スキップしてメイン コンテンツに移動

Соёлын гавъяа,Соёлын гавъяат зүтгэлтэн шагналын эзэд

Японы 32дугаар ерөнхий сайд Хирота Кооки(1878-1948)гийн санаачилгаар бий болж,1937оноос эхлэн олгож буй Япон улсын төрийн эрхэм дээд шагнал болох эрдэм шинжилгээ,судалгаа болон соёлын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан иргэнд олгодог <<Соёлын Гавьяа>>шагналын эзэдээр 2012оны Нобелийн шагналт Яманака Шиняа,алдарт кино найруулагч Ямада Коожи,Хөдөө аж ахуй судлалын эрдэмтэн Ямада Ясүюки,Япон уран зургийн нэрт зураач Мацүо Тошио,урлаг судлаач,шүүмжич  Такашина Шюүжи,хууль зүйн эрдэмтэн Ода Шигэрү нар тодорлоо.Жил бүрийн 11дүгээр сарын3 ны өдөр тохиодог<< Соёлын өдөр>> уг шагналыг эзэн хааны ордонд  Японы эзэн хаан биечилэн гардуулдаг юм байна.

Токиогийн уран зургийн сургуулын багш Хата Шёокичи нь Соёлын гавъяа шагналын одонгийн ерөнхий зургийг зохион бүтээжээ.
                                         
Сонирхолтой нь1955онд,Ваар шаазан эдлэл урлаач Кавай Канжиро,1968онд Орчин үеийн Японы (европ хэвийн) уран зургийн зураач Күмагай Мориказү,1994онд зохиолч,Нобелийн шагналтан Ооэ кэнзабүро,1995онд жүжигчин Сүгимүра Харүко  нар уг шагналыг хүртэхээс татгалзаж байсан юм байна.
Хийсэн бүтээлдээ нэрээ ч бичдэггүй Кавай Канжиро нь нэр төрийн төлөө хийж,туурвидаггүй гэсэн үзлээсээ няцаагүй байна.


Ооэ Кэнзабүро Ардчилсан нийгмийг давсан сүр хүч,үнэ цэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзав
Жүжигчин Сүгимүра Харүко<<Надад хэт ахадна,дайны үед амь үрэгдсэн жүжигчин нөхдөө орхиод авч чадахгүй>>хэмээн  татгалзжээ.
Нутаг усандаа зожиг зураач нэрээр алдартай Күмагай Мориказү нь зочин гийчинд тун тааламжгүй хийгээд,<<дахиж ингэж ирж ажил бүү алдуул>>гээд шагналыг хүлээж авсангүй

Мөн 1951оноос  дээрхи шагналтай тусад нь олгох болсон,Японы соёлын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж,олны хүндэтгэлийг хүлээсэн иргэнд олгодог төрийн дээд шагнал<<Соёлын гавъяат зүтгэлтэн>>шагналаар Японы түүх судлаач Асао Наохиро,тооцооны онолын хэлбэрт оюун ухааны шинжлэх ухааны судлаач Амари Шюничи,зураач,ном урлан бүтээгч,хүүхдийн ном зохиогч Анно Мицүмаса,удирдаач Иимори Таижиро,Байгалын шинжлэх ухааны доктор,эм зүй судлалын эрдэмтэн Оомүра Сатоши,Японы хөл бөмбөгийн холбооны 9дэх ерөнхийлөгч,хөл бөмбөгийн тамирчин асан,дасгалжуулагч Окано Шюничиро,хууль зүйн эрдэмтэн Канэко Хироши,зохиолч Такэниши Хироко,зохиолч,яруу найрагч Цүцүми Сэйжи,Япон уран зургийн зураач Накажи Юүжин,бодисын зүй(физик)н судлалын судлаач,эрдэмтэн Нишида Ацүхиро,микро биологи судлалын эрдэмтэн Бэппү Тэрүхико,жүжигчин,бүжигчин,Кабүки жүжигчин,9дүгээр Мацүмото Кооширо(жинхэнэ нэр Фүжима Тэрүаки),кино найруулагч,зураач,хүүхэлдэйн кино зохион бүтээгч Мияазаки Хаяао(бусад нэр Акицү Сабүро,Тэрэкомү),онолын шинжлэх ухааны эрдэмтэн Морокүма Кэйжи нарыг шагнахаа өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна.
Дээрхи шагналуудыг Японы соёл,шинжлэх ухааны сайд нь <<Соёлын хэлэлцүүлэг>>хүралдаанаар хэлэлцүүлэн,эцэслэн сонгодог бөгөөд 1997оныг хүртэл эзэн хааны ордонд Соёл,шинжлэж ухааны сайд нь шагналтнуудад олгодог байсныг эзэн хаан биечлэн гардуулдаг болгон журмыг нь өөрчилжээ.

コメント

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...