スキップしてメイン コンテンツに移動

Надад баригдаач ,хонгорхон хоо-ний-нууд минь...

Хүйтэн өдөр болж байна.

Монголд бүр цас орж,шуурсан сурагтай.
Аргагүй л хавар юмдаа.

Өглөө,хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгч ирээд,гэрийн ойролцоо ургасан том саглагар интоорын модны ёроолд баахан өлийж зогсов.

Дээрээс энэ газар бүр хорхой хүргээд ...

Тэнд ямар нэг жимс ургасан болохоор гэжүү?

Үгүй.

Зөгийнүүд дүнгэнэлдээд,зөгийн бал нь нүдэнд харагдаад байгаамaa.


             

Би ер нь юу хийдгээ бараг энд ер бичээгүй байх,гэхдээ жоохон цухуйлгъя л даа,яахав,кхм,хэхэ.

Өнгөрсөн зун хотын захиргаанаас зохион байгуулсан <<Япон зөгийг өсгөн үржүүлэх арга барил эзэмшүүлэх хичээл>>гэдэгт хагас жил суралцаж,бас нэг үнэмлэх шиг юм авсийм.

Гэхдээ ,Дайрий чи өнөөдрөөс зөгийчин шүү!
...гээд биччихсэн юм биш л дээ,тийм хичээлд бүрэн суусан тул олгов...л гэсэн байгаам.

Ер нь ч зөгийчин гэдгийг ганц хичээлд сууснаар болчихдог юм ч биш юм шиг байна лээ.

Анхан шатны ойлголттой болоод авсных,цааш нь яасан бэ гэхээр хотынхоо Япон зөгийний нийгэмлэгт элсэж,энэ хавраас,тухайлбал энэ 4сараас зөгийн сүрэг бүлэгнэж,хуваагдахад нь барьж авч,өөрийн болгоод,дураараа баавгай шиг хулгайлж идэх гээд өдрийн бодол,шөнийн зүүд болоод явж байгаа нь энэ гэхүү дээ.


                            Миний дуртай Японы рок хамтлаг Спицц-ийн дуу <<Зөгийн бал>>

...баавгай гэснээс,баавгай бол энд байхгүй,харин би л баавгай болох гээд байна даа.хэхэ.

Монголд үржүүлдэг зөгийг яг юу гэж нэрлэдэг,хэдэн сард бүлэгнэж,яадаг ийдгийг үнэхээр мэдэхгүй юм.

Харин Япон зөгий бол 4сарын сүүлээс хөдөлгөөн нь идэвхижиж,5сард багтан эх зөгий нь ажилчин зөгийнүүдээ дагуулаад үүрээ орхиж өөр  үүр хайж явдаг юм байна.
Хүүхдүүддээ үүрээ үлдээж байгаа нь тэр юм байна л даа.

Япон зөгий
            
 Тэгээд л тэр үеийг нь далимдуулж,сайхан үүр,дуртай цэцэгс,элдэв дуртай үнэр,амтаар хуурч урдчилан бэлдсэн үүрэндээ оруулах гэдэг асуудал үүсээд байгаа юм.

... болдог бол тэр интоор модны доор өөрийн бэлдсэн үүрнүүдээ тавьчихъяа гэж бодсон чинь яг тэр модны доор гал унтраах үед ашиглах усны хоолой байдаг юм байна.

Яг хажууханд нь байдаг айлын эзнээс асуух гэсэн чинь,хүнгүй байлаа.

Орой ч юмуу,очиж асуугаад үзье гэж бодоод сууж байна.



コメント

  1. монголд зөгий дулаахан байвал 5 сарын эхээр үүрнээс гарна. Үүр бишээ өвөлжөө гэх гэсэн юм. Зөгийчид өвөлжөө гэж тусдаа газар доор байшин шиг юм барьдаг. Тэнд нь ид өвлийн үед 0 градус л байх ёстой. тэгээд өвөлжингөө элсэн чихрээр тэжээнэ. зун зөгий өсч тарга тэвээргээ авсан үед шинэ эх зөгий тавьж өгч шинэ байранд үржүүлнэ. нэг жижигхэн дөрвөлжин үүрэнд 3-6 рам байдаг. бас зун балт ургамал сайтай газраар зөгийгөө оторт гаргана.
    монгол зөгий маллах нэг иймэрхүү.

    返信削除
  2. Нараа,Монгол зөгийний байр байдлын тухай бичсэнд баярллаа.Энэ талаар мэдлэгтэй байна гэдэг бас зөгийтэй ойр гэсэн үгүү?Бид сонирхол нэгтэй юм шиг байна,хэхэ.
    Би 5сараас хойш европ(итали),япон гэсэн 2төрлийн зөгий тэжээж байгаа.Дахиад л зөгийнийхөө сургалтандаа явж эхэлсэн.Монгол хэлдээр л мэдээ,мэдлэг сайн цуглуулж ойлгодог болмоор байна.Монгол хэлдээрхи зөгийн аж ахуйн нэр томъёонууд нь хэл хугалмаар үгнүүд байдаг юм билээ,хэхэ.

    返信削除

コメントを投稿

このブログの人気の投稿

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог

Хүүхдэд холбогдох зан үйл ,ёс заншил ,түүнд сургахуй.

Р.Батаахүү гуайн< Монголчуудын сурган хүмүүжүүлэх гэрийн сургуулийн уламжлал 1991)номноос авав. Монголчууд эртнээс нааш хүүхдийг эрхэмлэн хүндэтгэж ирсэн билээ.Залуу эр,эм айл болуут үрийн зулай үнэрлэхийн хүслэн болж ,өвгөд хөгшид нь ам барих ачаа харах өдрийг тэсч ядан хүлээдэг билээ.Иймээс ч Үртэй хүн жаргадаг Үндэстэй мод найгадаг Эрдэмд оройгүй Үрд ганцгүй Ухтэл үр Үгүйртэл мал Үргүй хүн нуд нойтон Үртэй хүн өвөр нойтон гэхчлэн цэцлэн хэлэлцэж ирсэн байна, Ерөөс хүн гээч болж төрсний нэгэн их үйл бол өөрийгөө залгамжлан хийж бүтээх үр удмаа үлдээх явдал тул хүүхдийг өхөөрдөн хайрладаггүй хүн гэж үгүй юм.Тиймээс ч гэж ярилцдаг. Хүүхэд тээж буй эмэгтэйг жирэмсэн гэж нэрлэн ихэд хүндэлдгийн жир-гэсэн нь хоёр гэсэн үг бөгөөд угтаа хоёр хүн гэсэн утга тул тэр болой.Иймээс хүүхдийг мэндлэхээс эхлээд тэдэнд зориулсан ёслол,зан үйлийн арга хэмжээ авч ирсэн байна.Уламжлалаас үзвэл энэ нь хүүхэд угаах,насны ой тэмдэглэх,үс авах зан үйл түүнд холбогдох ёслол юм.