スキップしてメイン コンテンツに移動

Халуурсан нь...

Охин минь өчигдөр өглөө сэрээд ,,ээжээ толгой өвдөөд байна,,гэхээр нь халууныг нь хэмжтэл яасан гээч...!!!?+41.3хэм зааж,золтой л ухаан алдсангүй.
...дахин хэмжтэл +39хэм...

Жил бүрийн энэ өдрүүдэд Японд ,,О-хиган,,(お彼岸)гэдэг бурхан болоочдын газрыг эргэдэг зан үйлийн өдөр гээд,амралтын өдөр таарсантул,яаран өнөөдрийн жижүүр эмнэлэг аль болохыг шүүж мэдээд ,давхиж очлоо.

Эмнэлэгийн хүлээн авагч эмэгтэй +39 гэж сонсовуу үгүй юу,царайгаа илт хувиргаж<<Томуугийн халдвар авсан байх магадлалтай юм байна,бусад үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлын үүднээс та хоёрыг тусгай өрөөнд оруулах хэрэгтэй байна,намайг дагаад явна уу >>гэлээ.

Энэ эмнэлэгт би цаанаа л дургүй билээ.

Гурван давхар,саарал байшин...

<<Хотын төв эмнэлэг >>гэсэн нэртэй боловчиг,үүднээсээ нэг л хуучин,хөндий,бас бохирдуу.

Хөгжсөн Япон орны эмнэлэг гэхэд итгэмгүй сонин мэдрэмж төрүүлдгийм.

Хамгийн гол нь аймаар хүлээлгэнэ.

Үүдэнд хүлээж суугаа өвчтөн гэж бараг байхгүй атал,өнөөх эмч нь хаа нэгтээ өвчтөнүүдээ үзээд явчихдагиймуу?...алга болчихно.

Яаралтай арга хэмжээ авах шаардлагатай өвчтөн,настангууд бол зүглээд хэрэггүй гэлтэй.

Охин маань 2настай байхад , халуураад ,бас л энэ эмнэлэгт ирсийм.

Тэр өдрийн үзлэгийн эмч нь хажуу хотын ямар нэг эмнэлэгээс ирж үзлэг хийнэ,одоохон ирнэ гэчихээд бүтэн хоёр цаг хүлээсиймдаа.
Хүн ч их,улам л нэмэгдээд,бухимдацгаагаад л...

Харин өнөөдөр бол гучхан хором л зарцууллаа..гээлүү,хэхэ.
Инээдэм ч биш л юм байгаа юм да.

コメント

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...