Өнөөдөр 8сарын 13..
Жил бүрийн энэ өдрүүдэд Японы ард түмэн өөрсдийн өвөг дээдэс,тэнгэрт хальсан хайрт,дотно хэн бүхнийх нь сүнс нь гал голомтдоо эргэн ирж уулзаад 3 хоноод буцдаг гэж үздэг сонин,хачирхалтай,Монгол хүнд бол эхлээд сонсвол сэтгэл сэрдхийж,эвгүйцмээр мэт боловч,сайн ажиглавал их хүнлэг,сайхан ёс заншил <О-бон-ы> эхний өдөр.
О-бон
О - Япон хэлний үгийн эхэнд бичигддэг хүндэтгэн дуудах туслах үг...Манайхаар та,гуай-тай төстөй утга илэрхийлнэ,
Бон-Обон баяр ( Өвөг дээдсийн сүнсийг хүндэтгэн дурсах шашны зан үйлийн өдөр:Санжийн Дэмбэрэл-Япон Монгол толь бичиг, 2007он)
Энэ өдрийн тухай миний бие анх Япон айлд бэр болж ирээд амссан хэцүү бэрхшээлүүдийн нэг мөн боловч,эцэст нь уг утгыг нь ойлгож,хүндэтгэх болсон сэтгэгдлээ нэгэн уран илтгэлийн уралдаанд уншиж байсныг чадан ядан орчуулж тавьсныгаа,энд дахин танилцуулъяа.
Бидний сайн мэдэх Япон орны сайн мэдэхгүй нэгэн ёс заншил,сэтгэхүй бас та бидэнд сонин байж,нэгийг бодогдуулах бизээ?
...............................................................................
Өвгөдийн сүнс эргэж ирэх өдрийн бодол
Миний бие 3жилийн өмнө Япон нөxөртэйгөө гэр бүл болсон билээ. Японд ирсэн зунаа < Обон-Өвгөдийн сүнс гал голомтдоо буцаж ирдэг шашны зан үйлийн өдрийг угтлаа.Эхэндээ Обоны учрыг сайн ойлгохгүй л байлаа. Янз нь,бурхан болоочдын сүнс гэртээ харьж ирнэ гэх юм. Хадам ээж маань өглөөнөөс авхуулаад хамаг байдгаараа бурхан гуу,тахилаа цэвэрлэж ,цэцэг болон дэнлүүгээр гоёлоо. [Image] Япон айлын бурхны гуу голдуу энэ хэлбэртэй байх ба,Обоны үеэр идээ будаа дэнлүүгээр гоёдог.
Тэгээд нөxрийн маань ах дүүс цугларангуут бүгдээрээ булш,бунханаа эргэхээр гарцгаалаа.
Үнэнийг хэлэхэд би анх удаа булш бунхан эргэсэн явдал боллоо.
Монголд бол<Өвгөд минь мөнх тайван нойрсох болтугай>гэсэн үүднээс ихэнхдээ булшаа эргэдэггүй,булшийн газар ч гэсэн холоо уулын тэртээд байдаг болохоор маш эвгүй,хүүхдийг бол ялангуяа дагуулаад явдаггүй билээ.
Нөхрийн маань гэрийнхний булш бунхан нь хотын хүүхдийн цэцэрлэг,байр орон сууцны дэргэд байдгийм байна.
< Ийм ойрхон булшны газар байхад хүмүүс ер айдаггүйм байхдаа?>
гэсэн юм бодлоо.
Ээж маань сүмийн тэндээс ус зөөж ирээд бунханаа угааж гарлаа.
Пөөx,Бунхныг угаадгиймуу?
Булшны газрыг эргэсэн анхны бүхэн гайхшруулах үйл явдлаар дүүрэн байлаа.
Тэгээд юунаас ч илүү , зулын гал асаасан дэнлүүндээ бурхан болоочоо суулгаад гэртээ дагуулаад харина гэдэг нь өдийг хүртэл сонсоо ч үгүй,төсөөлөө ч үгүй байсан болохоор маш хачин сэтгэл төрж байлаа.
[Image] Өөрийн гэрийн сүлд тэмдэгтэй дэнлүү айл бүрт байдаг
<Ааваа,гэртээ тавтай морил,бид бүгд эв найртай амьдарч байгаа болохоор битгий санаа зовооройдоо!Өнөөдөр таны дуртай хоолыг хийсэн болохоор ,сайхан зооглоорой?>
Ээж яг л амьд хүнтэй ярьж байгаа юм шиг байлаа.
Бурхан болоочдын сүнс харьж ирэх үеэр улс даяар 3хоног амарч ,бүгд гэр орон,хөдөө дөxь хамаатан саднуудындаа харьж булш бунхнаа эргэдэг гэж сонсов.
Дэлхийн эдийн засгийг хөдөлгөгч орон,Япон тэгээд бурхан болоочын төлөө 3өдөржин амарна гэдэг болж байгаам байхдаа?
[Image] Обоны эхний өдрүүдэд хотоос хөдөөрүү чиглэсэн машины их урсгал хэдэн арван км үргэлжилж,хэдэн цагаар түгжрэлд орох нь бий. [Image] бага зэрэг үнэтэй ч хурдан галт тэрэг холын замд гарахад хамгийн сайн унаа болдог
Ээж маань өдөр бүр бурхдын идээг алгасалгүй бэлдэж ,зочдоо гар хийцийн хаш болон ,өргөст хэмхний даршилсан ногоогоор дайлна.
Тэр үеэр хотод өвгөдийн сүнс голомтдоо эргэж ирсэнийг бэлэгшээн Бон-бүжгийн баяр болон сүрлэг галт очсын наадам (Ханаби)болж байлаа.Гоё Кимоно өмсгөлтэй хүмүүсийн царай нь инээмсэглэлээр дүүрээд хичнээн сайхан...
[Image] Обон-бүжгийн баяр,хотын жирийн иргэд оролцдог,бараг бүх хотуудад зохиогддог бөгөөд энэ үеэр Ханаби-галт наадам болдог.
(Бичлэг дээрхи : миний амьдардаг Мотэги хотын Цүйнринкү-Мотэги гэдэг олон Хондагийн авто уралдааны тойргийн гол хэсгийг ашиглан том галт наадмыг жил бэр Обон-оор зохион байгуулж,мужийн олон мянган үзэгчид ирж баясдаг билээ.)
Ингэж өвгөдийнхөө сүнсийг чухалчлан угтаж байгаа юм чинь тэд ч бас баярлаж байгаа байхдаа?
Ингээд 3даxь өдрийн өглөө
бурхдын сүнсээ үдэж гаргах өдөр ирлээ.
Бэлгэнд өгөх гараар хийсэн ОДАНГО-жигнэсэн боов,хүжээ аваад замын тохойруу явах замд ээж маань ийм хуучны үлгэр
ярьж өглөө.
[Image] Будааны гурилаар хийсэн Япон үндэсний боов О-Данго,ямар нэг чухал үйл явдалд зориулж хийдэг.
<Дээр үед байнаа,Бурхан болоочид бүгд харьж ирэхээр гэр бүлээрээ цуглараад хүж асааж,идээ өргөж,бурхан болоочоо дурсан ярьдаг байж гэнээ.Tэгтэл,нэг айлд бурханаа ер дээдлэх ч үгүй,бэлэг ч бэлдэж өгөхгүй болохоор өвгөдийн сүнс нь хилэгнээд тэр гэрт байсан нялх хүүхдийг галд хийгээд түлчихсэн юм гэнээ,Тиймээс бурханаа хамгаалж,дээдлэхгүй бол барцад нүүрлэнэ гэдгийм шүү! гэсэн үлгэр байлаа.
Би тэр яриаг сонсоод жоохон жихүүцсэн боловч сайн бодоод үзвэл,<Тийм их Япон хүний хувьд өвгөд,бурхад гэдэг эрхэм байхнээ?Тэр бурхадын сүнс Обоны үеэр харьж ирсэнээр ,ах дүүс,хамаатан садан бүгд цугларч гэр бүлийн хэлхээ холбоогоо магадлалцан ,улам зузааруулж авч,
төрсөн нутаг усныхаа соёл,түүх,эрдэм мэдлэгээ марталгүй өнгөрсөн үеэс ирээдүй хойчдоо дамжуулдаг байхнээ?
Энэ чинь ямар сайхан соёл вэ?
Би Япон хүнтэй заяа холбосон Монгол хүн.Эх орон Монголынхоо соёлыг хүндэтгэн дээдлэнгээ,Японы энэ сайхан соёлыг ч бас үр хүүхдүүд болон ач зээ нартаа өвлүүлэхсэн гэж бодож байна.
Маш их баярллаа.
d
返信削除гайхамшигтай урлаг, түүх соёлтой ард түмэн гэж боддог. Манай наадам шиг их том баяр юм байна. Сонирхолтой юмаа.
返信削除Нас барагсдынхаа шарилыг гаргаж ирээд ясыг нь угааж цэвэрлээд буцаагаад оршуулдаг зан заншил зарим нэг үндэстэнд байдаг тухай баримтад кино үзэж байсан, усыг нь ууж, ёсыг нь даганаа гэж..., аз жаргал хүсий..,
返信削除Anonymous,Tiim shu,Usiig n uuval yosiig n dagana gedeg hamgiin amarhan met atlaa,hamgiin hetsuu zuiliin neg gej bi boddog,Ugaas surch dasaagui bolohoor hamag energy-gee aldchihdag yum shig sanagddag daa.Az jargal hussend bayarllaa,ul tanih zochin min,chamd ch bas az jargal,sain saihniig husen yuruuye,
返信削除