スキップしてメイン コンテンツに移動

Нар буцах өдрийн тэмдэглэл

Та бүгд минь сайхан зусаж байна уу?

Нэг л мэдэхэд бүтэн жил талдаа орчихсон байх юм.
Энэ хавраас эхэлсэн шинэ ажилдаа дасан зохицох гэж үүртэж,түүртэж,ихэнхидээ бол ядарсан нэрээр залхуурсаар тэмдэглэлдээ салхи оруулалгүй өнөөдрийг хүргэчихлээ.

Бага байхад өдөр өнгөрч өгөхгүй,хичнээн урт санагддаг байлаа даа?Одоо бол нүд ирмэхийн зуур долоо хоног өнгөрч,босож суухын хооронд бүтэн сар өнгөрсөн байх мэт санагдах болжээ.

Цаг улам хурдаа нэмж,өөрийн явдал хойрго болоод ирэхээр хэн нэгэнд амласан амлалтаа дор нь биелүүлж амжихгүйд хүрч,сүүлийн үед бол ямар нэг болзоо,ам тангараг тавихаас ч айдаг болоод байна шүү,хэхэ.

Гэхдээ энэ бодолдоо ээрэгдээд бүр бүдрээд уначихгүйн тулд хичээнээ.
                   

Мартсанаас мал мэнд үү?гэгчээр Японы Хоккайдо мужаас бусад бүх нутагт борооны улирал ид үргэлжилж байна.

Энд амьдарсан сүүлийн арван жилийн дотор хур бороо тун багатай улирал болоод байх шиг...

...шиг ч гэждээ,зүүн Японы хувьд ярьвал яг тийм байгаад байна л даа.Газар тариалан эрхэлдэг энэ оронд орох ёстой үедээ бороо хур нь орохгүй байнаа гэдэг чинь нэг бодлын ургац тасалдаж олон талын хохирол амсах аюулын харанга чимээгүйхэн дэлдэж эхэлж байна гэсэн үг юмуу даа.

Зуны адаг сараас халуун шатаад ирэхээр яана даа?

コメント

  1. 右の写真はダリ―が撮ったの???とても爽やか!7月7日からナーダムで毎日気球を立ち上げるお手伝いに行ってくるよ♪

    返信削除
  2. 名前は無くても、誰が書いたかすぐに分かったよ!(笑)そうなんですよ。携帯ばかりですが、私が撮ったものです。そうですか?そんなイベントもあるんですね?良いなあ~。お気をつけていってらっしゃい。久しぶりのモンゴルを楽しいんで来てね。

    返信削除

コメントを投稿

このブログの人気の投稿

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог

Хүүхдэд холбогдох зан үйл ,ёс заншил ,түүнд сургахуй.

Р.Батаахүү гуайн< Монголчуудын сурган хүмүүжүүлэх гэрийн сургуулийн уламжлал 1991)номноос авав. Монголчууд эртнээс нааш хүүхдийг эрхэмлэн хүндэтгэж ирсэн билээ.Залуу эр,эм айл болуут үрийн зулай үнэрлэхийн хүслэн болж ,өвгөд хөгшид нь ам барих ачаа харах өдрийг тэсч ядан хүлээдэг билээ.Иймээс ч Үртэй хүн жаргадаг Үндэстэй мод найгадаг Эрдэмд оройгүй Үрд ганцгүй Ухтэл үр Үгүйртэл мал Үргүй хүн нуд нойтон Үртэй хүн өвөр нойтон гэхчлэн цэцлэн хэлэлцэж ирсэн байна, Ерөөс хүн гээч болж төрсний нэгэн их үйл бол өөрийгөө залгамжлан хийж бүтээх үр удмаа үлдээх явдал тул хүүхдийг өхөөрдөн хайрладаггүй хүн гэж үгүй юм.Тиймээс ч гэж ярилцдаг. Хүүхэд тээж буй эмэгтэйг жирэмсэн гэж нэрлэн ихэд хүндэлдгийн жир-гэсэн нь хоёр гэсэн үг бөгөөд угтаа хоёр хүн гэсэн утга тул тэр болой.Иймээс хүүхдийг мэндлэхээс эхлээд тэдэнд зориулсан ёслол,зан үйлийн арга хэмжээ авч ирсэн байна.Уламжлалаас үзвэл энэ нь хүүхэд угаах,насны ой тэмдэглэх,үс авах зан үйл түүнд холбогдох ёслол юм.