Шөнө дунд...12цаг 09минут.
Оройжингоо хүйтэн өрөөнд сууж,номноос бага сага юм хуулж авлаа.
Юу вэ гэхээр,өнөөдөр уншсан нэг богино өгүүллэг тун дажгүй санагдсан тул,орчуулаад үздэг юм билүү?гэж...тэгээд эхийг нь Форд-д буулгангаа мэдэхгүй үгнүүдийг түүж,толь бичиг эргүүлж барьж...
Гарчиг нь их ярвигтай тул одоохондоо нэрийг нь яг оноож өгч чадахгүй байнаа.
Бодоод л байна.
Ямартай ч нэг оюутан залуу зуны амралтаараа дурласан охинтойгоо болзохын тулд,зөвшөөрөл аваад,болзоондоо бэлтгэхийн тулд өндөр цалинтай цагийн ажил хийж гарна.
Тэгтэл амархан мэт ,гэвч ярвигтай ажил болж таарч,мань хүн нэлээд шантарч явтал нэг эмээтэй таарна.
Тэр эмээгийн хэлсэн үг уг өгүүллэгийн гарчиг нь юм л даа.
Тэгээд л эргэлзээд байна.хэхэ
.

Эмээ,залуу 2 бие биеэ танихгүй ч,ямар нэг зүйл тэр хоёрыг уулзуулдаг болгоно.
Зохиолын төгсгөлд ойлгоно л доо.хэхэ.
Харин залуу өнөөх эмээтэйгээ уулзалдахгүй болсон цагт,өнөөх дурласан охинтойгоо ч болзохыг юман чинээ бодохоо больсон байна.
Энэ дурсамжаа хожим нь хамгийн чухал хүндээ ярих боловч,түүний дараа тэд...
(үргэлжлэлийг орчуулж тавихаар уншаарай,хэхэ)
Нэг иймэрхүү богино юм шиг хэрнээ урт,урт юм шиг хэрнээ богино өгүүллэгээс тэмдэглэл хийж суусан нь энэ билээ.
Сая,радиогоор хуучины танил,дотно дууг санаандгүй сонсоод,энд бас тавьмаар санагдлаа.
Anita baker-Giving you the best that i got
Англи хэл мэдэхгүй болохоор яг юу гээд байгааг нь мэдэхгүй ч,хэмнэлээс нь гунигтай мэдрэмж төрүүлдэг болоод тэрүү, өнөөх залуугийн сэтгэл бас нэг иймэрхүү байсан байхдаа гэж өөрийн эрхгүй бодчихлоо л доо,хэхэ.
За ,би даараад,хоёр гар бүр хатчихсан баримлын шавар шиг бээрч,хөшчихөж,...явж орлуугаа шургая.
Бүгдээрээ сайхан амраарай.
Амралтын өдрүүдээ үр бүтээлтэй сайхан өнгөрүүлээрэй.
sonirholtoi l sonsogdoj bna.huleej baiya :)
返信削除K,oird bagagui ajil davhtsaad,urgeljluulj amjihgui l baina,gehdee huleej baigaarai,bayarllaa.
返信削除