スキップしてメイン コンテンツに移動

Ending note


☆Японы иргэн, 33настай Сүда  бүсгүй
 аавыгаа ходоодны хорт хавдар (арак)ын хамгийн хүнд  хэлбэрт орсоны дараа ,эрүүл мэндийн шинжилгээгээр  илэрч хоёр жилийн нас үлдсэн гэж тодорхойлогдсоноос хойш,нас эцэслэсэн сүүлчийн мөч хүртэлхи бүх агшинг дүрс бичлэгийн хуурцаганд бичин,баримтат кино болгон хийсэн  байна.






Зайлшгүй ирэх үхэлд цөхрөлгүйгээр эцэг ,охин хоёр  гэр бүлдээ хамгийн чухал зүйлсээ тэмдэглэн үлдээхээр шийдэж ,түүндээ компъютер,видео камерыг эхнээсээ эцэс хүртэл  ашиглаж байгаа нь аргагүй л орчин үеийн хүн шиг
загнаж байна даа гэж  бодогдуулж байсийм.


Эгэл жирийн өдөр тутмын үйл явдлууд  үргэлжлэх авч,уг киноны гол дүр болох ,найруулагч бүсгүйн аав эцэст нь ямар нэг бурхан ,эсвэл ид шид,хайрийн хүчээр аврагдах бус,хорт хавдар гэдэг аюулт өвчинтэй тэмцсээр нас барж буй нь хүний амь гэдэг мөнх бус юм гэдгийг мэдрүүлж чадсанаараа хэтрүүлэгтэй уран сайхны кинонуудаас ялгарах гол онцлог болжээ.


http://www.asahi.com/showbiz/movie/TKY201109300733.html


Уг киног бүтээсэн найруулагч Сүда Мами
http://www.ending-note.com/

              ,,Ending Note ,,буюу<< Төгсгөлийн дэвтэр>>



Хэрэв өчигдөрхөн өгсөн эмнэлэгийн шинжилгээний хариу маргааш танд муу мэдээ дуулгавал ,үлдсэн амьдрал,цаг хугацаандаа та юу хийж амжуулж чадах вэ?

Зарим нэг тохиолдол байтугай ихэнхи тохиолдолд эмчийн гарыг харж,итгэж найдсаар..сүүлчийн хоромыг  эмнэлэгийн орон дээр хөдөлгөөнгүй хэвтсээр өнгөрөөдөг байх.

Аягүйд бол...эмчээс сонссон найдвар,горьдлогогүй хариуг гэрийнхэн нь тас нуугаад...эдгэнэ, тэнхэрнэ гэж...гурил үмхүүлж цаг алддаг тохиолдол цөөнгүй биз?

Монгол хүнд бол амны билгээс ашдын билэг гэдэг болохоор...зарим нэг хүн бол их эвгүйцэх байх л даа.

Гэвч,хүн амын өндөр наслалтын үзүүлэлтээрээ түрүү магнайд давхиж яваа Япон орны иргэд энэ тухай сүүлийн үед өөр нүдээр хардаг болсон бололтой.

Энэхүү сүүлчийн хүсэлт,гэрээслэлээ бичих тусгай дэвтэрнь бичиг, хэрэгсэлийн дэлгүүрт төрөл бүрээр зарагдаж ,телевизийн нэвтрүүлгээрбичих арга зэргийг  тодорхой танилцуулж байхыг харахад, бас л анхаарвал зохих зүйлийн нэг юм байна гэж өөрийн эрхгүй бодогдуулж байсан юм.



Японд сүүлийн хэдэн жилд ТВ-ээр мэр ,сэр харагдах болсон энэхүү кинотой төстэй нэвтрүүлэг,бичлэг мөн баймтат кино ньолны сэтгэлд хүрвэл уг бодит амьдрал,түүхээс сэдэвлэн  уран сайхны киног ч бүтээн гаргах болсон билээ.



Нагашима Чиэгийн тухай баримтат нэврүүлгээс үүдэн бичигдсэн ном



Уг нэвтрүүлгээс сэдэвлэн 2009онд хийсэн кино


Жишээлбэл:Хөхний хорт хавдартай болох нь тогтоогдсоноос хойш 1 жил эмчлүүлээд, 24хөн насандаа хорвоог орхисон нэгэн үзэсгэлэнт Япон бүсгүйн тухай

「余命一ヶ月の花嫁さん」


,, Бүтэн сарын настай үзэсгэлэнт бэрбүсгүй,,
киног нэрлэж болно.

Уг киног Монголын цэнхэр дэлгэцээр гаргавал  хүн  мөнх бусын тухай өөр өнцөгөөс харж,нэгийг бодогдуулах үүднээс ч тэр тун зүгээр санагдана.

Бурхан багш Шагжмуни нь

Хүн бээр
Төрөх нь үнэн,
Өвдөх нь үнэн,
Өвчлөх нь үнэн,
Үхэх нь үнэн гэж сургаалдаа номлосон байдаг.
Энэ замыг бид яг энэ дарааллаар туулна.


Бичиж суугаа миний бие ч,уншиж суугаа эрхэм таны бие ч адил.Хэдийгээр миний бие ид залуу насандээрээ яваа боловч,нүдээ аниад,нүүрээ бууруулаад ч мөнх амьдрах боломжгүй.


Тиймээс..энэ эцэгтэй адилаар айж бэргэлгүй,хэзээд гэнэтийн асуудалд бэлэн байх үүднээс ч тэр...төрүүлсэн хоёр үрийнхээ төлөө юу хийж амжуулж чадах вэ?тэдэндээ юу зааж,сургаж,ойлгуулж ,өөрөө юу хийж бүтээж амжуулмаар байгаагаа бас дотроо бодож,
тэгээд тэр мөч ирэхэд хорвоод хоргодон харамсахгүйгээр тайван явж одохсон....гээд л их юм бодож амжлаа .


Ямартай ч ,та ч бас сонирхоод үзээрэй...









コメント

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

Д үсэг яасан яасан гэнээ?

Заримдаа өөрийгөө бурхан хилэгнэтэл  тайван байлгах юмаа. Хийх ёстой хамгийн чухал зүйлээ хийхгүй,шал дэмий фэйсбүүк,юү-түүб,экс фактор гэсэн юмаар эргэлдээд....,тэгээд өөрийгөө их зэмэлнээ. Бүр болъёо гээд фэйсбүүкээс гарах юм болно. Монгол дахь гэр бүл,найз нөхөдтэйгөө холбогддог учралын ганц гүүр болчихоод байхад худлаа л даа... 8сарын 1нээс 11ний хооронд Монголдоо харисан гэж бичлүү яалаа? Богинохон хугацаа ч гэлээ үнэхээр сайхан дурсамжаар дүүрэн хоног, өдрүүд...одоо ч санаанаас гарахгүй юм. Харьж ирээд сэтгэл,санаа ямар байсныг ойлгож байгаа биздээ? Ядахдаа Японы зун гэж аймаар халууныг хэлэхүү? Энэ жил чинь яав?...юу болов? Японд бараг ган болж,8сард ихэнхи нутгаар бороо хур ороогүй гээд боддоо!! Тэгэхээр миний санаа сэтгэл гэж бүр ангаж,хатаж байсныг ойлгож байгаа биздээ?хэхэ. Нэг хэсэгтээ хоол ч хоолойгоор давахгүй байсан тул ядахдаа шингэн сайн сэлбэе! гэж бодоод хаа сайгүй хүнсний дэлгүүрт байдаг далайн гүний минералтай уснаас нэг удаа 2литрийг аваа...