хайлаа.
Ашгүй олдлоо.
Ааааа~~, дахиад л сэгсэрлээ,зугтаараай!!!
Баруун xөрш айлын 96тай өвөө,дөнгөж өнгөрсөн сард тэнгэрт хальсан эмгэнийхээ гуу зургийг тэврээд гадаа сууж байна,
Хүү,бэр 2нь нурж ирсэн дээврийн шаазан хавтангуудыг хаа нэг тийшээ шидэлж байна,
2дахь чичиргээ намдангуут хөрш өвөөгийн хүү (... хүү гэвч 72той өвөө л дөө)-г гуйгаад манай гэрийн урд хөрш айлын байшингийн арын чулуун ханан хашлага нураад унасныг зайлуулж ,машин гаргах замтай боллоо.
Нөхөр маань энэ хооронд ирээд намайг мэнд байгааг мэдээд ,ээж рүүгээ утас залгасан боловч холбогдохгүй тул яаран төрсөн гэр рүүгээ давхилаа.
Би ч хүүхдүүдээ авахаар цэцэрлэгрүү яаравчиллаа.
Үргэлж оройтуулж авдаг 2 үрээ энэ өдөр анх удаа эрт очиж авлаа.
Цэцэрлэгийн машин зогсоол дээр хүүхдүүд бүгд хөнжлөө нөмрөөд бөөвийгөөд сууцгааж байна.
Багш нар нялх, багуудыг үүрэхийг нь үүрч,дүүрэхийг нь дүүрч,уймарсан,сандарсан,айсан харцтай угтаж,цаашдаа болгоомжтой байгаарай гэдэг үгээр үдэж байна,
Цэцэрлэгийн багш нар энэ олон хүүхдийн амийг эсэн мэнд авч гарах гэж яаж үйлээ үзсэн болдоо,баярлаж талархаад барахгүй юм.
Ингэхэд одоо хүртэл талархлаа илэрхийлээгүй яваа юм байна шүү.
Яаран гэртээ харьж солих хувцас,хоол хүнсээ хайрцаглаж ,тог цахилгаанаа бүгдийг салгаад хадам ээжийнх рүүгээ явлаа.
Ажил нь тараагүй юмуу,ээж маань гэртээ харьж ирээгүй байна.
Гал тогооны дээд шүүгээ онгойж нэлээд аяга таваг нурж унаж,хагарчээ.
Ааа~яаа~яаа~!!!
...хайран юм,за гэхдээ ямар амьнаас үнэтэй эд гэж байх биш,энэ зэргийн гарз бол одоо гайгүй хэрэг болсоон.
Тог цахилгаан, газар хөдлөлттэй зэрэгцэж тасарсан болохоор ,нарны голтой дээр энэ хагарсан,бутарсныг цэвэрлэж авахгүй бол гар,хөлөө зүсэх хэрэг гарах нь...э.!?
Фэйсбүүк гэж одоо цагт од болоод байгаа интернэт социал систем гэлүү нэг юмаараа ах дүүс найз нөхөддөө амьд мэнд байгаагаа ч мэдэгдэв.
Монголд аль хэдийнэ мэдээлэл очсон бололтой.
Ээж минь санаа зовж Н-найз руу минь залгаж,миний эсэн мэндийг сурагласан бололтой.
Тэгж ингэж байтал хадам ээж маань харьж ирлээ.
Биднийг ирсэнд их баярлаж байна.
18цаг хагасын үед гэнэт утас дуугарлаа.
Утас, ер холбогдохгүй байсан юмсан !хэн байдаг билээ?
Кобэ-гээс Япон найз бүсгүй О ярьж байна,
16жилийн тэртээ аймшигт гамшигт өртсөн О найз минь жирийн үед ер сураггүй болдог мөртлөө ,манай ийшээ хүчтэй газар хөдөлвөл заавал ярьж,миний болон гэр бүлийн минь эсэн мэндийг эрдэг ,яг л хэвээрээ ...
Газар чичирсээр,бие бүр хөшөөд,нүд эрээлжлээд байгааг анзаарлаа...гээд яалтай билээ.
Ямартай ч ,өнөө шөнө байтугай нэг хэсэгтээ эндээ хамт хоноглохоор тохирч,оройн хоол.. бэлэн гоймонгоор ходоодоо баярлуулж аваад,гэнэтийн бэлэн байдлын гар чийдэн гэх мэт зүйлсээ бэлдээд....гадуур хувцастай чигээрээ хөнжил нөмрөөд ширээн доогуур тал талаасаа хөлөө жийгээд нойрсохоор хэвтлээ.
Радиогоор далайн том давалгаа түрж орж ирж олон хүний амь үрэгдсэн тухай сонсовч,зурагт үзвэргүй тул бодит байдал дээр ямар аймшигтай зүйлс болж байгааг энэ үед төсөөлөөчгүй байлаа.
Нойрон дунд гэнэт хүчтэй чичрэхийг мэдэрч,бүгд үсрэн харайж цонхоор гарлаа.
Энэ маягаар хэд хэдэн удаа цочин өндийсөөр үүр цайлгалаа.
Миний амьдарч буй Точиги муж далайгүй,газар хөдлөлтийн төвөөс зайтай ч энэ удаа магнитуд 6 баллын хүчтэй газар хөдлөлтэд өртөж,байшин барилга гэмтэж,4хүн амиа алдсан билээ.
Өөрийнхөө үзсэн хэмжээнд эргэн дурсахад...
Өмнөх өдрийн үдээс өмнө 11цагийн үед Мияаги мужид 5 баллын газар хөдөлж, үдээс хойш гэнэт их хүйтэн зэврүүн салхи гарч,тэнгэрт хав хар үүл хуралдаж,тэнгэр дуугарч,гэнэт том том мөндөр хаялснаа эргээд цэлмэж, нэг л сонин байсан ч,хавар цаг юм болохоор айхтар тоосонгүй.
3сарын10,гэнэт мөндөр асгарав(цэцэрлэгийн хашаанд) |

コメント
コメントを投稿