スキップしてメイン コンテンツに移動

Чин сэтгэлээсээ дахин нэг...

2011он улиран одох гэж байна.


Оршин сууж буй Япон оронд маань 3.11...тэрхүү хар дарсан зүүд мэт өдрөөс хойш сайнаасаа саар нь илүү ,хүнд хэцүү зовлон,хагацал,уй гашуу, гуниг  харууслыг авчирснаар бүх Япончуудын болоод дэлхийн  хүн ардын сэтгэлд томоос том хар толбо үлдээсэн билээ.



Арван таван мянга орчим амь үрэгдэгсэд,сураггүй алга болсон эгэл жирийн Япон иргэдийн төлөө энэ оны сүүлчийн энэ  өдөр дахин  гүнээ эмгэнэн,харуусаж буйгаа илэрхийлье.



Мөн Фүкүшима мужид байрлах "Токиогийн эрчим хүч"компанид харъяалагддаг "Фүкүшимагийн 1дүгээр атомын цахилгаан станци"-д гарсан хүчил төрөгчийн дэлбэрэлтээс үүдэн, төрсөн гэр,эх нутагаа аргагүйн эрхэнд орхин дүрвэж, насан туршдаа эргэн очих боломжгүйгээр, байгаа бүхнээ алдсан Фүкүшимагийн ард түмэнд чин сэтгэлээсээ харамсаж буйгаа илэрхийлье.



Хэзээ нэг өдөр үе,хойч тань эх нутагтаа заавал эргэн очиж,айх аюулгүй,энх тунх оршин  суух болтугай.

Ирээдүйд энэ өдрүүд зөвхөн домог болвч,энэ үеийг хамтдаа туулсан та,бид тэднийг мартах учиргүй юм.


Сэтгэлдээ харууссанаар зовлон нь хэрхэвч үл нимгэрэх боловчиг,тэрхүү биеийн оронд өөрийгөө тавьж,нэг ч удаа төсөөлж чадвал зовлонг нь хуваалцсантай адил болох буюу. .

Он дуусахаас өмнө энэхүү бичлэгийг уншиж амжсан эрхэм та ч бас, тэдний төлөө чин сэтгэлээсээ залбирч,сайн сайхныг ерөөвөл,энд бичсэний хэрэг бүтэх нь тэр.

Японы ард түмнийгбайгалын гамшигдахин бүү дайраг.

Эх дэлхий ,хүн төрөлхтөн минь үргэлж эрүүл энх байж,өвдөх зовлон,айх аюулгүй , оршин байх болтугай.

# Pray for Japan  &Fukushima.


コメント

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...