スキップしてメイン コンテンツに移動

Блогын андууддаа...


Блогт минь зочилдог та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэн мэндчилье.



Дайрийгийн тэмдэглэлүүд энэ жил ямар үйл явдлуудаар өрнөх бол?

Ажлын зай завсараар хийгээд,залхуу хүрээгүй,завтай өдрийн сэтгэлийн хөдөлгөөнөөрөө хамгийн их сэтгэлд хоногшсон ямар нэг хувийн голдуу сэтгэгдэл,дурсамжаар дүүрдэг бяцхан тэмдэглэлээ 2013онд ч аль болох үргэлжлүүлэн бичнээ.

Хэдийгээр өөрийн өчүүхэн бодлын эмхтгэл ч,он  жил удах тусам,эргүүлэн унших цагт,үг,үсэг, мөр бүр нь дотно,сайхан санагдаж,тэр олон үйл явдлуудын дундаас гагц энэ л дурсамж сэтгэлд минь хоногшин үлдсэн юм шиг санагддаг болжээ.

Хамгийн анх хэдэн насандаа тэмдэглэл бичсэнийг яг хэлж мэдэхгүй юм.
Лав л дунд сургуулийн 6дугаар ангид байхдаа 12хуудастай цэнхэр дэвтэрт өдөр бүрийн тэмдэглэл бичдэг болсон юм даг.Эхэндээ богинохон хэдэн мөр....

1дүгээр сарын9.Мягмар гариг.
Өнөөдөр 2дугаар улиралын дүн гарна.Физикийн шалгалтан дээр дунд авчихсан.Багш намайг дунд гаргах байхдаа....,Хичээлийн дараа Ц-тэй уулзаж,гэрт нь тоглоод,амралтаараа юу хийхээ ярилцана....

бодвол нэг маягийн юм бичиж байсан байхдаа,хэхэ.

Харин 7дугаар ангидаа том эгчийн зузаан ногоон дэвтрийг уншсанаар,”тэмдэглэлийн дэвтэр”ийн тухай ёстой том нээлт хийсэн юм.
Эгч минь тухайн үед маш их бодолд автаж,шаналдаг ч байсан юмуу,бодсон бодол,урсгасан нулимс,яагаад?яагаад?гэсэн асуултаар булсан залуу бүсгүйн оргилсон сэтгэл,бүтэлгүй хайр,баяр,гуниг гээд л...сэтгэл санааны дайн,тулааныг тэр дэвтэртээ чимээгүйхэн өрнүүлж байсныг олж мэдэж билээ.
Хайрт эгчийгээ өрөвдөнө...,хулгайлж уншсан нууцыг нь хадгална.(Харин энэ тухай бүр хожим л эгчдээ хэлж билээ,...эгч намайг ер загнаагүй л дээ,хэхэ)

Түүнээс хойш нэлээд дэвтэр элээсэндээ.Харин талаас илүүг нь зарим нэг шаардлагын улмаас өөрөө устгачихсан...,хүнд уншуулахаас,хэн нэгэн миний бодлыг өнөөх над шиг олоод уншчих вий?гэж ичиж зовсондоо тэр байхдаа.

Блогт анх тэмдэглэл бичсэн тухайгаа эргэн дурсвал,анх 2005онд Яахоо Жапан-ы блогт хаяг нээж,Япон хэлээр тэмдэглэл бичдэг байлаа.Тэр үед ямар их юм бичдэг байсан гээч,,,,
Яасан ч их бичих оргилуун,дэврүүн хүсэлтэй байваа?хэхэ

....гэм нь тухайн үед би өөртөө маш чанартай бичлэг,юм бодогдуулсан зүйл л бичихийг шаарддаг байснаас,заримдаа их хурц,шүүмжлэх өнгө аястай зүйлс бичиж,зарим нэг хүний санаанд нийцэх,бас зарим нэгний сэтгэлд сэв суулгаж,бухимдуулаад авдаг байсан юм шиг санагддаг.

Яваандаа бичсэн зүйлсдээ дургүй хүрээд нэг мөсөн тэр хаягаа хаачихсандаа,юу ч хадгалж авч үлдээгүйдээ одоо их харамсдаг.Аргагүй л залуу хүний бодлогогүй,омголон халуун сэтгэлээр хандаж,яаран хөдөлдөг байжээ.хэхэ.
Ай,залуу насаа гэж олохоосоо алдсан нь их ч юмуудаа....(Би уг нь ингэж бичихээр тэгтлээ хөгшин хүн биш шүү дээ,хэхэ)

Харин Монгол хэлээр 2006-2007онд Японд амьдардаг Монголчуудын тухайн үедээ маш их орж,гардаг,ёстой л ид буцалж байсан ”Вимо”гэдэг сайт дээр анхны тэмдэглэлүүдээ бичиж байсан байх....

Одоо энэ ”Сайхан хангайн буга”дурсамж тэмдэглэл бол яг тухайн үеийн эд л дээ...
Тэгээд нэлээд идэвхитэй бичиж байснаа,төдөлгүй хүү минь төрсөнөөр бараг гурван жил ямар ч тэмдэглэл бичилгүй,блогоос хөндийрсөн юм байна.

Гэр бүл,үр хүүхэдтэй,залуу эмэгтэй хүнд хийх ажил мундахгүй шүү дээ.
Хуучин үе шиг хэдхэн хоног юм бичиж,блогоо шинэчлээгүйдээ одоо бол ер бухимдахгүй шүү,хэхэ.

Тиймээс сардаа нэг ч шинэчилээгүй байвал та бүхэн минь битгий гайхаарай.

Боломж нь таарвал сардаа байтугай өдөртөө ч нэгийг бичихийг Дайрий  ньхичээнээ .

 Ингэтлээ яарахгүй,адгахгүй болсон нь ерөөс хүүхэд төрүүлж ээж болсных юм болов уу даа?

Дайрий нь ердөө ганц л уриатай...

Хэт бүү яар
Хэрхэвч бүү шантар...

Энэ эрчээрээ 2013ондоо ч та бүхэнтэйгээ ахин дахин учрана гэдэгтээ итгэлтэй байна.
Хүлээж байгаарай...


Хүндэтгэсэн Дайрий

コメント

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...