Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...
wow гоё юмаа. тан мудаг юмаа бас гоё зурдаг юм байна. зурсан зурагнуудаасаа ахин тавирай. бас зөндөө гоё гоё зүйлс бичээрэй. амжилт хүсье. Яг одоо бороо цас 2 холилдож орж байна. Та бороонд дуртай тиймээ?
返信削除Энхжаргалаа ,хариуг оройтуулсанд уучлаарай,Эх нутагт минь бороо орсон сураг сонссон,Монгол нутгийн минь бороо нь хүртэл сайхан шүү,өвс,ургамалын анхилам үнэр хамар сэнгэнүүлээд л..хачин гоё шүү тиймээ?Бороонд дуртай үгүйгээ айхтар бодож байгаагүй юм байна.хэхэ.Чи урлаг,уран зурагт их дуртай юм шиг санагдсан.Ямар нэг зүйл мэдрэх мэдрэмж сайтай хүүхэд байхаа?Би нэг их зураад сүйд болдоггүй юмаа,харин хааяа нэг гоё үзэсгэлэн үзэх дуртай шүү.
返信削除