Цагаан сарын гурван өдөрт уншиж дууссан гайхалтай гоё романы шинэ хэвлэлийг их зохиолчын гэргийгээс энэ сайхан өдөр бэлэг болгон авсандаа маш их баяртай байна.МОНГОЛ хүн заавал уншиж,МОНГОЛ айл бүрийн хойморт залрах ёстой ном гэж өөрийн эрхгүй бодогдуулсан энэхүү ном нь өвөг дээдсийн маань гайхамшигт түүхийг гайхалтай уран дүрсэлж,их эзэн Чингис хааны тайлагдашгүй оньсого болсон Нууц товчоо шастирын гаргагдашгүй мөрүүдийг тайлан,тайлбарлаж,уран дүрсэлж,баяжуулан дэлгэрүүлсэнд нь уншсан би 13дугаар зуунд оччихсон мэт маш сонирхолтой байсан бөгөөд адал явдалт цаг хугацааны аялалаар дүүлэн зорчсон билээ.Найзууддаа ч гэсэн заавал уншихыг,бас эрхэм хүндээ номын өргөл,оюуны бэлэг болгон барихыг санал болгоё.
Танд маш их баярлалаа.
Танд маш их баярлалаа.
コメント
コメントを投稿