Агаарын цэнгэг нь хамар цоргиож,усны тунгалаг нь сэтгэл
ариусгам,заагтсан шаргал өрөм мэт нарны жаргах алтан туяа нь ямар үзэсгэлэнтэй
юм бэ?Цаашилж буй хөх үүлс нь хүртэл хүрэн ягаан эмжээр татуулаад,уран зургийн
өнгө хослол адил эх нутгийн минь үдшийн тэнгэр үгээр хэлж,үзгээр бичиж барамгүй
үлгэрийн орон ажээ.
![]() |
Жаргах нарны туяа,Хөвсгөл аймаг,Ханх сум,Хөвсгөл нуурын хойд зах.Зургийг Б.Баяр |
Фэйсбүүкийн шинэхэн найз Б.Баяр https://www.facebook.com/tertbayar гэдэг эчнээ танил зурагчин ахын Монгол нутгийн байгалын үзэсгэлэнг буулгасан сайхан зургуудыг үзээд гэрээ санахын сацуу эх нутгийнхаа гайхалтай сайхныг улам биширч,мөн тэрхүү сэтгэгдэлээ та бүгдтэй хуваалцахаар энд хуулан тавьлаа.
コメント
コメントを投稿