スキップしてメイン コンテンツに移動

Уншиж эхэлсэн ном

дэлхийд хамгийн нэртэй номуудын нэг болотой!?

<<Баян аав,ядуу аав>>(Япон хэлээр)
бичсэн:Роберт Киёосаки,Шарон Лектэр
Англи хэлнээс япон хэлэнд хөрвүүлсэн  Ширанэ Михоко(1998)

Уншиж эхэлсэн 2011оны 5сарын 6ны өдөр.

Монголд ч тэр,Японд ч тэр хэд хэдэн хүний амнаас энэ номны нэрийг сонсож байсан боловч хүчилж авалгүй өдийг хүрсэн билээ.Гэсэн ч боломж нь гарвал уншчихсан гээд бодож байсныг мэдсэн юм шиг өөрөө гарт хүрээд ирлээ.

Тиймээ,өнгөрсөн сард Япон найз Асами надад бэлэглэхдээ,

<<Хуудас нь хуучирсан ч агуулга нь хэзээд шинээрээ шүү!Миний ертөнцийг үзэх үзлийг нэлээдгүй өөрчилсөн ном байгаам.Дайрий чамд ч гэсэн нөлөөлж юуны магад...заавал уншаад үзээрэй !!>>гэж их сүрхий тодорхойлолт хийж байсан билээ.

Дөнгөж уншиж эхэлж байгаа болохор сэтгэгдлээ уншаад дууссаны дараа бичье дээ.

Магадгүй уншсаны дараа би дэндүү их энэ номыг биширчихсэн байж байж магадгүй шүү,
Энэ ном миний амьдралыг хэдэн хувь эргүүлж,ухаажуулж,урам,итгэл өгөх ч юм билүү?хэхэ.
хамгийн сүүлчин хуудсыг эргүүлэхээ тэсэн ядан уншина даа.

Та нарын дунд ч гэсэн хэдийнэ энэ номыг уншсан хүн байвал бодол,дурсамжаа хуваалцаарай.
Дуртайяа сонсоно шүү.

*уг номын зургийг amazon.jp/books-с авав.

コメント

  1. Ах маань энэ номыг авсан ч би энэ номыг одоо хүртэл уншиж амжаагүйл байна. Их гоё ном гэсэн. Уншнаа. Таныг бичсэн болохоор бүүр ч уншмаар санагдчлаа. Та Мегри- Анастасия /цуврал ном/ 1,2,3 уншаад үзээрэй. /10цуврал ном гарсан гэсэн. Монгол хэлээр 3нд орчуулагдаж гарсан байгаа./ Би Энэ номонд би үнэхээр их дуртай.Сичирийн ойд амьдардаг Анастасия хэмээх гайхамшигтай бүсгүйтэй уг зохиолч маань уулзаж өөрт тохиолдсон бодит амьдралаа тусган харуулсан гайхамшигтай ном. Таньд энэ ном таалагдана гэдэгт би 100% итгэлтэй байна. Уншиж үзээрэй. Бас Интер номын дэлгүүрийн 2010 оны шилдэг ном болох Цен Рун Чонон сүлдийг бас олж авч уншаарай. Энэ бас үнэхээр мундаг бүтээл болсон байна лээ. Миний амьдралд бас их том өөрчлөлтийг мэдрүүлсэн. Чоноор төлөөлүүлээд ер хүний амьдралд, аливаа зүйлд нарийн тагтагтай хандах хэрэгтэй гэдгийг мэдэрсэн. Бас сүүлд нэг ийм ном уншсан юм байна. Та Амай-н талаар мэдэхүү? Өнгөрсөн өвөл Монгол Бадарчин гээд дэлхийг тойрсон аялалынхаа тэмдэглэлийг ном болгон гаргасан. Энэ ном бас их сонирхолтой санагдсан шүү. энэ номыг уншаад нэг хүсэлийн далай маань дахин нэг давалгаагаар нэмэгдсэн шүү.Нээрэн нэг юм саналаа гарын үсгийн номон дээрээ зуруулж авч чадсан ч даанч аавын бэлгэлсэн хайртай үзэгээ оронд алга бологсон бодохоор л харамсалтай санагддаг юмаа...

    返信削除
  2. Сибир шүү алдсан байна

    返信削除
  3. тэгээрэй,уншаад үзээрэй,би арай л дуусгаагүй байна,их сонирхолтой юм байналээ.
    чиний санал болгосон номнуудыг уншихыг хичээнээ.ажил,гэрийн завсар болохоор тэр болгон хурдан уншиж барахгүй байнаа,чи харин одоо энэ бага насандээрээ сайн уншиж аваарай,гэр бүлтэй болвол цаг чинь тал нь алга болно шдээ,кк.
    Амай-г гадарланаа.шинэ ном гарсан юмуу,Монголд харихаараа номын дэлгүүрээр сайн шагайяадаа.

    返信削除

コメントを投稿

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...