5настайдаа ном уншиж сурсан гээд л дотроо бас пээдгэр яваад байсан чинь охин нэг харсан чинь 4настайдаа ангийнхаа хүүхдүүдтэй нийлээд уншаад сурчихсан явж байдаг гэжийшдэ.
Миний бахарахал будаа болж,охин надаар ном уншуулахаа байж,миний сонгосон номыг голж барьдаг болж...юм болгон нэгээрээ байдаггүй хорвоо юм байна даа гэж бодож,өөрөөрөө биш охиноороо бахархах маягтай болж ирэв.
Японоор <<Ояа-бака>>буюу <<Тэнэг эх>> болж байгаа нь энэ юм байна л даа.хэхэ.
За тэгээд 5 настайдаа уншиж сурсан гээд айхтар гийгүүлээд байх ч юу байхав,
Бидний үед 8настай бага ангид ордог байсан болохоор цэцэрлэгийн ангийн найзууддаа ном уншиж өгч од болж,хааяа уншиж чадахгүй гацахаараа өөрөө зохиож уншиж энэтэр болж....
Бага ангидаа <<Хурдан уншлагын аварга>>болсоноос хол ид шидийг үзүүлээгүй миний бие бөлгөө....
Багадаа социализмын үнэр нэвт ханхалсан ном,зохиолоор амьсгалж өссөн болохоор сонирхолтой ч биш,сонирхолгүй ч биш зөндөө ном уншсан санагдана,
Тэглээ гээд муу хүн болоогүй л дээ.хэхэ
Дайрий минь ,юу л бичихгээд бөөрөнхийлөөд байна даа?
Нас 30дөхөж байнаа...хаа ч байсан юм!
....гэж бодож явтал нэг л мэдэхэд өчигдөр уншсан номоо өнөөдөр бараг санахгүй болтол тархи толгой дотор элэгдэл явагдаж байх шиг ...мартана гэдэгтэй найзалж эхэлдгийм байна.
Миний дуртай <<Спицц>>гэдэг Японы рок хамтлагын нэг дуун дээр
<<Өчигдөр идсэн хоолоо яг саначих гээд байна >>гэсэн утгатай үг гардгийн.
(Яг үгийг нь бас мартсан байна,энэ тархи нээрээ аймшигтай болжээ)
Тэрэн шиг л юм болж эхэлж байх шиг санагдах юм.
Эрдэм номыг бага залуудаа сурдаг юм шүү гээд л томчуудын аминчилж захидаг байсан үг орой руу орж ,би гэдэг хүн хальт сандралд орж эхэлж байгаа,хэхэ.
Мэдээж дуртай номнуудаа одоо ч гэсэн номын сангаас олж ирээд уншиж байгаа,гэрт байгааг уншиж,найзуудаас ч гэсэн зээлнэ,хааяа худалдаж авна,
Сүүлийн үед бараг худалдаж авахаа байж дээ.
2долоо хоногт нэг удаа хажуу хотын том номын санд хүүхдүүдтэйгээ очдогийн.
Хэд хоногийн өмнө Монгол блогуудыг сонирхоод явж байсан чинь Ганзо гэдэг залуугын блогт
http://ganzo-n.blogspot.com/2011/03/blog-post_25.html
<уншсан номын тухай өөрийнхөө блогтоо тэмдэглэл хөтлөх >тухай сонирхолтой нийтлэл олов.
Таалагдав...
Үүнээс хойш блогтоо уншсан номынхоо тухай дэлгэрэнгүй бичиж,сонирхолтой санагдсан зарим нэгний тухай зураг хөрөгтэй нь оруулахаар шийдлээ !
...гэж хэлэх гээд л энэ хүргэчихлээ.
хэхэхэ.
хэхэ сонирхолтой бичжээ. Харин тиймээ багш маань байнга тэгэж хэлдэг . одоо л сурахгүй бол 30 хүрээд ирэхээрээ чадахаа байдаг гэж. Нээрээ их сонин шүү манай дүү одоо 5настай өөрөө 4настайдаа үсэг сураад одоо уншдаг болцон. Хүүхдэд орчин их чухал юм шиг байгаа юм аа. Ердөөсөө хүчилж заагаагүй, өөрийнхөө эрчээр сурцан. Тэгээд их хөөрхөн компьютер дээр бас аав ээжийн нэр өөрийнхөө нэрийг бичээд байгаа юмаа. Ер нь жаахан хүүхэдүүд биднээс илүү оюуны чадалтай, илүү байна. үүгээр би их бахарахдаг.
返信削除Сайн байна уу,Энхжаргалаа,ингээд орж ирээд сэтгэгдлээ үлдээгээд явж байгаад чинь бичсэний хувьд урам орж байна шүү,маш их баярллаа.Бусдаас хариу горьдохдоо бичиж байгаа биш боловч,хэн нэгэн уншиж байгаа гэдгийг мэдрэх сайхан шүү,тиймээ?
返信削除Чиний дүү 5настай,миний охинтой насаар чацуу юм байна,одооны хүүхдүүд биднийг бодвол орчин нь өөр,авах мэдээлэл ихэссэн болохоор амархан цээжилдэг байх л даа,Намайг жоохон байхад зурагт бараг үзээлдэггүй,гадаа гарч тогло!лгэдэг байсан,хоол боллоо,орж ир гэтэл нь тоглож л байдаг байсандаа,улам их ном унших боломж байсан бол...гэж бодох үе байдаг ч,одоо ч гэсэн оройтох юу байхав,уншаад байна даа,гоё ном байвал санал болгоорой,ялангуяа урлагтай холбоотой,Монгол ном...
Тиймшүү. Таньтай санал нэг байна. Би урлагийн ном цуглуулах маш их дуртай. Таньд би нэг маш гоё ном санал болгоё. А History of western art-Laurie Schneider Adams. Ер нь энэ ном айлд байвал их зүгээр санагддаг. Бас Монголд орчуулгийн ном шинээр гарсан. Эрнст Гомбрих- Дэлхийн урлагийн түүх гээд саарал хавтастай шинэ ном гарсан байна лээ. Гэхдээ надад Laurien ном илүү санагдсан. Танай номын санд хайсан бүх л ном байдаг байхдаа... Та сонирхож үзээрэй. Тэгэж байгаад блогтоо орчуулгаасаа оруулна. ккк
返信削除Би нэг ном хайгаад огт олдоггүй ээ. хоёр ч ном байна.
1- Д.Батсүрэн- Хөгжмийн суутан 1,2 боть
2- Jhone Pile- A History of Interior design
энэ хоёр номыг олчуулч... Их л удаан хайж байна даа. 1дэх ном бүр 76оны ном гэсэн байхаа.. Зохиолчин нас барсан хүүхэдтэйн холбоо барьсан ч зарах илүү ном байхгүй гэсэн хариу өгсөн дөө... Харин 2дохь ном нь монголд байхгүй захиалсан ч 11сараас наашгүй гэсэн хариу өгсөн жаахан хэцүү л байна даа. Зарим үед үнэхээр хүссэнч болдоггүй зүйл байх юм даа:-(( хэхэ би өөрийнхөө асуудлыг баахан биччих шиг боллоо. уучлаарай. Таньд ч бас ийм асуудлууд зөндөөл тохиолддог байсайн байх.
тиймүү?
返信削除номын сангуудаар явж хайж үзсэнүү?сургуулынхаа номын санд захиад худалдаж авхуулж болохгүй юмуу?Эхний Монгол номыг хүнээс сураглаж үзэж болох юм,
2дахь ном нь амазон-д 5000-6000 япон иэний үнэтэй байна лээ.ийм үнэтэй номыг авах боломжтой гэвэл би худалдаж аваад Монгол дахь гэрлүүгээ явуулаад,чамтай холбоо бариулаад ,мөнгө төгрөгөө өгөлцөж авалцаж болох юм даа.уг нь урлагын сургуулынханд баймаар юм,хичээлд чинь энэ номоор ордог юмуу?чи интериор-ийн оюутан юмуу?
Та үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа би мааааш их баярлаж байна. Яг үнэндээ бид бие биенээ тийм ч сайн таниж мэдэхгүй блогоороол бие биетэйгээ танилцаж байгаа шүү дээ таны сайхан сэтгэлд баярлалаа... =)
返信削除Тиймээ. Номын сангуудаар хуучин номын дэлгүүр бас томоохон номын дэлгүүрүүрээр хайж үзсэн... Ууг нь улсын том сургууль атлаа урлаг болон дизайны ном бараг байдаггүй. Ер нь нийт номын сангуудаар тийм байна... манай мэргэжил өөрөө дөнгөж хөгжиж байгаа шинэ залуу салбар... /ялангуяа монгод/ тийм болоод ч тэрүү ном нь хүртэл ховор байх юмаа... /томоос том санаа алдав/
Тэгээрээ хөгжмийн суутанг олчуулч... их баярландаа.
2дох ном яг хэдэн төгрөг болох бол? мэдээж явуулахад бас зардал гарна тэрнийг тооцоод та надад үнээ хэлээрэй...
Манай сургуульд яг дизайны түүхийн чанартай сайн ном үнэхээр байдаггүй юм аа. бид нар е-нэтээс мэдээлэлээ орчуулж судалдаг. энэ ном монголд байхгүй юм чинь яаж ч хичээл орохов дээ... Яг үнэндээ би энэ номыг орчуулаад улам боловсруулаад ном гаргах маш том хүсэлтэй юмаа. Бас урлагийн түүхээр ч гэсэн... Би нэтээс уншихаар олсон л доо гэхдээ та мэдэх байлгүй дээ зовлонг нь... Тиймээ би ШУТИС-Интерьер дизайны төгсөх курсын оюутан. Урлагийг өөрийн амьдралын салашгүй нэгэн хэсэгээ болгосон урлагт хязгааргүй их хайртай нэгэн...
за тэгвэл ойрын хугацаанд энэ асуудлыг шийдье!?
返信削除чамтай холбогдох арга юу билээ?болвол эндээс мэйл явуулъя,жоохон хүлээж байгаарай.
Энхжаргалаа,тэр Монгол номыг нь фэйсбүүк зэрэгт танил Монгол найзуудаасаа асууж үзэж байгаа боловч ,мэдэх хүн тун цөөхөн бололтой.Чиний хэлдэгээр тийм ч амархан олдох шинжгүй бололтой.Гэхдээ хайж л байяа.шантралгүй асууж,сураглаад л байяа,тэгэхүү?
返信削除Бас 2 дахь ном нь өмнө нь өнгөц харахад ,5000-6000япон иэний үнэтэй юм байна гэж харж байсан боловч (Би андуурсан бололтой)энэ удаа амазон.жапан-аар хайхаар хамгийн хямддаа хэрэглэсэн ном,(бараг шинээрээ) 7296 иэн,(ер нь шинэ ном нь бүр их үнэтэй юм байна,сайн ч ном бололтой,уг нь...)гэрлүү явуулах замын зардал 250иэн,Монгол руу яаралтай баталгаатайгаар явуулахаар барагцаагаар 1200иэн болно,нийт 8746 япон иэн*15төгрөг(1иэнтэй тэнцэх дундаж ханш)=131.190төгрөг болно.Одоо цагт Монголд юм их өндөр үнэтэй,цалин бололцоотой хүмүүс ч их байх л даа?Би энэ талаар бас мэдлэг муутай байна.Гэхдээ Японд худалддаг жирийн хэмжээний үнэтэй ном 1800-2800иэнд хэлбэлздэг.Энэнээс ч илүү үнэтэй номыг авъя гэхээр боломж бололцоо нь гайгүй болуу?Би бас чамд олж өгөх санаа байгаа ч,чамд ийм үнэтэй номыг аваарай,явууллаа гэж тулгаж бас чадахгүй байна,Яахав үнэхээр чи эндээ авчихнаа гэх юмуу,эсвэл найзуудтайгаа нийлж төлөөд нэг ном Японоос авъяа,та хэлснээрээ явуулж өгөөрэй гэвэл би явуулж өгч болноо.Сайн бодоод хариу өгөөрэй,
хүлээж байяа.түр баяртай.
таны сайхан сэтгэлд дахин дахин баярлаж байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлье. Би ийм сайхан анд найзтай болж байгаадаа баяртай байна. Надад энэ л хангаллттай...
返信削除Би сайн бодож үзэх хэрэгтэй юм байна. Яг үнэнэндээ 131мя төгрөгөөр ном авна гэдэг миний хувьд бас нэлээд хөөрхөн үнэ байна эхлээд би энэ мөнгийг өөрийн хүч хөдөлмөрөөрөө олох хэрэгтэй. Хэдий болтол аав ээжийн гарыг харахав. Гэхдээ би багшдаа хэлээд үзий. Багш маань бас хайгаад байгаа ном юм. Нэгддүгээр номын хувьд баярлалаа сураг нь хэзээ нэгэн цагт гарах байхаа. Таниас бий ийм гоё мэдрэмжийг авч байгаадаа баяртай байна. магадгүй ямар нэгэн зүйл дээр миний туслах зүйлс гарч ирвэл би туслахад бэлэн байгаа шүү. Хайрт Анд найз мниь... /амьдрал хайраар дүүрэн/