Ах зүгээр алга болж байж байснаа гэнэт,фэйсбүүкдээр<<Ах нь хөдөө явж наадам үзэж,амарлаа>>гээд зурвас үлдээчихээд алга болцон байхийн.<<Миний дүү наанаа сайхан баярлаарай>>гээд ч хэлчихдэггүй...Монгол хүн байж...дураараа юмаа,
Намайг энэ арал дээр наадам,цагаан сар,сонгуулиас нэрээ хасуулсаныг ухамсартайгаар авч хэлэлцдэг болжээ...гомдлоо шүү.хэхэ.
Хэзээ билээ,саяхан ,уржигдар,нэг найзтайгаа ярив...
(Аа...юу билээ,тийм тийм,өчигдөр юм байна,Энэ тархи толгойд тогтоох юм гэж үлдэхнүү,ер нь..!?)
Да:Наадам дөхөхөөр хөл хөдөлгөөн ихтэй байна уу?
До:Аан,харин тийн,хөдөлгөөн орж л байна,машин тэрэг хүмүүс аваад л...
Да:Яагаад машин тэрэг аваад гэж?
До:Наадам дөхөхөөр энд машины үнэ болоод эрэлт нэмэгддэгийшдэ...
Да:Айраг гараад сайхан байгаа байхдаа?
До:Харин тийн,наадмаар жаал айраг уунаа.Лагер хавьцаа гүүтэй айлууд байдгийн...
Айраг ...хуушуур...
Да:Хорхой хүрээд байнаа.Наадам гэхээр айраг л толгойд ороод байхийм,
До:Хорхойтой юмуу?хэхэ
Да:Тийш дэ,айрагний...хэхэ.
.....................................
Нэг иймэрхүү ярианы дараа баахан айраг,бага нас ,наадам гээд л бодож гарлаа.
Би найман настайдаа анх хөдөө явж билээ.Зуны гурван сар бага ,хотынх гэлтгүй хонь,хурганы араас гүйж,хишгэнд нь ааруул,хурууд авч,зарим нэг борцог хайрсан өдөр бол ахиухан өвөртлөөд,эргээд л хурга,тугалны албанд томилогдоно.
Аргалд явна,Араг даахгүй тул эгчтэйгээ шуудайны амсрыг хоёр талаас нь бариад дэрсэн дундуур нүцгэн хөлөө уран уран явж,түүнэ.Тэгж явахад,гэнэт туулай үсрэн харайгаад ,зугатаана,тэгэнгүүт нь шуудайгаа хаячихаад туулайны арас элдээд ,хаа хол явчихна,Барьж чадахгүй байж,хий баахан амьсгаадаж гүйж байгаад эргээд харахад өнөөх аргалын шуудай маань хаана байгаа нь мэдэгдэхгүй нуугдчихсан байна.Намхан нуруутай,наймхан настай Дайрий...оготно,зурамны нүх рүү ангайж,тонгойж явж байгаад,ажлаа умартаж,тоглосон нэрээр ,хөдөөний эмээдээ муухай аашлуулж загнуулна.
Гэнэт санасан юм шиг,гэртээ харимаар санагдаад,авчирсан хэдэн солих хувцас,цүнх,бас гар нүүрийн савангаа аваад хойд энгэрийг давдаг замаар ороод алхахаар шийднэ,Төлөвлөгөөгөө нууцаар боловсруулна.
...<<Энэ одоо хаачих гэж байгаам бол?>>
<<Улаган-багатур>>орох гужаагаам.Өвөөгийн үед төрсөн бол..нэг тийм аялгатай юм хариулсан байхдаа...хаха.
За тэгээд,хөдөө хээр нохой,шувуу зөндөө гэдгийг 300хол километрийн явдал дунд харсан тул...ганцаар харих зүрх бас хүрэхгүй,тэгсгээд дорхноо мартана.дасна,Аргалаа ч түүдэг болно,Айрагаа ч уучдаг болно.
Эмээгийн нутгийн айраг их сайхан,Хаа газар тийм байх л даа,Гэхдээ Говь хээр хосолсон нутгийн айраг,Хангай нутгаас илүү хүчтэй байдаг гэж томчууд ярьдаг байсан.
Надтай нас чацуу,үе нэг хөдөөний муусайн бор мальчикууд (хөвгүүд)энд тэнд морь унаж давхиж,бага сага халаалт авдагиймуу хаашаа юм,намайг нэг удаа нэг хүүхэд хотынх гэж дээрэлхээд,уурганы хувиараа хүзүү ороох гээд...ёстой ,өдцөн гар вэ?
Их жижигхэн нүдтэй хүү байсан болохоор томчууд,тэр хүүг<< Онио>>,<<Онин бууз>>гэж дуудна,
Онио надтай санаандаа бол,тоглоод байгаам байна л даа..тэрийг нь томчуул цаашлуулаад,<Онио хүү одооноос эхнэр авах сургуулилт хийж байна>гээд шоолох...
Дунд сургуулын зургаадугаар анги хүртэлээ жил бүр хөдөө явж,Онио болоод түүний дэгдээхэй шиг дээлээ хөөргөж бүсэлсэн,халуун зунаар ноосон малгайтай давхидаг найзуудтай хуруудаж айраг ууж,хожигдож,торгуулж,шахуулж,торгуульд нь 1хул айраг суудалдээрээ ууж,300удаа айраг бүлж этр....жоохон гэлтгүй,хөдөөний хөвгүүд их пээдгэр,ихэвчлэн хар хромон гуталтай...пад пад гишгэлсээр уяандээрээс гэрийн зэг алхалж ирэх чимээ нь одоо хүртэл чихэнд сонсогдож байна шүү.
За тэгээд,ид зун цаг,хүсэн хүлээсэн <<Наадам>>ирнээ.
Хамаатны ах нар адуугаа гэрийн гадаа хурааж,дэлийг нь засаж,мөнгөн тоногтой эмээл,хазаараа гаргахад,эгч,авгай нар шинэ торгон дээл,голдуу чухал үед л гаргадаг боловуу гэмээр саатай алчуур,бүс,гаргаж,бас нэг их шинэ биш ч бараг л олны дундаас гялалзан харагдах янзын гялтгар хар бакиалан гуталнуудаа бас эгнүүлж тавина.
Наадмын өглөө сумын наадамд яаран хөдлөх ганган хос жороо морьтой ах ,эгч нар,бөөн мөнгөн тоногтой эмээл,хазаар,эд чимэглэл болсон Монгол өвөө нар ч сүртэй гоё харагддагсан.
Би жоохон болохоор юун наадам?Хурга,малын араас гүйх ажил улам ихсэж,залуус байхгүй болсон хот айлдаа бол жинхэнэ эрэлт хэрэгцээтэй хүн болж,миний мөн чанарыг сая л хөгшчүүл таних шиг болж байгаам чинь...хэхэ.
Байнга үзэгдээд байдаг өнөө муу Онио хүртэл хэргээ болохоор байхгүй,Сургаар бол...наадамдсан юм байх.....Гоё юмаа,Заа яадгийн,тэртэй тэргүй азарга гэрийн хаяанаас эргэдэг юм чинь хониний бэлчээрдээрээс үзчих юм чинь дээ...гээд л өөрийгөө аргадаж,сумын наадамд явсан томчуудаас чихэр горьдож суудагсан,
Тэр цаг,юмаар гачигдсан,хэцүү үе байж дээ...гэхдээ одоо ингээд Япон гэдэг орны юм юм нь бэлэн,халиган,цэлэлзэж байгаа энэ амьдралаас илүү тэр бага насны ядуухан ч гэлээ,ховорхон ч гэлээ,гэрэлтэй ,гэгээтэй мөрөөдлөөр дүүрэн он цаг минь эргээд дурсахад үнэхээр сайхан байнаа.
Би энэ жил бууз,сүүтэй цайгаар наадамданадаа,Интернетээр жоохон сонин хачин сонирхоно байх...
Арван нэгний өглөө найз Япон бүсгүйтэйгээ,хажуу хотын музеид үзэсгэлэн үзэж ,өдөр нь хамтдаа хоол идэхээр тохирсон...
Та нар минь хаана юу хийж баярлах гэж байна...?
Сонингоосоо дуулгаж,чадах нэг н утас цохино биз дээ?хэхэ.
Улс тунхагласны 90жилийн ойн баяраа сайхан тэмдэглээрэй,
このコメントはブログの管理者によって削除されました。
返信削除