スキップしてメイン コンテンツに移動

Дэлхийн нэгэн од огторгуйд харван одлоо.


Зиак блогоо бичилгүй хичнээн ч удав даа.Нэг л мэдэхэд 12сар гарчихсан байх юм.
Юу юугүй дэлхий сөнөх гээд,Монголоор дүүрэн лаа шүдэнз бэлдэж байгаа гэнүү?кк.
Балай юм.Сөнөхийн хооронд нэмж гал тавьж дэлбэлэх нь үү?хэхэ.Хэн тэгж худлаа хөөрөгдөөд байдаг байнаа.
Өнгөрсөн жил Японы телевизээр бас энэ асуудлын тухай нилээд ярьсан.Маяа нарын цаг тооны бичиг яасан ийсэн гээд...,тухайн үедээ ч итгэх дөхсөн шүү.Далимдуулаад Монголдоо хариад айраг ууж,тогооны боодог идээд ирсэн,одоо ч хэзээ ч хамтдаа сөнөлцөхөд бэлэн!!нтр гэнүү?хахаха.

За за тоглоом шүү.
...гэснээс тоглоом ч үгүй,саяхан Японы нэг тв сувгаар сонссоноо хальт хүргэвэл 2009оноос хойш нарны илч буурч эхэлсэн(ярьсан хүний нэр ус,цол гуншинг мартсан тул энэ асуудлыг тоймгүй цуурахыг хориглоно!!!кк),10000жилийн солбилцолтой дэлхийн дулаан халж,хөрч байдаг,2012оны 12сард уг цаг үе нь таарч мөсөн галав гэхүү,дэлхий цэвдэгших үе нь эхэлж байгаа юм байх.
Ер нь ч нилээд хэдэн жилийн өмнө бас нэгэн сувгаар дэлхий ойрын 70жилд баруун Европоос эхлэн эрс хүйтрэнэ гэх мэт яриа сонсож байсан тул оргүй ч биш боловуу?гэж ойлгоод байгаа.Тэр нь л үнэн байхдаа.Японы өвлийн цагаар агаар эрс хүйтэрч,хойт,баруун хойт нутгуудаар олон жилийн дунджаас 3-4дахин их цас,хур тунадас унана гэж мэдээлж байсан зэргээс магадлал өндөртэй болов уу?гэж бодлоо л доо.

За за тэр хадуурах яахав.Японд удахгүй16нд төрийн дээд парламентийн хугацаат бус дахин сонгууль болж,цаг төр өөрчлөгдөх магадлал ихтэй болоод,ар араасаа төрөн гарсан 12улс төрийн нам сонгуульд өрсөлдөөд,юун дэлхий сөнөх манатай...
Өдөр бүр сонгууль,улс төрийн мэдээ...,би ч өглөө оройдоо мэдээний цагаар л жоохон харахад ийм байна.Бас гэрийн ойр хавь,гадуур дотуур сонгуулийн сурталчилгааны машин,нэр дэвшигч улс төрчөө суулгаад,цагаан холойгоор цээл хоолойтой эмэгтэй хүний цангинасан их хоолойгоор<<Нэр дэвшигч ....байна>>>гээд л орилоод явна.Мөн уг сонгуультай зэрэгцээд Токёо хотын даргын нөхөн сонгууль болох гээд Япон орон сонгуулиар амьсгалж байна гэхэд хилсдэхгүй байна даа.

Тэдний ихэнхи нь мөрийн хөтөлбөртөө <<Атомын цахилгаан станцыг алга болгоно>>,<<ТПП-гээс татгалзана>><<Татварын нэмэлтийг хязгаарлана>> <<Иргэдийн эрүүл,аюулгүй орчин,амьдралын баталгааг дээшлүүлнэ>>гэх мэт зүйлийг нэрлэж байх шиг ажиглагдсан.
Болгож,бүтээж чаддаг бол сайхан л мөрийн хөтөлбөрүүд байна.
Хөөх нэг харсан улс төржчихсөн явж байна ш дээ.хэхэ.

Бас бус олны анхаарлыг татсан,сэтгэл сэрдхийлгэсэн,эсвэл баярлуулсан мэдээнүүд ч зөндөө байна.
Аргагүй юмдаа,123сая хүн амтай оронд юу л бол юу өрнөж болно шүүдээ.
Харин өчигдөр орой сэтгэлд бяцхан гуниг хуруулсан мэдээ явлаа.Өнөөдөр миний хувьд энэ мэдээ л хамгийн их сэтгэл хөдөлгөж байх шиг байна.

18дугаар Накамүра Канзабүро1955-2012

Учир гэвэл,Японы үндэсний урлаг болох Кабүки-бүжгэн жүжгийн их мастер,Кабүки жүжигчин 18дугаар Накамүра Канзабүро(жинхэнэ нэр Намино Нориаки нь өчигдөр2012 оны 12дугаар сарын5ний өглөө 2цагт
өвчний улмаас эмнэлэгт насан эцэслэжээ.57настай байжээ.




Тэрээр эцэг 17дугаар Накамүра Канзабүрогийн заасан замаар уйгагүй хичээн суралцаж,Накамүра Канкүро хэмээх урлагийн нэрээр 3настайгаасаа Кабүки гийн тайзан дээр бүжиглэн жүжиглэн даруй 54 жил болжээ.
Япон төдийгүй Английн Лондон хот,Америкийн Нъю-Иорк хотзэрэголон оронд айлчлан  Кабүки үндэсний бүжгэн жүжгийн тоглолтыг зохион байгуулж,тоглож дэлхийд Японы үндэсний урлагийг үзүүлэн таниулахад их хувь нэмрээ оруулсан юм.
16дугаар зууны үеэс үүсэн өдийг хүртэл ёс дэг,жаягаа хатуу баримтлан,үеийн үед уламжлагдан ирсэн үндэсний их урлагийг өнөө үеийн залуус бараг сонирхохоо байсан билээ.
18дугаар Накамүра Канзабүро нь уг байдлыг сэрэмжлэн анхаарч,Кабүкиг улам ард түмэндээ ойр болгохын үүднээс уламжлалт маягийг эвдэн,орчин үеийн мюзикл хэв маягтай Кокүүн Кабүки хэмээх шинэ урсгалыг бий болгож,тайзны жүжгийн зохиолч,найруулагчидтай хамтран зохион хүргэж залуус,үзэгчидийг дахин Кабүкигийн ордон руу татаж чадсанаараа их гавъяатай хүн байсан гэдгийг сэтгүүлчид онцлон дурьдаж байлаа.
Түүний тухай бичвэл маш их зүйл бий.
Дараагийн удаад элдэв бичлэг,материал уншиж,нэгтгэн та бүхэндээ хүргэе гэж бодож байна.

Хэдийгээр миний бие одоог хүртэл Кабүкигийн бүжгэн жүжгийг үзээгүй ч,18дугаар Накамүра Канзабүро агсаны их хүний даруу,дөлгөөн дүр төрхөөс ямагт сайн сайхан мэдрэмж,баяр бахархлыг мэдэрдэг байсан билээ.
Үнэхээр залуу сайхан,ид хийж бүтээдэг,зааж сургадаг насандаа бидний дундаас халин одсонд нь гүнээ харамсаж,гашуудаж буйгаа чин сэтгэлээсээ илэрхийлье.
Дэлхийн нэгэн од огторгуйд харван одлоо.

Тэнгэрийн оронд амгалан сайн орших болтугай.

コメント

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

Д үсэг яасан яасан гэнээ?

Заримдаа өөрийгөө бурхан хилэгнэтэл  тайван байлгах юмаа. Хийх ёстой хамгийн чухал зүйлээ хийхгүй,шал дэмий фэйсбүүк,юү-түүб,экс фактор гэсэн юмаар эргэлдээд....,тэгээд өөрийгөө их зэмэлнээ. Бүр болъёо гээд фэйсбүүкээс гарах юм болно. Монгол дахь гэр бүл,найз нөхөдтэйгөө холбогддог учралын ганц гүүр болчихоод байхад худлаа л даа... 8сарын 1нээс 11ний хооронд Монголдоо харисан гэж бичлүү яалаа? Богинохон хугацаа ч гэлээ үнэхээр сайхан дурсамжаар дүүрэн хоног, өдрүүд...одоо ч санаанаас гарахгүй юм. Харьж ирээд сэтгэл,санаа ямар байсныг ойлгож байгаа биздээ? Ядахдаа Японы зун гэж аймаар халууныг хэлэхүү? Энэ жил чинь яав?...юу болов? Японд бараг ган болж,8сард ихэнхи нутгаар бороо хур ороогүй гээд боддоо!! Тэгэхээр миний санаа сэтгэл гэж бүр ангаж,хатаж байсныг ойлгож байгаа биздээ?хэхэ. Нэг хэсэгтээ хоол ч хоолойгоор давахгүй байсан тул ядахдаа шингэн сайн сэлбэе! гэж бодоод хаа сайгүй хүнсний дэлгүүрт байдаг далайн гүний минералтай уснаас нэг удаа 2литрийг аваа...