Хаврын хавсаргатай хүйтэн өдөр болж байна.
Японы хавар ингэж салхилдагсан билүү?
Гэрийн гадаахи хулс модон төгөлд эргэж сэргэхээргүйгээр гандаж,хатсан хуучин мөчрүүд тас тас хугарах нь сонсогдоно.
Залуухан ногоон хулс бол бас багагүй хатуу
,барьцтай.
Маш өндөр,уртаас гадна хүнд байдгийм билээ.
Гараар хугалах нь битгий хэл,гар хөрөөгөөр арай хийж дийлдэм,тийм бөх...
Гэвч он цагийн элэгдэл хулсыг зүгээр орхих биш,өвгөрч хорчийгоод,саарал гэхээс хар өнгөтэй болчихно.
Тэр л өвгөн хулснууд салхины аяс ч даахгүй хагараад,хугараад,унаад өгч буй нь энэ билээ.
Гунигтай ч юм шиг...
Эргэн тойрон далайн дунд орших энэ орныг ,,бүүдийсэн саарал тэнгэр,, хиймэл дагуул мэт байнга дагадаг гэхэд хэлсдэхгүй тул,хэдий хүйтэн салхитай ч цэв цэнхэр,цэлгэр тэнгэр нь нэг л сэтгэлд дотно,эх нутгийг минь сэмхэн бодогдуулна.

コメント
コメントを投稿