Фэйсбүүк гэж ид шидтэй цэнхэр нүүртэй ном байх юмаа.
Энэ цэнхэр номын хуудсуудыг сөхөх бүр шинэ үйл явдал,
шинэ уулзалт учралаар дүүрэн байж,
сэтгэлийн их баяр баясалд цэнгүүлж
,дурсамж дүүрэн яриа хөөрөөр бялхуулан
,ирээдүйд өөрт минь ямархан дурсамжыг үлдээхийг үл мэдэх хуучны сайн анд нөхөд,
бүр зүс үл таних найз нөхдөөр хүрээлүүлэн нэгэн орон зайн өөрийн хуудас гээчийг нээгээд ,дэлгэцийн цаана мишээн суугаа хэн нэгэн найзтайгаа чимээгүйхэн яриа өрнүүлж,бас хоромхон зуур хариу хүлээнгээ өнөөх л цэнхэр дэлгэцрүүгээ чих тавин,тас ширтэнгээ цааш хэлэх хэдэн үгээ сэмхэн бодоод,сэтгэл доторхи үг үсгүүдийг холбож,өгүүлбэрийн нийлэмжүүдийг оёж хатган,арван хуруугаараа хөнгөхөн шигтэгсээр аяархан аяарханаар уран гээч ньИнтэр-тас,бас заримдаа хүчтэйхэн бөөгнүүлж байгаад Интэр-тас,Интэр-тас,тас гээд л дэлгэцрүү онилуулж байгаад шидэлж гарна.
Ийм маягаар хамаг цаг нарыг минь чимээгүйхэн идэж,хийх ажлын ганц садаа болдог ч
хагацсан хоёрыг учруулж,хагаралдсан хоёрыг нийлүүлэхийн ерөөлтэй учралын цэнхэр ном юмсанжээ...гэж.
Ямартай ч 16дугаар зуунд Монголын Халхын
Цогт хунтайж авга эгчийгээ Орхон голын сав нутагт бэр болон яваад,олон жил уулзсангүйд дүүгийн ёсоор санан бэтгэрч,ганцаардахдаа шүлэглэсэн шүлгээ хавтгай өндөр хадан цохионд бичиж түүхэнд хожмоо<<Цогтын бичигт хадны хөшөө>>гэж алдарсан хөшөөг үлдээдэг шиг нэг ёсны эмгэнэлтэй түүхэн үе, түүхийн доторхи түүхээрээ хоцорч,насаараа хуучнаа санан санагалзаж ,бэтгэрэн ганцаарддаг ёс бидний үед байхгүй болсон нь хамгийн сайхан юмдаа гэж өөрийн эрхгүй бодон,ахин дахин өнөөх цэнхэр фэйсбүүк номоо бишрэн сууна даа, Дайрий нь...!
Найзаар минь намайг таньдаг учиртай гэдэг...
Гэтэл найз гэдэг ч бас сайн мэддэггүй байсан найзаа одоо л нэг таньдаг болчих гээд ч байх шиг...
Зургуудыг нь харж,блогуудыг нь уншиж, бид болоод Монгол орон минь хүртэл хичнээн өөр болж байгааг олоод мэдчихнэ.
Хуучин цагын найз нөхөд бас
намайг олж,зургыг минь харвал <<дайрий чи ийм болж,тийм байна,ийм байсан,одоо энэ чинь ингэчихэж...энэ чинь ч зохиж байна,ёстой хөөрхөн(...жоохон өөрийгөө өргөв..ккк) гэж наддаа цаасан малгай өмсүүлэх бөгөөд,тэрийг нь би бас гадарлаж байгаа хэрнээ,цаасан малгайгаа бүр сайн дугтуйлуулах гээд баярлаад,баясаад,
...тайнкс,харин ч муухай гарцан байна гэж өөрийгөө улам модонд авируулж байгаам л даа.ккк.
(Уг нь бүр хамгийн гайгүй ,урдаа барьдаг цайны зургуудаа тавьчихаад байгаа мөртлөө ш дээ,хаха)
Гэхдээ л гоё юмаа,юм хөгжинө гэдэг...
Би энэ л цаг үед төрж өссөндөө баярлаж,
би энэ л цаг үеийн найз нөхдөөрөө хүрээлүүлж байгаадаа бахархаж байна.
Танилын танил,найзын найзаар дамжуулан багын найз нөхдөө хүртэл олж уулзаж чадна гэдэг,далайн цаана Япон гэдэг арал улсад ганц дайчин ганцаардахгүй гэдэг ... над шиг орчин цагийн хязгааргүй цэргийн албанд томилогдсон Монгол эмэгтэй байлдагчид бол нутагтаа харих чөлөөний эрхийн бичиг өвөртөлсөн мэт,халуун дотно,хайр тэмүүлэлтэй,баяр баясалтай тийм гоё мэдрэмж төрүүлээд байна,энэ фэйсбүүк...гэдэг эрхэм чинь...!
Хэзээ нэгэн цагт нутагтаа очихоороо та нарыгаа жинхэнээр нь ,амьдаар нь,оржигналаар (оригналыг Монголоор орчуулав) нь харнадаа ,уулзана даа,тэврэнэ дээ ,үнсүүлнэ дээ гээд л...өөрийгөө бөөн мөрөөдөлд умбуулаад ,
сайхан сэтгэлийн эрч хүчний сэлбэлт хийж аваад л амьдраад байна даа.
За ингээд,миний мэддэг Монгол магтаалын үг дууслаа.
Дайрий нь та нартаа хайртай,
Та нар минь ч Дайрийдаа хайртай.
Банзай,Ура,Урагшаа !
Та нар шүү,фэйсбүүк шүү!
Конец фильма!(Ёооё бүр шал ☆☆☆юмаа.ккк)
Энэ цэнхэр номын хуудсуудыг сөхөх бүр шинэ үйл явдал,
шинэ уулзалт учралаар дүүрэн байж,
сэтгэлийн их баяр баясалд цэнгүүлж
,дурсамж дүүрэн яриа хөөрөөр бялхуулан
,ирээдүйд өөрт минь ямархан дурсамжыг үлдээхийг үл мэдэх хуучны сайн анд нөхөд,
бүр зүс үл таних найз нөхдөөр хүрээлүүлэн нэгэн орон зайн өөрийн хуудас гээчийг нээгээд ,дэлгэцийн цаана мишээн суугаа хэн нэгэн найзтайгаа чимээгүйхэн яриа өрнүүлж,бас хоромхон зуур хариу хүлээнгээ өнөөх л цэнхэр дэлгэцрүүгээ чих тавин,тас ширтэнгээ цааш хэлэх хэдэн үгээ сэмхэн бодоод,сэтгэл доторхи үг үсгүүдийг холбож,өгүүлбэрийн нийлэмжүүдийг оёж хатган,арван хуруугаараа хөнгөхөн шигтэгсээр аяархан аяарханаар уран гээч ньИнтэр-тас,бас заримдаа хүчтэйхэн бөөгнүүлж байгаад Интэр-тас,Интэр-тас,тас гээд л дэлгэцрүү онилуулж байгаад шидэлж гарна.
Ийм маягаар хамаг цаг нарыг минь чимээгүйхэн идэж,хийх ажлын ганц садаа болдог ч
хагацсан хоёрыг учруулж,хагаралдсан хоёрыг нийлүүлэхийн ерөөлтэй учралын цэнхэр ном юмсанжээ...гэж.
Ямартай ч 16дугаар зуунд Монголын Халхын
![]() |
Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт буй Цогтын бичигт хад. |
Найзаар минь намайг таньдаг учиртай гэдэг...
Гэтэл найз гэдэг ч бас сайн мэддэггүй байсан найзаа одоо л нэг таньдаг болчих гээд ч байх шиг...
Зургуудыг нь харж,блогуудыг нь уншиж, бид болоод Монгол орон минь хүртэл хичнээн өөр болж байгааг олоод мэдчихнэ.
Хуучин цагын найз нөхөд бас
намайг олж,зургыг минь харвал <<дайрий чи ийм болж,тийм байна,ийм байсан,одоо энэ чинь ингэчихэж...энэ чинь ч зохиж байна,ёстой хөөрхөн(...жоохон өөрийгөө өргөв..ккк) гэж наддаа цаасан малгай өмсүүлэх бөгөөд,тэрийг нь би бас гадарлаж байгаа хэрнээ,цаасан малгайгаа бүр сайн дугтуйлуулах гээд баярлаад,баясаад,
...тайнкс,харин ч муухай гарцан байна гэж өөрийгөө улам модонд авируулж байгаам л даа.ккк.
(Уг нь бүр хамгийн гайгүй ,урдаа барьдаг цайны зургуудаа тавьчихаад байгаа мөртлөө ш дээ,хаха)
Гэхдээ л гоё юмаа,юм хөгжинө гэдэг...
Би энэ л цаг үед төрж өссөндөө баярлаж,
би энэ л цаг үеийн найз нөхдөөрөө хүрээлүүлж байгаадаа бахархаж байна.
Танилын танил,найзын найзаар дамжуулан багын найз нөхдөө хүртэл олж уулзаж чадна гэдэг,далайн цаана Япон гэдэг арал улсад ганц дайчин ганцаардахгүй гэдэг ... над шиг орчин цагийн хязгааргүй цэргийн албанд томилогдсон Монгол эмэгтэй байлдагчид бол нутагтаа харих чөлөөний эрхийн бичиг өвөртөлсөн мэт,халуун дотно,хайр тэмүүлэлтэй,баяр баясалтай тийм гоё мэдрэмж төрүүлээд байна,энэ фэйсбүүк...гэдэг эрхэм чинь...!
Хэзээ нэгэн цагт нутагтаа очихоороо та нарыгаа жинхэнээр нь ,амьдаар нь,оржигналаар (оригналыг Монголоор орчуулав) нь харнадаа ,уулзана даа,тэврэнэ дээ ,үнсүүлнэ дээ гээд л...өөрийгөө бөөн мөрөөдөлд умбуулаад ,
сайхан сэтгэлийн эрч хүчний сэлбэлт хийж аваад л амьдраад байна даа.
За ингээд,миний мэддэг Монгол магтаалын үг дууслаа.
Дайрий нь та нартаа хайртай,
Та нар минь ч Дайрийдаа хайртай.
Банзай,Ура,Урагшаа !
Та нар шүү,фэйсбүүк шүү!
Конец фильма!(Ёооё бүр шал ☆☆☆юмаа.ккк)
hehe ene uneheer goe bichleg boljee nadad taalagdaj bn. facebookee gej bi bas neg oroh yum bol garahaa medehee baichdag yum. ochigdor joohon guniglaad hamag zuragnuudaa ustagchihsan... :-( jaahan shuumj sonsood gunigaldag bi ch uneheer muu bnda. gehdee ta hamag huch setgel zurhee gargaj hiisen zuiliig tani boloogui bn gej helvel ta yah bsan be? zugeerl nudnees ooriin erhgui nulimas bomboroodl garaad irehiin... zarim negen bi biendee uram hairlaj deesh temuuldeg bhad zarim negen busadiin dali jiguuriig zugeerl toohgui hugalchih yumdaa... husel temuuleleer duuren ene orchlon zarimdaa denduu hatuu bh yum...
返信削除Яасан...?хатуу үг сонссонуу?хэхэ.Хүнээс үг сонслоо гээд өөрийнхөө хөдөлмөрийг устгасан бол тиймхэн байнадаа,Гэхдээ хэн нэгэн нь хийснийг чинь магадгүй дутуу үнэлсэн ч байж магадгүй.Тэр хүнд зөв,сайн тал,цаад утгыг нь олж харах нүд байгаагүй ч байж магад...Ямартай ч чамайг гомдоож уйлтал шүүмжилсэн бол...чамд бас улам сайжраасай гэж их итгэл,найдвар тавьдаг сайн хүн ч байж магадгүй шүүдээ.Бид одоохондоо бага залуу байна.хэхэ,
返信削除Би 20насыг дуусгах гэж байна,Харин чи бол дөнгөж эхлүүлж байна.Мэдэхгүй ,чадахгүй,алдах,эндэх асуудал 20насанд бол өдөр болгон тохиолдоно,тэгээд өөрийгөө голно,гомдоно,уйлна.хэхэ.Надад ч бас зөндөө тохиолдсон асуудал байна.Иймхэн зүйлээс шантарч замын голд орхивол чи тэр шүүмжилсэн хүнд буугаад өгчихсөнтэй адилхан шүүдээ,тиймээ!?харин ч тэр хүний хэлсэн үгний хамгийн хэлэх гээд байгаа санаа,оноог нь цаасандээр буулгаад ,дахиад нэг сайн бодоод үздээ?заавал нэг зүйлийг ойлгож,мэдэрнээ.
Энийг л ойлговол,чи хожмын хойд өдөр тэр хатуу үг хэлсэн хүндээ баярлаж,талархаад барахгүй үе ирнээ.
Залуу нас,эмэгтэй хүн,ялангуяа чам шиг урлагыг чин сэтгэлээсээ мэдэрдэг хүүхдэд их эмзэг санагдсан байх л даа,гэхдээ,ингээд энд гомдлоо тайлсан юм чинь ,цаашаа бол алзахгүйдээ,тиймээ,хэхэ?
Би ийм үед яах байснаа мэдэхгүй байна,эхлээд чам шиг уйлах байсан биз...,дараа нь сайн бодно,бүр хэдэн өдрөөр...яаран ухвар мөчид зүйл хийхгүйг л хичээх байсан байхдаа.за,хэцүү үедээ дахиад бичиж байгаарай,миний чадах хэмжээнд бол аль болох нэмэр болохыг хичээнээ,
Дайрий
хэхэ Энхжаргал гэдэг хүн ууг нь барагтаал уйлдаггүй сэн. Гэтэл бас л таны бичлэгийг уншаад нулимас унагчихлаа... Баярлалаа таньд тиймээ сайн бодох хэрэгтэй.Таны хэлсэн санааг ойлголоо. Шүүмжийг сайн бодож үзээд хөдөлсөн зөв байх. Ийм жижигхэн зүйл дээр шантарвал цаашид амжилт гаргах нь юу л бол тиймээ... Алдаа оноо шүүмжлэл амжилтын эхлэл. Хүсэл мөрөөдөл байхад ямарч бартаа саадыг бид даван туулж чаднаа. Амжилт... :-))Таниас ийм гоё урам зоригыг авлаа. Баярлалаа... Түр баяртай.
返信削除gkk одоо иргээд хархаар инээдэмтэй санагдаад байхын... Хаанаасаа тэр их нулимас гардаг байна даа... Өдөр ирэх тусам л уйлах гээд байдаг болчиж... Өчигдөр grave fireflies хүүхэлдэйн киног үзээд үхтлээ уйллаа. Та мэдэх байх. Намайг жаахан байхад л гарч байсийн...Тэр үед ч гэсэн их уйлж билээ тэгээд үзэх юм сан гэсэн нууцхан хүсэл байсан. Тэгээд нэг сууж байгаад үзээд дараа нь залхуураад хиймээргүй байсан ажилаа хийж дуусгаж нэг гүнзгий амьсгал авлаа шд ккк...
返信削除