スキップしてメイン コンテンツに移動

УБ-номын дэлгүүрээс авсан номууд


Бичилгүй их уджээ.
Юм бичиж нозоорохоос халширмаар халуун зун болж байна даа.Харин өнгөрсөн 1-11ний өдрүүдэд эх нутагтаа хариад Улаанбаатар болоод хөдөөний цэнгэг хүйтэн агаарт сайхан амраад ирсэнээ дуулгъяа.
Монгол маань үнэхээр сайхан байна лээ.Сонин сайхан,зураг хөрөг дараа жоохон сэрүү орохоор тэмдэглэлдээ оруулнаа.
Харин энэ удаад дотно найзынхаа хүсэлтээр номын дэлгүүрээс худалдаж авсан номуудын нэрсийн жагсаалтыг оруулъя.
Гол төлөв утга зохиол талдаа номууд боловч та бүхний сонирхолд бага ч болов нийцэх буйзаа хэмээн итгэж орууллаа.



1.Вян Рин -Чонон сүлд.
2.Дарма Батбаяр-Ийнгаа миний хээр тал Мементог бүтээхүй.
3.Акүтагава-Намрын уулс.
4.Д.Урианхай-Түүвэр зохиолууд
5.Л.Өлзийтөгс-Үзэхийн хязгаар
6.Л.Өлзийтөгс-Төсөөллийн өрөөнд
7.Л.Өлзийтөгс-Ганцаардлын дасгал
8.С.Хүрэлсүх- Уучлаарай Эйнштэйн минь
9.С.Хүрэлсүх,Ч.Цацрал- Орчлонгийн анир
10.Д.Цэнджав-Буу рал ижийнхээ хөлийг юугаар дулаацуулсан билээ.
11.Доржпаламын Мандах-Япон уран зохиолыг Монгол хэлнээ орчуулсан туршлага,зарим шинэлэг асуудал.
12.Чамдаа би хайргүй байхын аргагүй-Яруу найргийн алтан цоморлиг.
13.Ц.Бавуудорж-Дорно зүгт өвс болно.
14.Дэлхийн уран зохиолын 85сод туурвил.
15.Дэлхийн сонгомол өгүүллэг
16.Дэлхийн сонгомол яруу найраг
17.Монголын сонгомол яруу найраг
18.Махабхарата-Куругийн хан хөвгүүдийн аугаа их тулалдаан
19.В.Ян-Чингис хаан
17.Г.Аюурзана-Шүгдэн
18.О.Элбэгтөгс-Эмгэнэлийн үр хөврөл
19,20.Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэгдэл дээд,доод дэвтэр
21.С.Дашдооров-Говийн өндөр
22.М.Шагдарсүрэн-Мэлмий нээхүйн мянган бадаг
23.М.Шагдарсүрэн- Омар хайям.
24.Фүкүда Юкийчи-Эрдмийг эрхэмлэх ухаан
25.Дэлхийн шилдэг яруу найраг-Америкийн яруу найраг
26.Б.А.Симонов-Жиргэдэг гоо чамин шувууд
27.Д.Цэвэгмид,Д.Цэнджав-Монгол орны хөхтөн амьтан
28.Монголын уламжлалт ахуй амьдралын товч толь.
29.М.Шагдарсүрэн- Ургамлын толь,Латин-Орос-Монгол
30.Монсудар-Монгол хэлний тайлбар толь
31.Монсудар-Oxford Monsudar English Mongolian Dictionary 
32.Б.Алтансаргай-Зөгийн балаар элдэв өвчнийг анагаах аргууд.

Найзуудын бэлэглэсэн ном

Б.Баясгалан-Арван гуравдугаар сарын бороо

Г.Аюурзана-Шүгдэн
Х.Оюунтуяа-Ногоон нүдэн лам
Хөх мэдрэхүй-Шүлгийн цоморлиг

コメント

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...