スキップしてメイン コンテンツに移動

Өвгөдийн сүнс эргэж ирэх өдрийн бодол


Өнөөдөр 8сарын 12..

Жил бүрийн энэ өдрүүдэд Японы ард түмэн өөрсдийн өвөг дээдэс,тэнгэрт хальсан хайрт,дотно хэн бүхнийх нь сүнс нь гал голомтдоо эргэн ирж уулзаад 3 хоноод буцдаг гэж үздэг сонин,хачирхалтай,Монгол  хүнд бол эхлээд сонсвол сэтгэл сэрдхийж,эвгүйцмээр мэт боловч,сайн ажиглавал их хүнлэг,сайхан ёс заншил О-бон-ы эхний өдөр.

О-бон

О - Япон хэлний үгийн эхэнд бичигддэг хүндэтгэн дуудах туслах үг...Манайхаар та,гуай-тай төстөй утга илэрхийлнэ,

Бон-Обон баяр ( Өвөг дээдсийн сүнсийг хүндэтгэн дурсах шашны зан үйлийн өдөр:Санжийн Дэмбэрэл-Япон Монгол толь бичиг, 2007он)

 Хэдийгээр энэхүү зан үйл нь  миний бие анх Япон айлд бэр болж ирээд амссан хэцүү бэрхшээлүүдийн нэг мөн боловч,эцэст нь уг утгыг нь ойлгож,хүндэтгэх болсон сэтгэгдлээ нэгэн уран илтгэлийн уралдаанд уншиж байсныг чадан ядан орчуулж тавьсныгаа,энд дахин танилцуулъяа.

Бидний сайн мэдэх Япон орны сайн мэдэхгүй нэгэн ёс заншил,сэтгэхүй бас та бидэнд сонин байж,нэгийг бодогдуулах бизээ?

...................................................................................................


Миний бие 3жилийн өмнө Япон нөxөртэйгөө гэр бүл болсон билээ.

Японд ирсэн зунаа < Обон-Өвгөдийн сүнс гал голомтдоо буцаж ирдэг шашны зан үйлийн өдрийг угтлаа.Эхэндээ Обоны учрыг сайн ойлгохгүй л байлаа. Янз нь,бурхан болоочдын сүнс гэртээ харьж ирнэ гэх юм. Хадам ээж маань өглөөнөөс авхуулаад хамаг байдгаараа бурхан гуу,тахилаа цэвэрлэж ,цэцэг болон дэнлүүгээр гоёлоо.

Япон айлын бурхны гуу голдуу энэ хэлбэртэй байх ба,Обоны үеэр идээ будаа дэнлүүгээр гоёдог.


Тэгээд нөxрийн маань ах дүүс цугларангуут бүгдээрээ булш,бунханаа эргэхээр гарцгаалаа.
Үнэнийг хэлэхэд би анх удаа булш бунхан эргэсэн явдал боллоо.

Монголд бол<Өвгөд минь мөнх тайван нойрсох болтугай>гэсэн үүднээс ихэнхдээ булшаа эргэдэггүй,булшийн газар ч гэсэн холоо уулын тэртээд байдаг болохоор маш эвгүй,хүүхдийг бол ялангуяа дагуулаад явдаггүй билээ.

Нөхрийн маань гэрийнхний булш бунхан нь хотын хүүхдийн цэцэрлэг,байр орон сууцны дэргэд байдгийм байна.

< Ийм ойрхон булшны газар байхад хүмүүс ер айдаггүйм байхдаа?>

гэсэн юм бодлоо.

Ээж маань сүмийн тэндээс ус зөөж ирээд бунханаа угааж гарлаа.

Пөөx,Бунхныг угаадгиймуу?
Булшны газрыг эргэсэн анхны бүхэн гайхшруулах үйл явдлаар дүүрэн байлаа.

Тэгээд юунаас ч илүү , зулын гал асаасан дэнлүүндээ бурхан болоочоо суулгаад гэртээ дагуулаад харина гэдэг нь өдийг хүртэл сонсоо ч үгүй,төсөөлөө ч үгүй байсан болохоор маш хачин сэтгэл төрж байлаа.

Өөрийн гэрийн сүлд тэмдэгтэй дэнлүү айл бүрт байдаг


<Ааваа,гэртээ тавтай морил,бид бүгд эв найртай амьдарч байгаа болохоор битгий санаа зовооройдоо!Өнөөдөр таны дуртай хоолыг хийсэн болохоор ,сайхан зооглоорой?>

Ээж яг л амьд хүнтэй ярьж байгаа юм шиг байлаа.

Бурхан болоочдын сүнс харьж ирэх үеэр улс даяар 3хоног амарч ,бүгд гэр орон,хөдөө дөxь хамаатан саднуудындаа харьж булш бунхнаа эргэдэг гэж сонсов.


Дэлхийн эдийн засгийг хөдөлгөгч орон,Япон тэгээд бурхан болоочын төлөө 3өдөржин амарна гэдэг болж байгаам байхдаа?

Обоны эхний өдрүүдэд хотоос хөдөөрүү чиглэсэн машины их урсгал хэдэн арван км үргэлжилж,хэдэн цагаар түгжрэлд орох нь бий.
бага зэрэг үнэтэй ч хурдан галт тэрэг холын замд гарахад хамгийн сайн унаа болдог



Ээж маань өдөр бүр бурхдын идээг алгасалгүй бэлдэж ,зочдоо гар хийцийн хаш болон ,өргөст хэмхний даршилсан ногоогоор дайлна.

Тэр үеэр хотод өвгөдийн сүнс голомтдоо эргэж ирсэнийг бэлэгшээн Бон-бүжгийн баяр болон сүрлэг галт очсын наадам (Ханаби)болж байлаа.Гоё Кимоно өмсгөлтэй хүмүүсийн царай нь инээмсэглэлээр дүүрээд хичнээн сайхан...


Обон-бүжгийн баяр,хотын жирийн иргэд оролцдог,бараг бүх хотуудад зохиогддог бөгөөд энэ үеэр Ханаби-галт наадам болдог.

(Бичлэг дээрхи : миний амьдардаг Мотэги хотын Цүйнринкү-Мотэги гэдэг олон Хондагийн авто уралдааны тойргийн гол хэсгийг ашиглан том галт наадмыг жил бэр Обон-оор зохион байгуулж,мужийн олон мянган үзэгчид ирж баясдаг билээ.)


Ингэж өвгөдийнхөө сүнсийг чухалчлан угтаж байгаа юм чинь тэд ч бас баярлаж байгаа байхдаа?

Ингээд 3даxь өдрийн өглөө
бурхдын сүнсээ үдэж гаргах өдөр ирлээ.

Бэлгэнд өгөх гараар хийсэн ОДАНГО-жигнэсэн боов,хүжээ аваад замын тохойруу явах замд ээж маань ийм хуучны үлгэр
ярьж өглөө.

Будааны гурилаар хийсэн Япон үндэсний боов О-Данго,ямар нэг чухал үйл явдалд зориулж хийдэг.



<Дээр үед байнаа,Бурхан болоочид бүгд харьж ирэхээр гэр бүлээрээ цуглараад хүж асааж,идээ өргөж,бурхан болоочоо дурсан ярьдаг байж гэнээ.Tэгтэл,нэг айлд бурханаа ер дээдлэх ч үгүй,бэлэг ч бэлдэж өгөхгүй болохоор өвгөдийн сүнс нь хилэгнээд тэр гэрт байсан нялх хүүхдийг галд хийгээд түлчихсэн юм гэнээ,Тиймээс бурханаа хамгаалж,дээдлэхгүй бол барцад нүүрлэнэ гэдгийм шүү! гэсэн үлгэр байлаа.

Би тэр яриаг сонсоод жоохон жихүүцсэн боловч сайн бодоод үзвэл,<Тийм их Япон хүний хувьд өвгөд,бурхад гэдэг эрхэм байхнээ?Тэр бурхадын сүнс Обоны үеэр харьж ирсэнээр ,ах дүүс,хамаатан садан бүгд цугларч гэр бүлийн хэлхээ холбоогоо магадлалцан ,улам зузааруулж авч,
төрсөн нутаг усныхаа соёл,түүх,эрдэм мэдлэгээ марталгүй өнгөрсөн үеэс ирээдүй хойчдоо дамжуулдаг байхнээ?

Энэ чинь ямар сайхан соёл вэ?

Би Япон хүнтэй заяа холбосон Монгол хүн.Эх орон Монголынхоо соёлыг хүндэтгэн дээдлэнгээ,Японы энэ сайхан соёлыг ч бас үр хүүхдүүд болон ач зээ нартаа өвлүүлэхсэн гэж бодож байна.

Маш их баярллаа.


Жич:Тэмдэглэлд оруулсан бүх зургуудыг yahoo.co.jp/photos/,youtube.com-с авсан болно)

コメント

  1. Goy bichijee, Dairii.

    Odoog hurtel ashgui 3n udur amrana aznii yum l gej bodoj baisnaas, ingej gunzgii bodson udaa baisangui.
    Odnoo

    返信削除
  2. Одноо,цаг гаргаж уншиж,сэтгэгдэл бичсэнд баярллаа,Би ч гэсэн хэлэхэд амархан боловч ингэж боддог болтол 3жил нервтсэн ш дэ,Бие биенийхээ соёлыг ойлгож хүндлэх сэтгэлгээ их хэрэг болхиймаа.

    返信削除

コメントを投稿

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

Д үсэг яасан яасан гэнээ?

Заримдаа өөрийгөө бурхан хилэгнэтэл  тайван байлгах юмаа. Хийх ёстой хамгийн чухал зүйлээ хийхгүй,шал дэмий фэйсбүүк,юү-түүб,экс фактор гэсэн юмаар эргэлдээд....,тэгээд өөрийгөө их зэмэлнээ. Бүр болъёо гээд фэйсбүүкээс гарах юм болно. Монгол дахь гэр бүл,найз нөхөдтэйгөө холбогддог учралын ганц гүүр болчихоод байхад худлаа л даа... 8сарын 1нээс 11ний хооронд Монголдоо харисан гэж бичлүү яалаа? Богинохон хугацаа ч гэлээ үнэхээр сайхан дурсамжаар дүүрэн хоног, өдрүүд...одоо ч санаанаас гарахгүй юм. Харьж ирээд сэтгэл,санаа ямар байсныг ойлгож байгаа биздээ? Ядахдаа Японы зун гэж аймаар халууныг хэлэхүү? Энэ жил чинь яав?...юу болов? Японд бараг ган болж,8сард ихэнхи нутгаар бороо хур ороогүй гээд боддоо!! Тэгэхээр миний санаа сэтгэл гэж бүр ангаж,хатаж байсныг ойлгож байгаа биздээ?хэхэ. Нэг хэсэгтээ хоол ч хоолойгоор давахгүй байсан тул ядахдаа шингэн сайн сэлбэе! гэж бодоод хаа сайгүй хүнсний дэлгүүрт байдаг далайн гүний минералтай уснаас нэг удаа 2литрийг аваа...