スキップしてメイン コンテンツに移動

Гэгээрлийн цэцгийн баяр


Манай хотод үгчилвэл Ордон уул гэдэг уул байх ба уг уулын орой дээр эрт дээр үед тус мужын хамгийн том Ноён-ханы замын алжаал тайлах ордон байсан юм шиг байгаа юм.Тэр ордон нь одоо байхгүй,юу билээ дайн самуунаар шатсан гэдэг билүү дээ.Гэхдээ одоо ч уг ордон байсан газар маш сайхан цэцэрлэгт хүрээлэн байдаг билээ.Хавар цагт хэдэн мянган Сакүра мод уулын орой өөд өгсөх замыг дагаад тойрон ургах ба цэцэгс нь тунамал ягаан өнгөөр туяаран,хичнээн сайхан байдаг гээч...Хотынхоны хаврын баяр энд л болдог.Намрын баяр ч тэр...
Сүүлийн 3жил дараалан Арт-фестиваль гэдгийг зохион байгуулах болж,өнгөрсөн жилийн намраас яг энэ Ордон-уулын цэцэрлэгт хүрээлэн тэр аяараа урлагийн бүтээлүүдээр энгэр,цээжээ чимэж,байгалын сайхантай өнгө хослуулан хачин сонихон,хараад ханашгүй шинэ төрхийг олдог болсон билээ.Бас яг энэ үеэр Японд Охиган өдрүүд үргэлжилдэг.О-хиган гэдэг нь нэг ёсондоо намар9сарын20-22ны(хавар,намрын өдөр тэнцэх үе) бурхан болоочдынхоо газрыг эргэж,цэцэг,хүж,идээ өргөдөг буяны өдрүүд юм л даа.Улирал нь таардаг ч биз,улаан өнгөтэй гоёмсог цэцэг энэ л үеэр дэлгэрдэг.


                           


Үүнийг Хиган -Бана гэж нэрлэдэг.Миний хэрэглэдэг оль бичигт яг энэ цэцгийн нэр байхгүй байна,гэхдээ эвлүүлээд хэлвэл Гэгээрлийн цэцэг гэх утгатай юм боловуу?

Энэ зураг өнгөрсөн жилийн өдийд авсан юмаа,Их гоё байгаа биз?Уг Арт-фестивалиас гадна энэ гэгээрлийн цэцэг энд маш их цэцэглэдгийг давхар үзэж,сонирхуулахын тулд хотын захиргаанаас Гэгээрлийн цэцгийн баярыг давхар зохион байгуулдаг болсон юмаа.
Тиймээс өнөөдрөөс эхлэн гурван өдөр уг баяр манай хотод дахин зохион байгуулагдаж байна.
Би хүүхдүүдээ авч очиж үзэх санаатай байгаа.Тэр үед бас зураг аваад,энд тавьж үзүүлнээ.


Энд тэндгүй улаан улаан гэгээрлийн цэцгүүд дэлгэрэхээр,өөрийн эрхгүй~Ааа,намар цаг иржээ гэж бодогдож,сэтгэлд сэмхэн гуниг төрдөг юм.




コメント

  1. Hi Dairii, nice post :)
    би үнэнийг хэлэхэд энэ цэнцээс жаахан айдаг шдээ. бурхан болоочид өгдөг цэцэг болоод тэр үү, хүмүүс бас жийрхдэг байхаа. цэцэг уул нь ямар ч гэмгүй байхад тээ.
    宮部みゆき『おそろし』уншсан уу? эхний ханашид энэ цэцэг гардаг.

    返信削除
  2. Оройн мэнд Сүрэн эгчээ,Би таны орчуулсан өгүүллэгээс өөрийн орчуулгын буландаа авч танилцуулсан,та нэг үзээрэй.Тиймүү,та намайг бүр айлгаж орхилоо.Би ер урьд нь эвгүйцсэн,эгдүүцсэн юм ажиглаж байгаагүй юм байна.Гэхдээ энэ цэцгийг ер гадуур худалддаггүй,гэрт чимэглэж засдаггүй юм шиг санагдаж байна.Бодоод үзсэн чинь уулын энгэрээр нэг ув улаан цэцэг байхаар дайны талбар шиг эвгүй ч юмуу?Тэр зохиолыг нэг уншиж үзлээ гэсэн чинь бас тан шиг айгаад энэ цэцэрлэгт хүрээлэнд очиж чадахгүй болчихдог юм боловуу?хэхэ

    返信削除

コメントを投稿

このブログの人気の投稿

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог

Хүүхдэд холбогдох зан үйл ,ёс заншил ,түүнд сургахуй.

Р.Батаахүү гуайн< Монголчуудын сурган хүмүүжүүлэх гэрийн сургуулийн уламжлал 1991)номноос авав. Монголчууд эртнээс нааш хүүхдийг эрхэмлэн хүндэтгэж ирсэн билээ.Залуу эр,эм айл болуут үрийн зулай үнэрлэхийн хүслэн болж ,өвгөд хөгшид нь ам барих ачаа харах өдрийг тэсч ядан хүлээдэг билээ.Иймээс ч Үртэй хүн жаргадаг Үндэстэй мод найгадаг Эрдэмд оройгүй Үрд ганцгүй Ухтэл үр Үгүйртэл мал Үргүй хүн нуд нойтон Үртэй хүн өвөр нойтон гэхчлэн цэцлэн хэлэлцэж ирсэн байна, Ерөөс хүн гээч болж төрсний нэгэн их үйл бол өөрийгөө залгамжлан хийж бүтээх үр удмаа үлдээх явдал тул хүүхдийг өхөөрдөн хайрладаггүй хүн гэж үгүй юм.Тиймээс ч гэж ярилцдаг. Хүүхэд тээж буй эмэгтэйг жирэмсэн гэж нэрлэн ихэд хүндэлдгийн жир-гэсэн нь хоёр гэсэн үг бөгөөд угтаа хоёр хүн гэсэн утга тул тэр болой.Иймээс хүүхдийг мэндлэхээс эхлээд тэдэнд зориулсан ёслол,зан үйлийн арга хэмжээ авч ирсэн байна.Уламжлалаас үзвэл энэ нь хүүхэд угаах,насны ой тэмдэглэх,үс авах зан үйл түүнд холбогдох ёслол юм.