スキップしてメイン コンテンツに移動

①.ДУР+ЗОХИЦОЛ+ТИЙМ БОЛМООР БАЙНА ГЭСЭН ХҮСЭЛ(МӨРӨӨДӨЛ)

Францын сүрчигний өлгий нутаг болсон Грассэ дахь лабратори сургуульд суралцан,сүрчигний дэлгүүр ажиллуулаад 30жилийн туршлага хуримтлуулсан сүрчигний мэргэжилтэн хатагтай Танакагийнхаар бол олонхи үйлчлүүлэгчид<<Надад таарах үнэрийг хайж өгнө үү?>>,<<Надад зохих сүрчиг байхгүй биз?>> гэсээр ирдэг гэнэ.Яг үнэндээ бол дуртай үнэрээ мэдэвч тохирох үнэрээ мэддэггүй байна.<<Би л дуртай бол болоо ш дээ>>гэдэг ч цаагуураа бол мэдэхийг эрмэлзэж буй нь илт байдаг гэнэ шүү,Та бүхэнд бас төстэй тал байдаг уу?хэхэ
30жилийн борлуултын графикийг ажиглавал тэдний 2/3хувь нь дуртай үнэрээ л түрхдэг бол үлдсэн 1хувь нь тохирсон үнэрээ түрхдэг болох нь илэрчээ.
ТОХИРСОН Ү/УСАА ТҮРХДЭГ ДУРЛАГСАД ИЖИЛ ҮНЭРЭЭ 3-ААС ОЛОН ЖИЛ ХЭРЭГЛЭХ НӨХЦӨЛ ӨНДӨРӨӨС ГАДНА 1ЖИЛД ОЙРОЛЦООГООР 2-3 ХАЙРЦАГЫГ ХЭРЭГЛЭДЭГ ГЭНЭ .Нэгэнт өөрт яг тохирсоноо мэдээд ирэхээр бусдад ч эерэг сайхан сэтгэгдэл төрүүлж буйгаа мэдэрсэн давхар сэтгэлийн тайвшрал,гоо мэдрэмждээ хөтлөгдөн удаан хэрэглэдэг нь илт байдаг.Харин,зөвхөн дуртай үнэрээ л сонгодог дурлагсад бол жилдээ дунджаар 2-3хайрцаг,тус бүр өөр үнэрийг сонгодог.Ийм хүмүүс ихэвчлэн өөрийн өвөрмөц төрх,онцлогийг хадгалсан байх ба өөрийгөө бусдад илэрхийлэхдээ гарамгай,мөн шинэ бүтээгдэхүүнийг турших хүсэлээр дүүрэн байдаг гэнэ шүү.
Та бүхэн дээрхи <<дуртай үнэр>>,<<тохирсон үнэр>>сэдэв маш учир утгатай болохыг хэдийнэ анзаарсан бизээ?
Чухам энэхүү <<өөрөө дуртай>> + <<тохирсон үнэр>>л танд хамгийн сайн тохирсон үнэртэй ус юм.Харамсалтай нь үнэхээр тохирох үнэр гэдэг нь дурлагчын өөрийнх нь төсөөлж байснаас шал өөр байх нь элбэг.Тиймээс хөндлөнгийн хүнээр үнэрлүүлж,сориулах нь чухал бөгөөд,бас нэг чухал зүйл бол <<дуртай>>,<<тохирсон>>оос гадна огт төсөөлж байгаагүй өөр нэг хүчин зүйл нөлөөлж байдаг байна.Тэр нь ТАНЫ <<ийм байхсан>>,<<тийм болохсон>>гэдэг ХҮСЭЛ!!!
Энэхүү яг тохирсон сүрчигийг олох аргыг дараагийн хичээлд зааж өгье гэжээ,хэхэ.
※Зураг:Бидний дуртай Франц усыг нэрд гаргасан нутаг Грассэ.(өмнөд франц)

コメント

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

Д үсэг яасан яасан гэнээ?

Заримдаа өөрийгөө бурхан хилэгнэтэл  тайван байлгах юмаа. Хийх ёстой хамгийн чухал зүйлээ хийхгүй,шал дэмий фэйсбүүк,юү-түүб,экс фактор гэсэн юмаар эргэлдээд....,тэгээд өөрийгөө их зэмэлнээ. Бүр болъёо гээд фэйсбүүкээс гарах юм болно. Монгол дахь гэр бүл,найз нөхөдтэйгөө холбогддог учралын ганц гүүр болчихоод байхад худлаа л даа... 8сарын 1нээс 11ний хооронд Монголдоо харисан гэж бичлүү яалаа? Богинохон хугацаа ч гэлээ үнэхээр сайхан дурсамжаар дүүрэн хоног, өдрүүд...одоо ч санаанаас гарахгүй юм. Харьж ирээд сэтгэл,санаа ямар байсныг ойлгож байгаа биздээ? Ядахдаа Японы зун гэж аймаар халууныг хэлэхүү? Энэ жил чинь яав?...юу болов? Японд бараг ган болж,8сард ихэнхи нутгаар бороо хур ороогүй гээд боддоо!! Тэгэхээр миний санаа сэтгэл гэж бүр ангаж,хатаж байсныг ойлгож байгаа биздээ?хэхэ. Нэг хэсэгтээ хоол ч хоолойгоор давахгүй байсан тул ядахдаа шингэн сайн сэлбэе! гэж бодоод хаа сайгүй хүнсний дэлгүүрт байдаг далайн гүний минералтай уснаас нэг удаа 2литрийг аваа...