スキップしてメイン コンテンツに移動

Газар хөдлөлтийн дараахи Япон орны өнөөдөр...

Сураг сонсохнээ,Японы газар хөдлөлтийн тухай мэдээ мэдээллүүд Монгол болон бусад оронд бараг сонсогдохгүй болсон бололтой.

Одоо хэдийнэ болтол адилхан хямрах вэ дээ,хаана ч адилхан өөр өөртөө ямар нэг асуудалтайгаас хойш.
Харин ,газар хөдлөлтийн дараахи чичиргээ ,доргио одоо ч гэсэн өдөр бүр үргэлжилж,байгаа гэдгийг хэлмээр байна.Мянган жилд нэг тохиох хэмжээний том газар хөдлөлт гэдгээрээ үлдээх ур уршиг нь нэг байтугай нэлээд олон жил үргэлжлэх бололтой.

Ямартай ч Япон орны өмнө тулгараад байгаа олон арван бэрхшээлүүдийг даван туулах гэж засгийн газраас аваад хувь хүн,албан байгууллагууд бүх нийтээрээ ухамсарлаж,хичээж зүтгэж байгааг ажиглаж болно.
Жишээ болгож,өнөөдөр Тв-гээр үзсэнээ тодорхой тайлбарлах гээд үзье.

Хувь хүн.

Хүүхдийн баяраас гадна хэд хэдэн үндэсний чанартай тэмдэглэлт өдрүүд давхацдагаас жил бүрийн 5сарын яг энэ өдрүүдэд Японд <<Алтан долоо хоног>>буюу их амралт үргэлжилж буй билээ.
Жирийн үед бол бараг 1,2сарын өмнөөс гадаад дотоодод зорчих онгоцны тасалбаруудын захиалгаа өгч,яг амралт эхлэнгүүт аялалдаа гардаг Япон хүмүүс...

Гэтэл энэ жилийн их амралтаа тэд  гамшигт өртсөн газруудад сайн дураараа очиж,өөрийн чадах хирээр туслах аянд маш их идэвхитэй оролцож байна,

Аяллын компаниуд ч энэ чиглэлд хүчээ оруулж байгаа бөгөөд,ямар нэгэн ашгийн бус ,сайн санааны үйлсийн энэхүү аян нь  хамгийн
эрэлттэй байгаа юм байна,
Оролцох зардал нь 3000-4000япон иэний хооронд хэлбэлздэг бололтой.(шатахууны зардал,өдрийн хоол г.м)
Урт усны гутал,ажлын бээлий,алчуур,маск,малгай гээд хар ажил хийхэд биеэ бэлтгэснээс гадна,багахан ачааны үүргэвч үүрч,гартаа дунд хэлбэрийн хүрз барьсан хүмүүсийн
аялалын том автобусаар зорчих цуваа Тоохокүгийн зүг олноор үргэлжилж байгааг харуулж байна.

Очиж чадах нэг нь биеэр,
Очиж чадахгүй нэг нь мөнгөөр
аль алиныг нь чадахгүй бол сэтгэлээрээ туслах гэсэн олон арга энд ид бодит амьдралд дээр хэрэгжиж байна.
Нурсан барилга байшингаас илүү,нураагүй байгаа ч их давалгаа(Цүнами)гаанд түрэгдэж орж ирсэн нөр их шавар лагийг ухаж арилгаx,айлуудын байшин доторхи цэвэрлэгээ гээд(мэдээж байшин дотор их хэмжээний шавар лаг урсаж орсон байгаа)аяга таваг,тавилгуудын хэрэглэж болох зүйлсийг ялгаж цэвэрлэх гэх мэт гэр бүлийн хүн хүч хомс ахмад настан гэх мэт хөдөлмөрийн чадвар багатай ард иргэдэд тус хүргэж байгааг олон арван бичлэгээр харж болно .
http://www.youtube.com/watch?v=q6Pxb9kJvIQ
Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг болохоор...дэлхийн олон улс орноос чин сэтгэлийн олон арван хандивийн гараа сунгасантай адил,Япон хүмүүс ч өөрсдийнхөө юу хийж чадах хирээрээ зовлонд унасан нэгнээ тэтгэж,тусалж байгаа нь үнэхээр баярлаж ,бахархууштай бөгөөд тэднээс суралцах зүйл их байгаань мэдрэгдэж байлаа
(Миний хувьд хуруу нэмэрлэж чадахгүй боловч,хушуу нэмэрлэж чадах хирээрээ Японы ард түмний одоогийн бодит байдлыг энэ маягаар та бүхэндээ хүргэх зэргээр хувь нэмрээ оруулж буй ухаантай байгаа билээ.)

Гол нь энд нэгэн шинэ бэрхшээл үүсээд байгаа.
Далайн давалгаагаар туугдаж ирсэн маш их хог,элсний зуурмаг шавар нь хатаад их тоос шороо үүсгэдгээс ,уг (маш бохир)шороо тоосоор амьсгалж буй хүмүүсийн дотор уушигний сүрьеэ өвчин газар авах хандлагатай байгаа гэнэ,

Ялангуяа ахмад настангуудад элбэг бөгөөд ,ганц элс бус,олон арваараа хорогдох байранд амьдарч буй хөгшчүүлийн амны ариун цэвэр хангалттай бусаас шалтгаалж,амны хөндий болон шүдний бохирдолтоос үүссэн нян нь шүлсээр дамжиж дотор цээж,эрхтэнд нөлөөлж,дээрхитэй адил уушигны өвчнөөр өвчилж,улмаар нас барах тохиолдлууд цөөнгүй байгааг мэдээгээр дурдаж байлаа.

нийтлэлийг бэлтгэсэн Окоши Дайрий
(жич:холбогдох зураг,дүрс бичлэгийг-yahoo.jp,youtube.com-с авч ашигласан болно. )
 үргэлжлэл бий

コメント

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...