スキップしてメイン コンテンツに移動

⑤ЗҮРХЭН НООТООС САХИУСАН ҮНЭРЭЭ ХАЙХ

Бүх хүнд тусгайлан заяасан хайр хишгийг нь хүртэх ургамал байдаг гэж би боддог.
Дэлгүүрийнхээ борлуулалтын амжилт ба алдааны дүнг ажиглаж байхад байгалын гаралтай ноот болон хүнд заавал тохирсон зан чанар байх бөгөөд,тэдгээр хүн бүрт<<Тэр хүнтэй учирч байж аз жаргалд хөтөлдөг үнэр>>байдаг гэж бодохоос аргагүй санагддаг юм.
Худалдааны туршлагаасаа нэгтгэн дүгнэсэн зүйлс маань тоо бүртгэл(статистк баримт)учраас бүтэц нь одон орны зурхайтай төстэй,түүгээрээ сэтгэлд хүрч,чин үнэнийг олж авах нь бий л дээ.
Энэхүү тусгай үнэрийг би <<САХИУСАН ҮНЭР>>гэж нэрлэдэг.
Сахиусан үнэрээ та өөрөө хайх бол хэрэглэж ирсэн сүрчигнийхээ ЗҮРХЭН НООТыг судлаад,тэдгээрт нийтлэг орсон ургамалын ноотыг олох нь чухал.
Болж өгвөл 5сүрчигт багтаан,тэдгээр нооттой сүрчигийг хэд хэрэглээд ирэхээр өөрт яг тохирсон нэг сүрчиг гараад ирнэ.
Тэр л таны САХИУСАН ҮНЭР юм.
Япончууд сарнай цэцэгт дурламтгай хүмүүс!!гэж зах зээлийн(үнэртэй усны)мэргэжилтнүүд хэлдгийн адилаар Япон хүний олонхи нь САРНАЙН САХИУСАН ҮНЭРтэй байдаг.
Цэцгээр ч зогсохгүй ЖИМС,НАВЧ,ҮНДЭС (ургамалын)ний сахиус үнэртэй байх нь ч бий.Сарнай гэх мэт сахиусан үнэрээ дангаар нь Aromatherapy буюу ҮНЭРТ ЭМЧИЛГЭЭний цэвэр(эфирийн)тосыг ашиглан хүч тэнхээгээ сэргээж болдог ч үнэртэй усыг хэрэглэсэн нь өндөр үр дүнтэй гэж би хувьдаа боддог.
Сахиусан үнэрийнхээ хүчийг улам дээшлүүлэхийн тулд ааль зохицсон үнэр бүхий орцтой сүрчигийг сонгон хэрэглэх явдал юм.Төрөл бүрийн ургамалын энергийг хуримтлуулсан сүрчиг нь сахиусан үнэрийг тань илүү түгээнэ.
Өрнийн эмийн ургамалын эмчилгээ(herb),Дорнын уламжлалт эмчилгээ(kampo) зэрэг ургамалыг ашигласан анагаах арга нь үнэндээ бол ижил зарчимтай бөгөөд олон төрлийн ургамал нь тэдгээрийн махбодийн(элемент)нийлэмжийн үндсэн дээр хүчирхэгждэг байна.
Сахиусан үнэр нь таныг амирлангуй болгож,сайн талыг тань илрүүлэн,гийгүүлдэг зүйл юм.
ТАНД Ч ЯЛГААГҮЙ ӨӨРИЙГ ХАМГААЛЖ,АЗ ЖАРГАЛД ХӨТӨЛДӨГ ҮНЭР БАЙГАА ШҮҮ



コメント

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...