スキップしてメイン コンテンツに移動

Д үсэг яасан яасан гэнээ?


Заримдаа өөрийгөө бурхан хилэгнэтэл  тайван байлгах юмаа.

Хийх ёстой хамгийн чухал зүйлээ хийхгүй,шал дэмий фэйсбүүк,юү-түүб,экс фактор гэсэн юмаар эргэлдээд....,тэгээд өөрийгөө их зэмэлнээ.

Бүр болъёо гээд фэйсбүүкээс гарах юм болно.

Монгол дахь гэр бүл,найз нөхөдтэйгөө холбогддог учралын ганц гүүр болчихоод байхад худлаа л даа...
8сарын 1нээс 11ний хооронд Монголдоо харисан гэж бичлүү яалаа?

Богинохон хугацаа ч гэлээ үнэхээр сайхан дурсамжаар дүүрэн хоног, өдрүүд...одоо ч санаанаас гарахгүй юм.
Харьж ирээд сэтгэл,санаа ямар байсныг ойлгож байгаа биздээ?
Ядахдаа Японы зун гэж аймаар халууныг хэлэхүү?
Энэ жил чинь яав?...юу болов?
Японд бараг ган болж,8сард ихэнхи нутгаар бороо хур ороогүй гээд боддоо!!
Тэгэхээр миний санаа сэтгэл гэж бүр ангаж,хатаж байсныг ойлгож байгаа биздээ?хэхэ.
Нэг хэсэгтээ хоол ч хоолойгоор давахгүй байсан тул ядахдаа шингэн сайн сэлбэе! гэж бодоод хаа сайгүй хүнсний дэлгүүрт байдаг далайн гүний минералтай уснаас нэг удаа 2литрийг аваад уусан чинь тэрнээсээ бүр салахаа байсан.
Тамхинд орлоо гэдэг шиг,далайн гүний усанд орчихгүй юу....хахаха.

Юун цэвэр ус....дэргэд нь зүгээр л крантны зэвтэй ус шиг хэлэнд төмөр амтагдаад явчихдаг юм билээ.
Жоохон үнэтэй ч гэсэн өөрийнхөө биеийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж байна гэж ойлгоод байгаа,хэхэ.

Аа тийм,өөртөө гэснээс бас хэдэн Монгол ном авсаныгаа урьд  ньбичсэн шүү дээ.

Ид нэрд гарч  байгаа эмэгтэй яруу найрагчын   номыг уншиж үзэв.

За ер нь л нэлээд таалагдаад,уярах хэсэгтээ ч уярав,ухаарах зүйлээ ч ухаарав....

.....харин нэг л мөр дээр ирээд гацчихав.

Уншсан хүн байвал мэднэ дээ,хамгийн сүүл хэсэгт нь Ө-гийн өөрийнх нь дүрслэлээр 35үсгийг(цагаан толгой) илэрхийлжээ.

 А -үсгийг магтаж өгчээ...ойлгомжтой,ахан...
Д-үсэг...
Би маш их догдлон уншсан гэдгийг анхаараарай.
Миний нэрний эхний үсэг шүү дээ.

Нүдэндээ ч итгэсэнгүй,дахиад уншлаа....

Бүр яг тэгээд биччихжээ...
Дор бүхлээр нь бичье л дээ↓!!



.................................................................
Дараагийнх нь...
Д харин ёстой тэнэг үсэг шүү!Би энэ үсгийг бичих дургүй,үнэн ядаргаатай.Анх бичиж сурч байхдаа Д үсгийг л ер гоё бичиж чадахгүй,багшдаа гурван ч удаа гар руугаа цохиулсансан.
Дармал Д гээс бичмэл Д тэнэг харагддаг юм.Ингэхэд Г-г яаагаад орхичихов?
Г.....
......................................................................

Энэ номыг уншсан хамаг сайхан мэдрэмж маань хаашаа ч юм алга болчихлоо.
Тэрээр далайн эрэгт амьдармаар болтлоо далайд дуртай гэсэн,далай ламын тухай ч дурсаад авсан байлуу яаалаа?
Өсөж төрсөн Дархан хотоо бодсон ч тэр,ийм олон үсгийг магтаад явж байснаа Дарь эх,Достоевский,Дагвадорж,Дайрий хүртэл нэрээ бичдэг үсгийг тэнэг мангараар нь дуудаад байхдаа яахав дээ?хэхэ.

 

Бүр багаар бодоход хэлбэрийг нь харсан ч тэр Чингис хааны гэр үхэр тэргэндээр данхайн байх мэт сайхан л хэлбэртэй үсэг ш дээ...

Шулуухан хэлэхэд <<Цагаан толгой>>н тухай зохиогчын дурын томъёолол болсон энэ хэсэг нь уг номын хамгийн хэрэгцээгүй,илүүдэл,өөрөөр хэлвэл <<тэнэг>>хэсэг гээд хэлчихье.
Д үсгийг тэнэг гэж хэлсэнд нь биш,хэдий ихэнхи тохиолдолд магтаалаар булсан байсан ч уншаад, уншаад юу ч надад наалдаагүйд нь ингэж бичлээ.
Бусдаар бол үнэхээр эхнээс нь эцэс хүртэлээ аргагүй л эмэгтэй яруу найрагчийн мэдрэмж,хэл ярианы уран,уянгалаг айзам хэмнэлтэй,уран сайхны халилтай,сонирхолтой,мөнгө төлж уншсаны хэргийг гаргаж байна лээ.

Гэхдээ Д үсэг бол анх үсэг сурч буй хүүхдэд хэцүүг ойлголгүй яахав...


Бас нэг таалагдаагүй зүйл нь уг зохиолч өөрийгөө хэт магтчихав уу даа?
....тэр ч мундаг зохиолч тийм ч шүлгээ надад зориулаад,яагаад яагаад гэнэвээ,би мундаг зохиолч...маягийн үгнүүд дүүлж явсан.Хувь хүний уран бүтээл болохоор лаагаа иднэ үү,луувангаа иднэ үү гэгчээр падлий алга л даа.Гэхдээ бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр,хэдий мундаг байлаа ч тэгж бичээд байвал хэрэг болгон мөнгө төлж авч уншмааргүй л юм байна.
Тариан түрүү  өндөрт ургаж,боловсрох тусам бөхийдөг гэдэг Япон зүйр үг байдаг.Эрдэмт хүн даруу,Их мөрөн дөлгөөн гэдэгтэй ижил утгатай юмуудаа ?Ухаан суух тусам,мэдэх тусам,чаддаг болох тусам өөрийгөө эхлэл биш,төгсгөл биш,би биш,би болоогүй байна гэдгээ ойлгодог байлтай.Эсвэл Монголд тэгж өөрийгөө хөөргөж,өргөж бичихээр хүмүүс улам хүндлээд,ном амархан зарагддаг юмуу?бүү мэддээ.Япончууд бол өөрийгөө магтсан хүнийг шууд л доош нь хийдэг,баргийн мундаг хүн,алдартнууд,одууд ч тэр өөрийгөө магтаж байхыг сонсоогүй болоод тэрүү?...тэр байдалд нь дасчихаад тэрүү,хамгийн их эгдүү хөдөлсөн юм шиг байна,ингээд баахан юм биччихээд харахад...

Өөрийн толгой дээрхи харганыг хараагүй байж хүний толгой дээрхи хялгасыг харах... гэдэг л боллоо.


Заза,нэг ийм тийм юм бодож,халуун өдөр нозоорч байсныгаа л бичих гээд энэ хүрчихлээ.

Маргааш хүүгийн цэцэрлэгийн намрын биеийн тамирын өдөрлөг болно.

Өглөө эрт босож,өдөр идэх хоол бэлдэж авч явах ёстой.

Одоо гарч жоохон хүнс цуглуулаад ирье дээ.

コメント

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...