スキップしてメイン コンテンツに移動

Сонирхол татаж буй ном

Шиба Рёотаро гуайн дурсгалд зориулсан <Шиба Рёотарогийн дурсгалын ордон>гийн хуудсыг эргүүлж тойруулаад үзэж байтал Шибагийн нэрэмжит шагнал гэж байдаг тухай мэдэж авав.

Энэ мундаг хүний шагналыг бас л мундаг хүмүүс ,ялангуяа түүхийн холбогдолтой зохиол зэргээр авдаг байхдаа?гэж бодонгоо шүүн уншиж байтал ,хамгийн сүүлчийн буюу 2011оны (Япон тооллын Хэйсэй23 дугаар он) Шибагийн нэрэмжит 14дэх удаагийн шагналыг Өвөр Монгол хүн авсан болж таарав.
http://www.shibazaidan.or.jp/17shibasho/s14.html

Түүний Ханзаар бичсэн 楊海英氏нэрийг уншиж барсангүй,
Монгол нэр нь Ооносын Цогт гэдэг бололтой.

Ооносын Цогт

1964онд Өвөр Монголын Ордос аймагт төрсөн.Бээжингийн Гадаад хэл сургалтын 2дугаар их сургуулын Япон хэлний тэнхимийг төгссөн.1989оны 3сард Японд ирсэн бөгөөд <<Үндэстэн судлалын улсын төв музей>> дэх<<Ерөнхий судалгааны магистрын дээд сургуул>>-ын докторын ангийг дүүргэсэн .)
Утга зохиолын ухааны доктор цолтой.
(*Уг танилцуулга нь дээрхи ном хэвлэгдсэн тухайн үеийн  танилцуулгыг тэр хэвээр нь ашигласан ) 。
Кансай гадаад хэлний их сургуулын багш,Чюүкёо охидын дээд сургуулын хүмүүнлэгийн тэнхимийн туслах багш,Шизүокагийн их сургуулын хүмүүнлэгийн тэнхимийн туслах багшийн ажлыг дүүргээд одоогийн ажлыг хийж буй.(*Одоогийн ажлыг нь сайн ойлгосонгүй,сорри!)

Уг шагналыг олгосон шалтгаан нь:Уг номын гол сэдэв болоx Этносентризм (ethnocentrism)
-ын эсрэг тэмцсэн хүний дуу хоолойг түүхийн бодит материалд тулгуурлан амилуулсан япон хэлээр илэрхийлэх бодит дүрслэлийн чадавхийг нь өндрөөр үнэлж олгосон .

шагнал хүртсэн зохиолын нэр

        墓標なき草原 Үгчилж орчуулвал <<Булшны(чулуу) мөргүй тал нутаг>>
*Соёлын хувьсгалын уг зорилго нь алдагдсан Өвөр Монголд ,Японы дарангуйллын үеэр боловсрол эзэмшсэн залуус <Өвөр Монголын ардын хувьсгалын нам>ын гишүүн гэдгээрээ буруутгагдсан.Цаашлаад ангийн нийгмийн тэмцэлийн үзлээрХан үндэстэн нь Тал нутгийн цэвэрлэгээ болгож Монгол үндэстнийг устгах бодлого дэмжигдэж,мал болоод бэлчээрийг булааж,Монгол хүнд үзүүлэх дарамт улам хүчээ авсан.Хэрцгий хядлагыг авчирсан Өвөр Монголын соёлын хувьсгал...Түүний шалтгаан болоод өргөжсөн бодит үйл явдлыг биеэр амссан амьд гэрчийн өчгийг  даган дэлгэрэнгүй тайлбарласан.Японыг дэмжигч яагаад үндэстнээр ялгаварлан гадуурхагчидад тооцогдсон бэ?(Номын зохиогчын танилцуулга мэдээллээс)

Чадан ядан утгачилж орчуулвал нэг иймэрхүү танилцуулга ,(Үг ,утгын алдаатай байвал уучилж,эхтэй нь тулган засаж уншаарай.) дүр зураг бууж буй уг ном уншиж барвал их сонирхолтой бөгөөд Монгол хүн бидний салшгүй нэг хэсэг болох Өвөр Монгол хүмүүс цагтаа яаж хятадын соёлын хувьсгал нэрэн дор хүний эрхээ хөсөрдүүлүүлэн зовж,устаж үгүй болж байсныг мэдэж болохоор ном шиг санагдлаа.Ямартай ч уг нь Япон хэл сайн мэддэг ,боловсролтой ах эгч нар маань энэ номыг орчуулж Монголчууддаа хүргэвэл зүгээр юмдаа?..гэсэн бодол бууж буйг дурдъяа.

Хэрэв хэн нэгэн нь энэхүү номыг уншсан бол сэтгэгдлээ заавал бичээрэй гэж хүсье.
*Номын тайлбар,зургийг amazon.jp/books -аас авав.

コメント

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...