スキップしてメイン コンテンツに移動

Тэр бол гайхамшиг...,тэр бүгдийг чаднаа.



Гадаа бороо хувин хувингаар цутгаж байна.
Сайн байцгаана уу?Сайхан наадаж байна уу?

Дайрий дахин мэндчилж байна.
Ажил их,амралт бага явсаар муу тэмдэглэлээ золтой мартахын даваан дээр ирээд байлаа.хэхэ.
5сар гарсаар нойр багатай явсных уу,толгой тархины хурд залуу хүн гэж хэлэхийн аргагүй болжээ.
Ямар сайндаа өнөөдөр манайд ирсэн тэтгэвэрийн өвгөн,эмгэн хоёртой ярьж байхдаа сая юуны тухай ярьж байснаа мартаж,гацаж байхав дээ.хэхэ.
Нойрноос морио гэдэг...Харин нойргүйгээс ой ухаанаа алдах асуудал үнэхээр байж болдогийг мэдэрсний хувьд та бүхэн ч тэр удаан цаг миний энэ бичлэг шиг дэмий юм уншиж цагаа алдалгүй аль болох эртхэн унтаж амарч байгаарай гэж захъяа.

За тэгээд 7сар юу юугүй талдаа орох гэж байна.Та бүхэн өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж байна даа?

Өнөө өглөө цайгаа уунгаа зурагтаар мэдээ хартал нэг маш сайхан,бахархалтай мэдээлэл олж сонссондоо сэтгэл үнэхээр их баяссан бөгөөд та бүхэнд танилцуулахдаа таатай байна.
Цэнхэр дэлгэц,цахим мэдээллүүдээс олж мэдсэнээ нэгтгээд энд тавъяа.

Чадварлаг,дайчин,гоо үзэсгэлэнгэрээ хэнээс ч дутахгүй 36настай Японы жүжигчин Ёнэкүра Pёоко(Ryoko Yonekura) 2012оны7сарын10нд Америкийн Нъю-Йорк хотын алдарт Бродвэйн Анвасадор тайзнаа Ази эмэгтэй жүжигчидээс анх удаа гол дүрийг бүтээжээ.Энэ нь Үмэки Миёоши(1929-2007) гэдэг Японы Жааз дуучин 1958онд Бродвэйн тайзнаа Хятад эмэгтэйн дүр бүтээснээс хойш анх удаа,тэр тусмаа ази бус Америк эмэгтэйн дүрийг бүтээснээрээ түүхэн үйл явдал болж байгаа юм байна.
http://www.youtube.com/watch?v=2U9u0BZIpaQ
Өдгөө 16дахь жилдээ тоглогдож буй <<Чикаго>>гэдэг алдарт мюзикл(бүжгэн жүжиг)-ын Роокси Хаарт (Roxie Hart) хэмээх бүсгүйн дүрд  хоёр цаг хагасын туршид  Англи хэлээр дуулж,бүжиглэж,амжилттай тоглосон нь 1100 үзэгч төдийгүй,хамтран тоглогч Бродвэйн жүжигчидээс ч өндөр үнэлгээ авч,тоглолтын дараа тасралтгүй алга нижигнэн ташиж байсан гэнэ.Нөр их хичээнгүйлэн олны хайр талархалыг хүртсэн Япон жүжигчин бүсгүй бүгдэд талархсанаа илэрхийлээд зогссонгүй,хайрт ээжээ тандаа маш их баярллаа гэж давхар хэлж байсан тухай уг мэдээнд дурдсан байна.




                                              

Ёнэкүра нь 2008,2010онд Японы тайзнаа тавигдсан мюзикл <<Чикаго>>-гийн гол дүрд тоглосон суурь туршлагатай бөгөөд  Бродвэйн тайзнаа тоглогддог Чикагогийн бас нэгэн гол дүр Велма Келли(Velma Kelly)гийн гол дүрийг бүтээсээр буй жүжигчин AMRA-FAYE WRIGHT-тай хамтран 2010онд Японы тайзнаа тоглосон нь энэ удаагийн тоглолтод оролцоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үздэг бололтой.Гэвч өнөөдрийн амжилтад хүрэх зам хэдий туршлагатай жүжигчинд ч амаргүй байсан байна.Тэрээр сүүлийн 1жил гаран Англи хэлийг эрчимтэй сурч,Бродвэйд өөрийн дуу,бүжиг,Англи хэл,Чикаго дуут жүжгийн дүрийн бичлэгүүдээ олон дахин явуулж,шантралгүй,уйгагүй хөдөлмөрлөсний эцэст 2012оны 3дугаар сард Бродвэйд хамтран тоглох эрхийг олж авчээ.Бродвэйн тайзнаа ч хамтран гол дүр бүтээсэн жүжигчин Амра(AMRA-FAYE WRIGHT) түүний тухай сэтгэгдэлдээ<< Ёнэкүра бол маш гайхамшигтай жүжигчин.Хэдийгээр бага зэрэг үгийн аялгаа засах шаардлагатай ч тэрээр бүгдийг хийж,давж гарч чадна гэдэгт итгэлтэй байна>гэсэн байна.




image:米倉涼子、『CHICAGO』でブロードウェイデビュー - 観客1,100人が総立ち


Харин жүжигчин Ёнэкүра <<Та цаашид үйл ажиллагаагаа Бродвэйд төвлөрүүлэх сонирхолтой байна уу?>>гэсэн сэтгүүлчийн асуултад <<I hope>> буюу <<Тэгмээр байна>> гэж хариулжээ.Мөн Чикаго мюзиклын тухай сэтгэгдэлдээ <<Чикаго бол миний амь амьдрал.Очир алмас л гэсэн үг.Улам сайн зүлгэмээр байна>>гэжээ.Уг тоглолт 7сарын16хүртэл үргэлжлэх бөгөөд уг бүрэн бүрэлдэхүүнээрээ 8сарын30өдрөөс 9сарын16өдөр хүртэл Токёогийн Эй Си Ти Театр(ACT-Akasaka Theatre)-т үргэлжлүүлэн тоглолтоо хийх юм байна.(Англи хэлээр)





Чикагогийн үйл явдлаас товчхон:
Америкийн бодит амьдрал дээр болж өрнөсөн хүн амины хэргээс сэдэвлэн бүтээсэн дуу,бүжгэн жүжиг бөгөөд үйл явдал Жазз хөгжим ноёрхсон1920оны Чикаго хотод өрнөнө.
Од болохыг сиймхий мөрөөдөгч бүсгүй Рокси Хаарт(Roxie Hаrt)нууц амрагаа хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн шоронд орно.Харин тэнд учирсан хоригдол эмэгтэй бол түүний жинхэнэ мөрөөдөл болсон жүжигчин эмэгтэй Велма Келли(Velma Kelly) байна.Тэрээр мөн л нөхөр,эмэгтэй дүүгээ нууцаар сүлбэлдэж байсныг тэсвэрлэхгүй хороосон ялтай.Хэдий гэмт этгээд боловч эд мөнгөний шуналтай,муу санаат,зальт өмгөөлөгч Билли Флайн(Billy Flynn)ийн хүчээр тэд өөрсдийгөө гэм буруугүй гэж өмгөөлүүлээд зогссонгүй,хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж,олны өмнө гарснаар улам нэрд гарч,жинхэнэ од болж буй тухай үйл явдал гардаг байна.





Ёнэкүра Рёоко
1975оны8сарын1нд Япон улсын Канагава мужын Ёкохама хотод төрсөн.
1993онд жүжигчин болсон.Биеийн өндөр169см,Биеийн харьцаа80.5-58-83
Ббүлгийн цустай.
.................................................

За энд тэндхийн мэдээ цуглуулж,орчуулж бичсэн чинь сэтгүүлч болох шахсан байна,үүгээр дуусгъя даа.Илүү мэдээлэл авахыг хүсвэл→ http://chicagothemusical.com/index.php хаягаар ороод үзээрэй.
http://news.mynavi.jp/news/2012/07/12/041/

Тэмдэглэлийнхээ төгсгөлд жүжигчин Ёнэкүра Pёоко алдарт Бродвэйн тайзнаа Ази бус хүний дүрийг бүтээж чадсан анхны Ази эмэгтэй болсонд баяр хүргэж Бродвэйд болон дэлхийд гайхагдах жүжигчин болоорой гэж чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Ёнэкүра Pёоко... тэр бол жинхэнэ хүчтэй эмэгтэй...,тэр бүгдийг чаднаа.







コメント

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

Д үсэг яасан яасан гэнээ?

Заримдаа өөрийгөө бурхан хилэгнэтэл  тайван байлгах юмаа. Хийх ёстой хамгийн чухал зүйлээ хийхгүй,шал дэмий фэйсбүүк,юү-түүб,экс фактор гэсэн юмаар эргэлдээд....,тэгээд өөрийгөө их зэмэлнээ. Бүр болъёо гээд фэйсбүүкээс гарах юм болно. Монгол дахь гэр бүл,найз нөхөдтэйгөө холбогддог учралын ганц гүүр болчихоод байхад худлаа л даа... 8сарын 1нээс 11ний хооронд Монголдоо харисан гэж бичлүү яалаа? Богинохон хугацаа ч гэлээ үнэхээр сайхан дурсамжаар дүүрэн хоног, өдрүүд...одоо ч санаанаас гарахгүй юм. Харьж ирээд сэтгэл,санаа ямар байсныг ойлгож байгаа биздээ? Ядахдаа Японы зун гэж аймаар халууныг хэлэхүү? Энэ жил чинь яав?...юу болов? Японд бараг ган болж,8сард ихэнхи нутгаар бороо хур ороогүй гээд боддоо!! Тэгэхээр миний санаа сэтгэл гэж бүр ангаж,хатаж байсныг ойлгож байгаа биздээ?хэхэ. Нэг хэсэгтээ хоол ч хоолойгоор давахгүй байсан тул ядахдаа шингэн сайн сэлбэе! гэж бодоод хаа сайгүй хүнсний дэлгүүрт байдаг далайн гүний минералтай уснаас нэг удаа 2литрийг аваа...