Хэн нэгэн нь асуувал би өөрийгөө Буддын шашинтан гэж бахархан хариулдаг.
Гэвч ямар ч шүтлэггүй хүнтэй гэр бүл болсон нь нөлөөлдөг ч биз,бурхан Буддын өмнө алга хавсран залбиралгүй удаждээ.
Хааяа сэтгэлдээ Бурхан минь,Дарь эх минь..гэж шивнэхээс цаашгүй.
Ядахдаа айсан,сандарсан үедээ Ум Дари Дүдари Дүри Дүри Суха гэж үглээд уншчихаж байгаарай гээд л...өвөө хэлдэг байсан байх...Уншчихдаг ч байсан ..
Манай өвөө бас тэрүүхэндээ шүтлэгтэй..Хуучны хүн арга ч үгүй биздээ?
Бодвол би 5,6 дугаар ангид л байсан байхаадаа.
Өвөөтэйгөө хамт өвөлжсөн юмдаг.
Тамхи их татдаг өвөө минь,найзуудаа цуглуулаад өдөржин шатар тоглоод л ,утаа баагиулаад л...өвөөгийн гэр доторхи гэдэг чинь ёстой <<Манан,Будан>>гийн орон болно ш дээ.
Тэгээд нэг өдөр өвөө даарсан юмуу,яасийм,бөгшүүлж ханиалгаад болдоггүй ээ ,
Угийн бие сайтай байсных уу,бага залуу насаа хөдөө гадаа хөхөрч,гандаж өнгөрөөснийхүү их хөлчир,бие сайтай,дээрээс нь зөрүүд болохоор яагаад ч эмнэлэг домнолого гэхгүй,өөрөөрөө эдгэрчихнээ!..гээд л зүтгээд байснаас,ханиад нь угжирч,хэвтээд өглөө.
Би сайндаа л бантан,хар шөл хийж өгч гийгүүлнэ,
Бүтэн оройжин бүгшүүлж,цээжний хөндийд хөндүүртэй мэт ханиалгалаа.
Өвөөгийн орны толгойн хэсэгт бурхан тахил байх...Ахын минь эд л дээ.
За тэгээд хэлж байна шүү,муу зээ охин наддаа....!!!
<<Хүн,хорвоогийн жамаар ирсэн замаараа буцдаг юм....Өвөө нь ай тун горьгүй шиг байна,Миний хүү өвөөгөө хэрэв яваад өгвөл айж ,сандралгүй ,энэ толгой дээр байгаа хонхыг гурав торжигнуулаад,хүрдийг бас гурав эргүүлээд,сангийн бойпорт багахан шиг арц уугиулаад,
Ум Мани Бадми Хум гээд гурав амандаа хэлчихээрэй!!!>>.... гэж.
Дайрий би чинь 12,3хан настай байсан юм чинь,яаж тийм чухал юм захиж байгааг ойлгохов дээ,уйлаад л...
.<<Үгүй ээ өвөө,битгий яв л даа,битгий яв л даа...өвөө!!!?.>>.
(бас бус ,жижиг сажигийг орхигдуулав)
Тэгээд нэг л мэдэхэд өглөө болсон...нар гарсан байв .
Дэрнээсээ өндийгөөд өвөөгийн орлуу харсан чинь,жоохон толгойгоо өндийлгөх гээд ...дөнгөж сэрсэн бололтой.
Бүгшүүлж ханиалгадаг нь хэвээр боловч,өчигдөрийн айхтар царай зүс,арай л гайгүй болсон мэт санагдаж,сэтгэл амарч билээ.
Тэр үед гэрт утас байхгүй,гар утас гэдгийг төсөөлөхөд ч бэрх үе байсан,
Ээж,ах,эгч гээд томчууд ирж эм тан,эмнэлэг домнолого гэж учир нь олдож,гайгүй болсийм даа.
Тэгж нэг өвөөгийнхөө зулай дээр хонх дуугаргах шахсан асуудал бий .
Одоо ч гэсэн амьд сэрүүн,энх тунх суугаа өвөөгөө дурсаж бичсэн дээрээ нэмж нэг яриа сонирхуулъяа .
Яг тэр үеэр хаа сайгүй Улаанбаатарын өнцөг булан бүрт бага багаар Есүс Христийн элдэв сүм,цуглаан,И*л ТВ,яасан ийсэн <<е-ийн эзэн>> гээд л олон янзаар мэдээлэл гарт орж,тархинд шингэх шахаж байсан даа.
Мөнгөөр ч хийдэг юмуу,сүсэгтэйдээ ч хийдэг юмуу бүү мэд...биднээс насаар хол зөрүүгүй ах голдуу эрэгтэй хүүхдүүд Библи-ийн ишлэл,сургаалтай нимгэхэн сурталчилгааны сэтгүүлүүдийг байсхийгээд л хашааны үүдэнд хавчуулаад орхисон байх,эсвэл,хашаа давуулаад шидчихсэн байх.
Би өвөөгөө хуучны хүн ... тийм юмыг тоож унших биш,харвал бүр дургүйцнэ гэж бодоод
ер үзүүлэлгүй,хаячихдаг байсан байхгүй юу.
Тэгсэн чинь нэг өдөр хичээлээ тараад иртэл, өвөө маань өнөөх сэтгүүлийг барьчихсан уншаад сууж байх чинь юу вэ?
<<Хүүхэд л энийг түрүүхэн хашаа давуулаад шидчих шиг боллоо,Зурагнууд нь их сонин юмаа,Яг амьд хүн шиг юм гээч,айн...?>>гээд л
бүр нэг сонирхол нь хөдөлсөн бололтой сууж байна гээч...!
<<Өө,манай өвөө ийм юманд дуртай байсиймуу?гээд давхар бас би карүчаа-шёоккү(Culture shock)-нд орж барьж байгаам л даа.
хэхэ.
Нэг тиймэрхүү багын дурсамж болоод өвөөгөө маш их санан энийг бичихэд нөлөөлсөн зүйлээ одоо бичихгээд л байгаа нь энэ .
Яг үнэндээ бол энэ нь намайг бас зовоосон асуудал болоод байгаам.
Юу вэ гэхээр ...
Өнгөрсөн сарын бороотой бөгөөд амралтын нэгэн өдрийн үдээс өмнө ,гадаа хүйтэн тул жижигхэн зуухаа асааж,хагалсан сүүлчийн хэдэн модоо сонинтой баахан ороож аваад гал түлэв.
Далимд нь идэхгүй хэд хоноод хэсэг хэсгээрээ зөөлөрсөн гүзээлзгэнүүдийг угааж,навчийг нь түүгээд галдээр болгож чанамал(варень)хийлээ.
(Хийхэд их амархан,зөөлөн галдээр цэвэрлэсэн гүзээлзгэнээ элсэн чихэртэй холиод,таглахгүйгээр бага багаар хутгаад 30-40минут болоход бэлэн болно.)
Хэсэг хугацаа өнгөрч,гал зогсож,гүзээлгзгэний чанамал ч бэлэн болов.
Амтыг нь үзээд,зургийг нь дараад фэйсбүүкт тавьж найз нартaa сонирхуулдaг юм билүү гээд зогсож байтал гэнэт үүдэнд<< Уучлаарай,гэрт хүн байна уу?>>гэх настайвтар эмэгтэй хүний шингэхэн хоолой үүдний цаанаас цуурайтаж,арзгар шилэн бүрхүүлтэй хаалганы бяцхан сиймхийгээр намхан нуруутай хүний дүрс үзэгдлээ.
<<За,ороорой>>гэж хариу өгвөл,төдөлгүй намхан,өндөр дарааллаар үл таних хоёр эмэгтэй усны шүхрээ хумин,хатавчинд түшүүлж тавиад орж ирж зогслоо.
Харваас цанаа л нэг тийм шашны байрын...хаа газар хоёр хоёроороо явж,18р зууны европын авхай нар нимгэн цагаан царайгаа халхалж барьдаг нарны хаалт мэт сонгодог хэлбэрийн дугариг эргүүлгэн цацагтай шүхэр барьж,мөрдөн байцаагч Деррик шиг (манайхаар бол хавар намрын )цув өмссөн,энэ хавийн жирийн Япон хүнтэй яавч адилгүй зүсмийн хувцас,гуталтай,кинон дээр гардаг тагнуул шиг хоёр сонин этгээд эгчмэд хүмүүс байлаа.
Насыг нь барагцаалвал 50 орчим боловуу ?
Гайхсан ч,үл ялиг тоогоогүй харцаар ажиглан харвал,үгийн зөрөөгүй намхан нуруут эмэгтэй нь хар даавуун цүнхнээсээ өнөөх өвөөгийн минь сонирхон уншиж суусан,нэлээдгүй нямбай сайн зураачын зурсан,инээмсэглэж буй эрэгтэй хүний зурагтай сэтгүүлийг гаргаж ирэв.
Бүр мэдээд байсиймаа...!!!
Амаа ангайнгуут өмнөх шүднүүд нь сулраад ,баруун солгойгүй хуучин илүү гэрийн хана шиг зөрчихсөн ,(нэг шүд нь бүр хугарчихсан юмуу даа) нь өөрийн эрхгүй нүдэнд тусах ,намхан надаас ч намхан тэр эмэгтэй харваас муу хүн биш байв.
Харцыг нь ажиглахад л ойлгомжтой .
<<Уучлаарай гэнэт ийм танихгүй хүмүүс ирэхээр гайхаж байж магадгүй,Бид хажуу М хотын А сүмээс явж байна.>>...гээд өнөөх номоо надруу сарвайнгаа итгэлтэй нь аргагүй яриагаа үргэлжлүүлж байна.
<<Японд аймшигт газар хөдлөлт боллоо.Олон мянган хүний амь үрэгдлээ,Бид ид хүнд хатуу хэцүүг даван туулж байна,Бидэнд энэ бэрхшээлийг даван туулахад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй,Хайр ,энэрэл хэрэгтэй,энэ сэтгүүлд өгүүлсэн байгаа,боломжтой бол сонирхон уншаарай>>гээд эелдэгээр мэхийж байна.Тэр сэтгүүлийг гартаа баривуу үгүй юу,бага нас минь ,өвөө минь нүдэнд үзэгдэх шиг болж байна шүү,ийм юм гэж бас байхаа?
Юу юугүй өөдөөс нь арслан барс архирах гэж байгаа юм шиг,яаран зугатаах шахан өнөөх намхан туранхай эмэгтэй,өндөр махлаг хамтрагчаа нуруунаас нь түлхэн үүд рүү зүтгэллээ.
Ер нь ийм хүмүүс өөр шашинтай үндэс нэгтнийхээ өмнө гэмт этгээд шиг гилбэлзэн байж ,аль болох эвийг нь олоод,өөрсдийгөө ойлгуулчихыг хичээж,эхний удаад хөнгөхөн мэндчилгээ маягаар ороод гардаг бололтой.
Намайг гэнэт уурлачихвий гээд эмээгээд байгаа мэт...их сонин.
Тэрийгээ саяны эмэгтэй харц,үйл хөдлөлөөрөө илэрхийлээд байснаас тэрүү,гэнэт өрөвдлөө.
Энэ усан борооноор хаа газрын өөрсдөө учрыг нь сайн олдог ч юмуу мэдэхгүй загалмайт бурхныхаа төлөө даарах хөрөхөө үл ажран яваа эмэгтэй хүмүүсийг хараад сэтгэл үл ялиг хөдлөх шиг...
Би хэрэндээ их тайван бөгөөд уриалгаханаар
.
<<Байж байгаарай,би сая гүзээлзгэний чанамал хийсийн?Та хоёр амсаад үзэхгүй юу?>>
Гайхсан,баярласан харцаар хоёр биенээ сэмхэн харснаа ,
<<Баярллаа,тэгэлгүй яахав,амсаад гаръяа!?>>гэж байна.
Амтны сайхныг гайхан магтах тул(угаас амтгүй байсан ч сэтгэлийг нь бодоод амттай гэж хэлдэг нь Япон хүний гэм биш зан юм ) гайхаж,баярлан догдлоогүй ч өөртөө болон хүүхдүүддээ амсуулж барьж байгаад нэг харсан чинь зургийг нь авах юм үлдсэнгүй.
Тэр их гүзээлзгэнэ ийм жоохон болчих гэж....Усархаг чанартай
болохоор хайлаад алга болчих юмдаа.За яахав,амссан зочин баярласан бол болж дээ.
Зочины тухай бараг мартсан байсан нэг цэлмэг өдөр,гадаа машинаа цэвэрлэж байтал замын голоор алхалсаар
өнөөх хоёр эмэгтэй манайхыг чиглэн ирж айсуй.
Хүний ёсоор мэнд усаа мэдэлцэв.
Энэ удаад бүр Библи судраа гаргалаа шүү!
Япон хэлний ханз үсгийн тайлбар толь шиг маш шигүү, чигжиж бичсэн Япон хэлдээрхи Библи судрыг анх удаа харлаа.
Цахилгаандаж онгойлодог хүрэн,хиймэл арьсан гадуур хавтастай номыг ихэвчлэн гол дүрд тоглодог өнөөх намхан эмэгтэй нүдний шилээ гаргаж зүүж аваад богинохон боловч цэвэр,тэгшхэн цагаан хуруугаараа заан,уншиж эхлэв,
Энэ жижигхэн цагаан гар,нүүрэндээ таарамгүй мэт нэг л булбарай юм.
Итгэл төгс хийгээд гүн бишрэнгүй тэрээр
,болзоот хар хүүтэйгээ учирсан мэт нүүрэндээ бяцхан мишээл тодруулан байж,намуухан хоолойгоор надад ямар нэг ишлэлээс уншиж өгч байна.
Хөндлөнгөөс харсан надад бол тэрхэн агшинд нүдний өмнө бурхны зараал,шавь биш дурласан жаахан охин мэт санагдлаа.
Уншсан зүйлийн учрыг нь ойлгосон мэт ~Аахан,~аахан... гэж толгой дохивч,саяын элдэв бодол төсөөллөөсөө боловуу?юун тухай уншсаныг нь ч ойлгосонгүй.
За тэр яахав,яриа бүр уран сайхны халилтай болоод явчихаж...хэхэ.
Ямартай ч,яагаад ч юм,шашинд итгэн биширсэн хүн яг л хүнд дурласан аятай царайтай болдгийм байна даа гэдгийг анзаарч ойлголоо.
Цаашаа тэгээд өөрөө үнэн үгүйг нь шалгана биз ээ.
Энэ удаад бас л ойрхон ирсэн юм байлгүй гэж бодоод өнгөрөв.
Гэтэл бараг 7хоновуу үгүй юу,дахиад ирлээ.
Гэр бүл,эхнэр хүний тухай бурхан юу гэж хэлсэнийг уншлаа.
За яахав,нэгэнт энэ хүртэл ирсэнийх,талархалд нь гэхээс илүү хол газрын амт сонин байх боловуу гэж бодоод, эгчийнхээ Монголоос явуулсан баавгайтай чихрийн сүүлчийн хоёрыг тэр хоёрруу сарвайлаа.
Бас л гайхан,баярлан явж одлоо.
Байдал бүр дордлоо.
Тав хоногийн дараа буюу өчигдөр тэр хоёр дахин ирлээ.
<<Уучлаарай,хүн байна уу>>гэх өнөөх эмэгтэйн сулхан дууг сонсоод ажилаа хийж суусан миний бие гэнэт хөшиж орхилоо.
Зүрх ч дэлсэх шиг...
Ёооё,эд нар одоо надаар яах гээд байгаам болоо?
Би тийм шашин шүтмээр харагдаад байгаам боловуу?
Хүний ёсоор ахай,хуухай болохоор болдоггүй юм боловуу?
Энэ удаад уурлаад,дахиж битгий ирээрэй гэж хэлдэг юм билүү?гэж бодонгоо үүдэнд очлоо.
Гартаа жижиг гялгар цагаан ууттай ямар нэг амттан бололтой зүйл барьсаар өнөөх 2 бурханы номлогч,анх ирж байсан үеэс хамаагүй зоримог гэгч нь орж ирээд,мэнд мэдээд ,
өнөөх ууттай гараа дээш өргөн надруу дөхүүлэнгээ,
<<Эртээд гоё чихэрээр дайлсанд баярллаа,Энийг хүүхдүүддээ өгөөрэй>>гэж байна.
Хичнээн эсэргүүцэвч буцааж авах шинжгүй тул авч орхисон боловч,цааш надад яах ёстойгоо бодох ч тэнхэл байсангүй.
Яаран гарах гэж байгаа мэт дүртэй тэдний гарт аль хэдийнэ өнөөх хүрэн хавтастай судар байгааг сая олж харсан тул,
<<За яахав,энэ удаад юуны тухай уншиж өгөх гэж байна даа?>> гэж ёозгүй боловч,зөөлхөн дуугаар асуулаа.
<<Хүүхдийн хүмүүжлийн тухай хэдэн мөр уншъяа!>>гээд шигжүү үсэгтэй нимгэн хуудсуудыг шажигнуулан эргүүлж байна.
Энэхэн мөчид би өөрийгөө яагаад ч юм зангуунд наалдсан далайн замаг мэтээр төсөөлөв.
Дахин бас хэзээ ирж,юу уншиж,намайг гийгүүлэх биш зовоох болдоо!?
Би бас өөрөө ч мэдэлгүй,хэн нэгнийг ингэж ээрч,хоргоож,зовоодог бол анзаарч,гэмшилтэйеэ...
Ямартай ч энэ чигээр нь байдлыг хэсэг харзная гэж бодогдоно.
Ай ,үл мэдэх хорвоо минээ! гэж...

(эндээс цааш бас багагүй үргэлжлэх тул,урт юм унших дүргүй бол ингэсгээд зогсоно бизээ,уншсанд баярллаа)

Сайн уу? Дайрий ойрд блогоор тань зочилоогүй юм байна. Сонирхолтой,Хөгжилтэй инээдтэй санагдлаа... Харин тиймээ надад ч бас ийм зүйлс тохиолдож байсан. Гэхдээ библиг уншчихсан байхад илүүдэхгүй гэж бодож байна.
返信削除Миний бодлоор бол та шуудхан л өөрийн санаа бодлоо хэлчихвэл зүгээр санагдаж байна. хэн хэндээ амар шүүдээ. дэндүү ёсорхуу, байнгын та та гэсэн байдал /ахмад хүмүүс хүртэл/ дэндүү яршигтай яадаргаатай санагддаг. Нэг эгч сүмдээ намайг дагуулж явлаа. Эхний удаа яг л таньтай адилхан байсан сүүлдээ байнга утасдаад л та ирж байна. ирэх үү? гээд л асуугаад л...:_(
ккк шинэ жил болж байсан юм тэгээд би 25ныг өнгөрөөгөөд Би багштай хүн гээд л хэлцэн...тэрнээс хойш чимээгүй болчон.
их сонин шүү манай хажуу талын орцонд гэр нь байдаг юм тэгээд таарахаараа танихүй хүмүүс шигл зөрдөг болсон.
Нэг зүйл асуухаа мартсан байна. Таны монгол нэрийг тань хэн гэдэг вэ? Яруу-Эгшиглэн гэж энэ их гоё нэр юмаа. ккк би хүүхэдтэй болохоороо ийм нэг өгнөө...:-)) ;-)
за түр баяртай. гоё зүйлс зөндөөөөөөөөөө олонг бичээрэй.
ямар ч гэсэн байдлыг ахиад жоохон харж л байяа,уурлаж дургүйцэхэд юунд нь яарахав?кк.
返信削除гайгүй биз дээ? гэдэг шүлгийг 4жилийн өмнө охиндоо зориулж бичиж байсан.Энэ блогт байх ёстойдоо,сонирхоод үзээрэй.Охины минь нэрийг Эгшиглэн гэдэг.намайг Дайрий.хэхэ,Чи тэгвэл гоё нэртэй охинтой болох л үлдэж дээ?хэхэ. Тэгнээ,аль болох бичихийг хичээнээ.Баярллаа.
Яруу Эгшиглэнт охин үр гэдэг шүлэг шүү.
返信削除