スキップしてメイン コンテンツに移動

Газар хөдлөлтийн тухай товч хураангуй (Японы хүүхдийн мэдээ)

(Хүүхдийн мэдээ)


Зүүн Японы их газар хөдлөлтөөс хойш 1сар өнгөрлөө.
Май-ничи (Өдөр бүр) бага ангийн сурагчдын  сонин.

4-р сарын11ний өдөр(даваа)12цаг40 минут.

3 дугаар сар

*11ний өдөр

Үдээс хойш 14цаг 46 минут
Сан-рикү- оки-д төвттэйгээр асар  хүчтэй газар хөдлөлт болж,тухайн үедээ магнитуд 8.8балл гэж мэдэгдэж,дараа нь магнитуд 9.0 балл гэж зассан.

Түүний дараа хэдэн цаг дамжин бүс нутгуудад их давалгаа түрэн орж ирэв.

Үдээс хойш 14цаг 46 минут
Фүкүшимагийн Атомын 1-р цахилгаан сатанц автоматаар үйл ажиллагаагаа зогсоов.

15цаг 14минут
Засгийн гaзaр Гэнэтийн гай гамшигтай тэмцэх ерөнхий газрыг  байгуулав.

15цаг 27минут
Ерөнхий сайд Кан Наото Зэвсэгт хүчинд авран хамгаалах ажиллагаа явуулахыг даалгав.

Мөн шөнөдөө
Кантоо(Зүүн)бүсэд цахилгаан тасралт үргэлжилж,галт тэрэгний хөдөлгөөнийг түр хойшлуулах асуудлууд байдлыг хүндрүүлэв.

*12ний өдөр

-үүрээр
Америкийн нэгдсэн улсаас аврах ажиллагаанд туслах хүсэлтээ ирүүлэв.

өглөө
Ерөнхий сайд Кан нисдэг тэргээр бодит газартай танилцав.

үдээс хойш
Фүкүшима гийн Атомын 1-р цахилгаан станцын 1-р тогоонд ус төрөгчийн дэлбэрэлт болов.

Далайн хүчтэй давалгаанаас болгоомжлох сануулгыг хүчингүй болгов.

Хохирогсодын тоо нь амь үрэгдэгсэд болон ор сураггүй алга бологсод нийт 1300 давсан гэж мэдэгдэв.

Кан ерөнхий сайд ,атомын станцаас гадна радиусын 20километр доторхи оршин суугчидыг дүрвэхийг даалгав.

*13ний өдөр
 Токио дэнрёoкү( Токиогийн цахилгаан хүч компани) нь төлөвлөгөөт тог хязгаарлалт хийхийг мэдэгдэв .

Америкийн (атомын)нисэх  онгоц тээгч усан онгоц <<Роналд Реган>>үйл ажиллагаанд оров.

*14ний өдөр
Фүкүшимагийн Атомын 1-р цахилгаан станцын 3-р тогоонд  бас ус төрөгчийн дэлбэрэлт болов.

*15ний өдөр
Төлөвлөгөөт цахилгааны хязгаарлалт Канто(Зүүн)бүсийн нутгуудад хийгдлээ.

*16ний өдөр
Төрийн нарийн бичгийн дарга Эдано нь барааг хэтрүүлэн худалдаж авахгүй байхыг ард түмнээсээ хүсэв.

*18ний өдөр
Амь үрэгдэгсэд,сураггүй алга бологсод нь Ханшин-Дайшинсай(1995онд Кобэ хотод болсон газар хөдлөлт)газар хөдлөлтийн 6434хүний тоог давав.

Батлан хамгаалах яам гал унтраах машиныг ашиглан Фүкүшимагийн атомын 1-р цахилгаа станцыг усаар шүршиж эхлэв.

*19ний өдөр
Бууцай(хоорэнсоо) болон боловсруулаагүй түүхий сүүнээс цацрагт идэвхит бодис илрүүлэв.

*23ний өдөр
Токио хотын цэвэр усны сангаас  мөн тогтсон хэмжээнээс илүү цацраг идэвхит бодис илрүүлэв.

*25ний өдөр
Амь үрэгдэгсдийн тоо арван мянгыг давав.Сураггүй алга бологсдын тоо барагцаагаар арван долоон мянгаас илүү гарав.

Фукүшимагийн гэр дотроо хорогдох зааврын хүрээ 30километр дотор.

*30ний өдөр
Эзэн хаан,хатан хаан хоёр Токио дотор байрлах дүрвэгсдийн байраар (хорогдох газар) зочиллоо.

4дүгээр сар

*2ний өдөр
Кан ерөнхий сайд Рикүзэн-такада зэрэг хотуудыг үзэж танилцлаа.

*6ний өдөр
Жэй Аар(Японы төмөр зам компани) Кама-иши бүх шугам хөдөлгөөнд оров.

*7ний өдөр
Тоохокү хурдны галт тэрэг Мориока өртөөнөөс Ичиносэки өртөөний хооронд дахин хөдөлгөөнд оров.

Мөн шөнөдөө Мияаги далайн эргийн бүсэд магнитуд 7.1 балл  газар хөдлөлт болов.
Орон нутгуудад цахилгааны хомсдол дараалан үүсэв.

*8ний өдөр
Засгийн газраас зуны цахилгаан хэмнэх бодлогыг  мэдээлэв(зарлав).

*9ний өдөр
Гамшигт нэрвэгдсэн бүс болох Фүкүшима мужийн Иваки хот Онахамад Сакүра мод цэцэглэв.

*11ний өдөр
Газар хөдлөлтийн гамшигаас1 сар болов.

орчуулсан Окоши Дайрий
эхийг http://news.kids.yahoo.co.jp/headline/article/20110411-00000002-maiel-kids.html←хуудсаас авав.
2011.04.12

コメント

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...