Бодлоор хиртсэн зүүд байгаасай
Бишүүрхэж, гирвэшсэн бүсгүй сэтгэл
Битүүхэндээ чамайг хайрласныг ойлгоосой
Хөгжмийн эгшигээр хөвөрсөн итгэл минь
Хүйтэн үгээр бүлээцүүлсэн илчтэй
Шүлгийн мөрүүд дээр эгнэсэн хүсэл минь
Шүүрс алдам гунигийн хөгтэй
Зүрхийг баярлуулсан өдрүүд минь
Зүйрлэшгүй сайхан эхлэлтэй
Нүдийг аргадсан харц чинь
Нүглийг умартуулам энэрэлтэй
Хайраар бялхсан өдрүүд минь
Хариугүй зүйлд бүдэрчихлээ гэжүү
Инээмсэглэлээр цалгисан мөчүүд минь
Элсэн цаг шиг урсчихлаа гэжүү
Юунд чамайг өөрөөсөө түлхсэнээ сөхөөрөх ч тэнхээгүй хором л үлдэхэд
Хоосон руу гагц хоосон руу одмоор болох юм
Юунд хайрыг чинь огоорсноо сэхээрэх ч тэнхэлгүй өглөөг угтахдаа
Шинээр дахин шинээр бүх юм эхлээсэй гэж
залбирмаар байх юм
Чамайг мартуулж чадах эм байвал уугаад нам унтахсан
Чамайг эцсээ хүртэл хайрлах зориг,хүч үлдсэн бол
газрын холыг ч туулаад очихсон
Ай залуухан байна даа,зүрх,сэтгэл,нас минь
Ай догдолж,баярлаж,дурлаж,гомдож,уйлж чаддаг хамгийн жаргалтай энэ үеэ
Ай хамгийн сайхан чиний төлөө шаналж,харамсаж,шүлэг бичиж явснаа
Ай хожмын хойно мартагдашгүй хайр минь гэж нэрлэхсэн,....
Дайрий
2014.9.29,Япон

コメント
コメントを投稿