スキップしてメイン コンテンツに移動

Диваажингийн нулимс



Tears in Heaven

Утгачилвал Диваажингийн нулимс юмуудаа?Өнөөдөр ажил дээрээ ганцараа энэ дууг сонсоод л,ахин дахин сонсоод л....
2000онд энэ дуутай анх учирч билээ.
Эрик Клиптоны шилдэг дууны цомгийг тухайн үед нэг найз минь бэлэглэж байж....,Утгыг нь ойлгохгүй болохоор нойрны,гунигийн дуу төдийд л санаж,сонсож байлаа шүү дээ.
Гэтэл энэ дуу гунигтайгаар барахуу,тэнгэрт хальсан хамгийн хайртай хүндээ зориулсан дуу байсан юмсанж.
Эрик Клиптон уг дуугаа 1991оны3сарын20нд Нъю-Иорк хотод ээж болох Итали жүжигчин Лори Дел Сантогийн хамт Италиас дөнгөж ирээд
түр байрласан байрны 53давхарынцонхоос санаандгүй унаад нас барсан 4настай хүү Конортоо зориулсан юм.


(...11цаг.4нас хагастай бяц хан хүү Конор Клэптон шатаар өгсөн гүйхдээ тухайн үед агаар оруулах гэж байрны эзэн нь онгойлгож орхисон,аюулаас сэргийлэх хаалтгүй цонхоос унасан байна.)



Эрик Клиптон хүү Конорын хамт

Яг үнэндээ бол 1991онд хийгдсэн Раш(Rush) киноны дуу юм байна л даа.Харин албан ёсоор гэрлээгүй түүний гэргий энэ дууг хүүгийнхээ дурсгалд зориулахыг хүссэн байна.Өөртэйгөө дэндүү адилхан хүүгээ хэнээс ч илүү хайрлаж,эцэг хүний хувьд хүүтэйгээ өнгөрүүлэх ховорхон цаг,боломжийг улам нандигнахыг хүсэж явсан 46настай Эрикийн сэтгэл санаа нь хүнд цохилтонд орж,хэсэгтээ л гэрээсээ толгойгоо цухуйлгахыг хүссэнгүй. Энэ явдлаас болж дахин хар тамхинд орохвий гэж хэн бүхэн тухайн үед айж байсан гэдэг.




Гэвч тэрээр энэ дууг зохиож дуулсанаар сэтгэлийн зовлонгоо давж гарч чадсан юм.Түүгээр ч барахгүй энэ дуу нь Грэммийн шагнал зэрэг маш том шагналуудыг ар араасаа дагуулсан байна.Одоо бол Америкт байтугай дэлхийд нэртэй дуунуудын нэг болжээ.Эрик Клиптоныг энэ дууны дараа урлагийн замруу хөтөлсөн хүн бол түүнтэй нас чацуу,дотны найз,алдарт Битлз хамтлагийн гишүүн Жорж Харрисон юм.Бүтэн арван хэдэн жилийн дараа найз Жорж Харрисоныгоо хөгжмийн аялан тоглолт хийхэд нь ДЭМЖИЖ,өөрийн хамтлагтайгаа тоглолтын хөгжмийг хариуцах болсноор тэрээр нэг мөсөн урлагын тавцанд бат зогсож чадсан байна.
Диваажингийн нулимс гэдэг энэ дуугаа харин 1998онд гаргасан My Father`s eyes дуутайгаа хамт 2004оноос хойш нэг ч удаа дуулаагүй гэж Вики ах лүндэн буулгасан байна даа,гэж....

コメント

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...